УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжихгүй байна. Уг хуулийн төсөл нь дотроо 5 бүлэгтэй бөгөөд хөдөлмөрийг дэмжих үндсэн зорилготой юм байна. Бид эдийн засгаа өсгөж, хөгжүүлье гэж ярьдаг. Энэ нь капитал, хөдөлмөр хоёроос шалтгаална. Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөнийг зохицуулж байгаа энэ хуулийн гол зорилго нь эдийн засгийн өсөлтийг бий болгоход чиглэсэн байх ёстой. Гэтэл энэ 5 бүлгийг харахаар үүнтэй уялдаж чадахгүй байна. Тухайлбал, I бүлэгт: Хуулийн төслийн зорилго II бүлэгт: Зуучлах үйлчилгээ, тусгай зөвшөөрөл, лицензийг чангатгах тухай III бүлэгт: Хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах IV бүлэгт: Ажиллах хүчний гадаад шилжих хөдөлгөөний үүрэг хариуцлага, мэдээлэл солилцох V бүлэгт: Хөндлөнгийн хяналт тавих тухай тусгажээ. 4 дүгээр бүлэгт ажил олгогч болон хөдөлмөр эрхлэгчдэд хамаатай хөдөлмөрийн зах зээлийн мэдээллийг түгээх тусгасан нь Төрөөс хийх ёстой ажил учир зорилготойгоо нийцэж байна. Бусад 4 бүлэгт хөдөлмөрийн үр өгөөжийг дэмжих, зөв чиглэлд хандуулах зорилго бүхий чиглэл харагдахгүй байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуулийг Их хурал багагүй хугацаанд судалсан бараг 2 жил болж байна. Холбогдох байнгын хороо судалж ажилласан. Хөдөлмөрийн тухай хуультайгаа уялдуулаад өөрчлөлт орох ёстой, батлагдаад бараг 20 жил болж байгаа хууль. Өнгөрсөн хугацаанд нийгэм, эдийн засгийн хүрээнд маш их өөрчлөлт орсон. Тусгай зөвшөөрлийн асуудалд өөрчлөлт оруулж иргэдээ хамгаалж байгаа. Мөн гадаадаас авах ажиллах хүчний тоог бууруулах зарчмаар явж байгаа үүнийг төсөлд тусгасан. Харин гадаадаас чадварлаг боловсон хүчин авч болно. Манайхан гадаад улс орнуудад ажиллах хүчин гарч байна гэж олон жил ярьж байгаа. Үүнд халамжийн бодлого нөлөөлж байгаа юм биш. Нэгдүгээрт мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэдэг салбартаа анхаарал хандуулаагүй дараа нь цалин хөлс өндөр байгаа учраас залуучууд гадагшаа явж байгаа. Манай хүн амын бараг 30 хувь ядуу амьдарч байгаа учраас халамжийн бодлого байгаа юм.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил: Ажиллах хүч гадаадад гаргах, гадаадаас ажиллах хүч, мэргэжилтэн авах хуулийг Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль болгоод оруулж ирсэн. Энэ хуулийн нэр буруу байна. Зөвхөн гадаадаас ажиллах хүчин авах эсвэл дотоодоос гадагшаа ажиллах хүчин гаргах асуудал биш. Салбар дунд, байгууллага дотор гээд олон асуудал бий.Өмнөх хуулийн нэр нь зөв сэргээх хэрэгтэй гэсэн саналтай байна. Манайх энэ хуулийг жоохон хурдан шийдэх гээд байна. Ковидын үеийн нөхцөл байдал дэлхий нийтийн хандлагыг харж байж сайн шийдэлд хүргэх хэрэгтэй. Бид гадагшаа ажиллах хүчнээ бага гаргаад гаднаас бага ажиллах хүчин авах тал дээр ярьж байна. Гэхдээ тал талаас нь хууулиа харж байж шийдэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Ковот, тусгай зөвшөөрөл, сонгон шалгаруулалтаа цэгцлэх гэж байна, энэ зөв. Бид төрийн яам, МУ-ын Засгийн газар, Монгол улсын төр бодлого гаргах ёстой. Манайхаас Солонгос улсад 42754 иргэн. Японд 7633 иргэн ажиллаж амьдарч байна. Энэ хүмүүс маань тухайн улсад авч байгаа хөдөлмөрийн хөлснөөс 30 хувийн бага цалин авч хортой, хоргүй нөхцөлд ажиллаж, боолын хөдөлмөр хийж байна. Эргээд ирэхдээ цөөнгүй иргэд маань эрүүл мэнд нь хүнд байдалд орсон, гэр бүл нь тогтворгүй болсон байна. Гэтэл манай улсаас 2013 онд 1329, 2014 онд 1473,2017 онд 367 гадаадын иргэн Монгол улсад хууль бусаар хөдөлмөр эрхлээд хөөгдөөд гарсан байна.Манай улсын хүн ам хэд билээ, хөдөлмөр эрхлэх чадвартай нь хэд билээ. Бид Монгол хүнээ, эх орныхоо бүтээн байгуулалтад хөдөлмөрлүүлэх хэрэгтэй. Бид энэ зүйлийг хараад 3 сая орчим төгрөг байдаг юм байна. Талын амьжиргаандаа зарцуулдаг юм байна. Ийм учраас цэргүүдийг ажиллах хүчнээр хангаад халагдахдаа орон сууц, бизнес, сургалтын урьдчилгаатай болгоё гэж ажилласан сайн байсан. Гадаадаас ажиллах хүч авалгүй яахав гэтэл Оюутолгойд ажиллаж байгаа хүмүүсийн хооронд цалингийн асар их зөрүү байна. Нөгөөдүүл нь асар их цалин авдаг манайхан хусмын аваад сууж байна. Үүнийг зохицуулах хэрэгтэй. Манайд бизнес эрхэлж байгаа хүмүүст ажиллах хүчин олдохгүй байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.11.19/ нэгдсэн хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Засгийн газраас өргөн мэдүүлсэн Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Яамныхан анхаарах хэрэгтэй.Солонгос улс яагаад гадаад улсаас ажиллах хүч авдаг вэ? Экспортоо нэмэгдүүлж, өрсөлдөх чадвараа сайжруулж байгаа юм. Үүнийг ярих ёстой. Бид өрсөлдөх чадваргүй болж байна. Манай улс ажиллах хүчний гүн хямралд орсон.Үүнд ганц халамжийн бодлого нөлөөлөөгүй. Ажлын байрны олдоц нэмэгдсэн хэд хэдэн шалтгаан байгаа. Үүнийг олж харах хэрэгтэй.Төр хэтэрхий данхайсан, ДНБ нэмэгдсэн энэ бас нөлөөлж байгаа. Гаднаас 30 мянган ажиллах хүч оруулж ирж байхад авсан мөнгөөр юу хийсэн бэ? Уг нь энэ мөнгөөр монгол ажилчдынхаа ур чадварт анхаарахад зориулах ёстой гэж харж байгаа. Энэ мөнгөний зарцуулалт хаашаа орж ирж байгаа нь тодорхойгүй байна. Гадаадаас ажиллах хүч аваад өөрсдийнхөө өрсөлдөх чадвараа сайжруулах ёстой. Яагаад олон сая хүн амтай орон ажиллах хүчин аваад байна вэ? Логиктой хандах хэрэгтэй. Монголчууд халамж аваад хэвтээд байгаа зүйл байхгүй шүү. Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.