УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Хуулийг бүхэлд нь дэмжиж байна. Надад асуух 3 асуулт байна. Энэ хуулийн төслийг боловсруулахдаа олон улсын туршлага хэр судласан бэ? Манай улс оронтой ижил төстэй өргөн уудам газар нутагтай, хөдөө аж ахуй голлосон ийм улс орны жишиг үзэж судалсан уу? Хуучин тогтолцооны үед ХАА нэгдлүүд байна. Мөн ХАА, МАА-аас бий болсон түүхий эд бүтээгдэхүүнээ байгалийн нөөц баялаг, оготно, зурамны арьснаас эхлээд хаягдал яс 2дагч түүхий эд зэргийг татан авдаг. Гадаад руу экспортлодог байсан. Худалдаа бэлтгэлийн анги сумдад зохион байгуулалттай байнууллагууд байсан. Эргээд иргэд малчдын гар дээрээс түүхий эдийг нь авч холбогдох газар нийлүүлдэг байсан сайн тогтолцоо байсан. Энэ асуудлууд дээр хэрхэн анхаарч үзэж байна вэ? хэр харьцуулсан судалгаа хйисэн бэ? 90 онд бүгдийг нь хэрэгггүй гээд нураасан. Шинэ нийгмийн харилцаанд тохирсон бүтцийг чадахгүй л яваад байна. Өнөөдрийн төслийн танилцуулгад нийт хоршооны 90 шахам хувьд нь ХАА, МАА салбарын хоршоо байна. Одоо Дарханы хөнгөн аж үйлдвэрийн парк гэж абжур шиг зүйл заачаад сууж байна. Гэтэл дэлхийн бүх л улс орнууд БНХАУ-ын зах зээл рүү бараагаа гаргах гэж уралдаж байна. Энэ бүхнийг хуулиар хэрхэн зохицуулж байгаа вэ?" Түүний асуултанд ажлын хэсгийн гишүүн хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Наранбаатар: "Хоршоог дэмжиж, хөгжүүлэх шаардлагатай. Сүүлийн 20 жил ийм бие даасан хуультай болсон ч ахиц муу, үйл ажиллагаа тогтмол бус, орон нутагт хоршооны оршин тогтнох шалтгаан нь арьс, ноосны урамшуулал авах хэлбэр төдий байсан. Хууль шинээр батлагдахаар ямар өөрчлөлт гарах вэ? Хоршоо хөгжихгүй байсан гол шалтгаан нь хууль эрх зүйн орчин байсан уу? эсвэл менежмент, мэдээлэл муу байснаас уу гэдэг асуудал бий. Тиймээс хуулиар хоршоог дэмжих, сургалт сурталчилгаанд хамруулах, нэгдсэн зохион байгуулалттай болгох, бүтээгдэхүүнийг борлуулах нэгдсэн сүлжээ бий болгох шаардлага бий. Мэдээллийн нэгдсэн сантай болгох шаардлагатай. Мөн эдийн засгийн хөшүүрэг буюу татварын дэмжлэг хэрэгтэй болсон. Хоршоог хөгжүүлэхэд орон нутгийн оролцоо, үүрэг ямар байх вэ? Аймаг дүүргийн засаг дарга нар ямар чиг үүрэг, эрх боломж нээгдэх вэ? Цаашид төрөөс хоршоог дэмжих чиглэлд ямар бодлого хөтөлбөр байна вэ?" Түүний асуултанд хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч С.Чинзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы \2021.04.08\ нэгдсэн хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ өдрийн мэндийг хүргэе. Монгол Улсад статистик тоон мэдээг харж байхад 4400 хоршоо байдаг юм байна. Үүний 84,3 хувь нь хөдөө орон нутагт. Энэ бол их тоо. Энэ хуультай холбоотой дөрвөн асуулт байна. Нэгдүгээрт: Хоршооны засаглал, менежмент, хяналт маш сул явж ирсэн. Тийм ч учраас хоршоо хөгжихгүй байгаа. Үүнээс болж нэг, хоёр хүний эрх ашгийн төлөө байгуулсан хоршоод олон байдаг. Энэ хоршоог гишүүдийнхээ эрх ашгийн төлөө ажилладаг механизмыг бид энэ хуулиар оруулах хэрэгтэй. Тэгэхээр үүн рүү чиглэсэн засаглал, менежментийг сайжруулах чиглэлээр ямар заалтууд орж байна вэ? Хоёрдугаарт: Иргэний хуульд хоршоо бол ашгийн бус байна гэдгийг өөрчлөөд ашгийн төлөө болон ашгийн төлөө бус байна гэж хувааж оруулж ирлээ. Тэгэхээр хуулиндаа ашгийн төлөө нь ийм зүйл заалттай, ашгийн бус нь ийм заалттай байна гэж ялгаатай оруулж ирсэн үү? Оруулж ирсэн бол ямар ялгаа байна вэ? Үгүй бол ингэх шаардлага харагдахгүй байна. Хамт өргөн барисан НӨАТ-ын тухай хуульд зарим орлогыг татвараас чөлөөлөх тухай заасан байна. Энэ хууль ашгийн төлөөдөө үйлчлэх үү? Ашгийн бусдаа үйлчлэх үү? Гуравдугаарт: Даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулж, хоршоо өөрөө даатгалын үйл ажиллагаа эрхлэх боломжтой болгож байгаа юм байна. Судлаад үзэхээр зарим улс зөвшөөрдөг, зарим улс зөвшөөрдөггүй юм байна. Ашгийн төлөө нь энэ үйл ажиллагааг эрхлэх юм уу? Ашгийн бус нь эрхлэх юм уу? Хадгаламж зээлийн үйл ажиллагаа явуулдаг хоршоод хяналт муу учраас ард иргэдэд хохирол учруулсан туршлага байгаа. Тэгэхээр даатгалын үйл ажиллагаа эрхлээд ирэхээр дахиад ард иргэдийг хохироохгүй байх баталгаа байна уу? Дөрөвдүгээрт: Хоршоо дөрвөн гишүүнтэй байхаар заасан байна. Бусад улс оронд 15, Филиппинд 15, Өмнөд Солонгост 20 гишүүнтэй байна гэж зааж өгсөн байна. Үндэслэлтэй тооцоо судалгаа байгаа байх гэж бодож байна. Үүнд хариулт өгнө үү?
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Миний хувьд статистик үнэн зөв байгаасай, ажилгүйдэл ядуурлын тоо хэмжээ, ДНБ, өрийн тааз энэ бүхэн үнэн зөв явагдаасай гэж боддог юм. Сангийн сайд өрийн тааз 70 гаруй хувиас 57 хувь болсон гэж ярьж байсан. Би бол Монгол Улсын өрийн тааз 57 хувь биш илүү өндөр байгаа гэж боддог. Оюутолгойн мөнгө Монголоор орж ирэхгүй. Үүнээсээ болоод Оюутолгой 12 тэрбум ам.долларын өр бий болгочихлоо. Энэ Монгол Улсын компани. Монгол Улсын нэрэн дээр бүртгэгдэж байна. Тийм учраас манай зээлжих зэрэглэлд нөлөөлөөд байна. Бид нар Оюутолгойг хянаж чадахгүй байгаа нь үнэн. Тийм учраас Оюутолгойн бүтээгдэхүүний мөнгийг Монголоороо дамжуулъя гэж олон гишүүд дэмжиж УИХ-ын тогтоол гаргасан юм. Гэтэл ОУ-ын валютын сан шахаад, зээл өгөхгүй гээд хасна гээд байна гэж Ч.Хүрэлбаатар хэлсэн юм. Тэгж байгаад тэр тогтоолыг эргэж болиулсан юм. Үнэхээр ОУ-ын валютын сан санаа тавьдаг байсан бол тийм юман дээр тавихгүй яасан юм. Монголоор дамжих хууль зүйн эрх бүрдчихвэл манай банкууд аяндаа томорно. Гадны хөрөнгө оруулалтууд өөрөө ороод ирнэ. Бид банкны тухай хуулийг ярьж байна. Цаашдаа үүнийг анхаарах хэрэгтэй юм. Монголоор дамжуулахгүй байна гэдэг бол баялагийн хууль ёсны дээрэм юм. Орж байгаа нийт татварт 300 гаруй тэрбум нь татвар, НД-тай төлж байгаа. Түүнээс илүү өр Монголын талд үүсэж байна. Үүнийг бид хэлэх ёстой, хараад суугаад байж болохгүй.
Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2021.01.19/ хуралдаанаар Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн бусад хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2019.09.26-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/-ийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Өмнө нь статистикийн мэдээлэл, тоо баримтад үндэслэж төр засгаас гаргаж байгаа шийдвэрүүд гардаг байсан. Тэгэхээр энэ байдал руу өөрийнхөө үнэлэх үнэлэмжийг нэмэгдүүлэх талаас нь шинээр томилогдож байгаа дарга ажиллана гэж найдаж байна. Өдрөөс өдөрт статистикийн газрын өгүүлэгдэх байдал буурч байгаа шүү. Ажлын хэсгүүд дээр, байнгын хороо, УИХ, Засгийн газар дээр ч адилхан. Энэ орон зайгаа нөхөж ажиллаарай. Статистикийн ерөнхий газраас /СЕГ/ гаргаж тоон мэдээлэл ямар нэгэн улстөрийн нөлөө байхгүй үнэн зөв мэдээллийг та хаанаас ч олж авахгүй гэдгийг итгүүлээчээ. Таны анхны мэдээллийг чинь СЕГ-ын мэдээлэл бататгана гэдгийг харах хэрэгтэй. Ялангуяа шийдвэр гаргаж байгаа түвшиний хүмүүс хардаг байх ёстой. Сошиалаас авч байгаа мэдээллээс үнэн байна уу үгүй юу гэдгийг тулгаж харах ёстой. Энэ соёлыг буцааж бий болгохын тулд идэвхтэй ажиллаарай. СЕГ-ын дарга гэдэг бол Засгийн газар, УИХ, Байнгын хороо гээд бусад бүх асуудлууд дээр зөвлөх эрхтэйгээр оролцох бүрэн эрхтэй. Том эрх мэдэлтэй, гадны нөлөөнд үл автсан албан тушаал юм. Хэн нэгний нөлөөнд битгий автахгүй ажиллаарай гэдгийг сануулж хэлье. Тоон мэдээлэлээ зүгээр гаргаад орхих биш дүн шинжилгээ хийх ёстой шүү. Тэгж амждаггүй юм шиг харагдсан. Хүн гэхээсээ илүү техник технологи тоон мэдээллүүдийг хийж байна. Аливаа асуудлаа балансжуулаад, шийдвэр гаргах түвшинд хэрэгтэй мэдээллээр хангадаг, шийдвэр гаргаж байгаа хүн таныг үгүйлдэг байгаасай гэж би хүсэж байна. Ажлын хэсгийн хурлууд дээр танай байгууллагаас хүн суудаг байх, УИХ-ын гишүүд таниас мэдээлэл асуудаг байх хэрэгтэй гэдгийг анхааруулж хэлье.