УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.21\ хуралдаанаар Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлтийг хэлэлцэж байна. Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг дэмжсэн билээ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн огцрох хүсэлттэй холбоотой гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал гишүүн " МАН" өчигдөрийн жагсаалыг өөртөө ашигтайгаар эргүүллээ хэмээн байр суурь хэлсэн юм. Тэрээр "Тэртээ 31 жилийн өмнө Монголын Ардчилсан холбооны залуучууд Монгол улсад анхны жагсаал цуглааныг хийж, тухайн үеийн тоталитар дэглэмийг халж, өнөөдрийн ардчилсан нийгмийг эхлүүлж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний өдөр тухайн үеийн эрх баригч нам (МАХН) иргэдийн саналыг луйвардсаны шударга бус байдлыг эсэргүүцэх жасгаалд миний бие залуу хүнийхээ хувьд оролцож байсан. Өчигдрийн жагсаалд ч миний бие иргэнийхээ хувьд, УИХ-ын гишүүнийхээ хувьд ардчиллын хамгийн үнэт зүйл болох үг хэлэх, хэвлэн нийтлэх , жагсаж, цуглах эрх чөлөөгөө эдэлж оролцсон. Өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайд энэ байдлыг далимдуулан ажлаа өгч, Засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээрээ огцруулж байна. Энэ нь 2008 онд болсон олон нийтийн жагсаалын дараах болсон үр дүнтэй ижил, танил технологи харагдаж байна. Өөрсдийнхөө эрхийн төлөө жагссан иргэдийн тухайн үеийн эрх баригчид хүч хэрэглэн тарааж, таван Монгол хүний алтан амь эрстэж байсан гашуун түүхтэй. Тэр жагсаалт цуглаанаас хэн хожсон вэ? гэвэл МАН хожсон. Тэд төсвийн мөнгөөр 10 тэрбумын үнэтэй цагаан ордон сүндэрлүүлсэн. Өчигдрийн жагсаалыг МАН, Засгийн газар "ашиг" болгож байна. У.Хүрэлсүх сайд бол манай нутгийн ах. Нутгийн олон таныг энэ ажлаа хийж, Монголын ард олныхоо итгэлийг зүтгэлээр хариулаасай гэж хүсэж олон мэссэж илгээж байна. Би ч мөн Таныг Ерөнхий сайдынхаа ажлыг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Үнэхээр Ерөнхийлөгчид нэр дэвших гэж байгаа энэ ажлаа хийж байгаад дэвших ёстой гэж бодож байна. Намайг үг хэлж байхад хажууд байгаа МАН-ын гишүүд маш их баясгалантай байна. Маш сайхан үсээ зассан, салбар салбарын асуудлыг уран цэцнээр ярьж, дараагийн Засгийн газарт сайд болох гэсэн хүсэлтэй байгаа нь харагдаж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2020.07.02\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүний халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний тухай хэлэлцэж байна. Бүрэлдэхүүнд Н.Энхболд, С.Батболд, Б.Бат-Эрдэнэ, Ц.Мөнх-Оргил, С.Бямбацогт нарыг багтаж байгаа юм. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар үг хэллээ "Өнгөрсөн парламентад болсон явдлуудыг авч үзэх юм бол сургамж байнаа. Сая Ерөнхий сайд ч "шударга ёсны тэмцлийг үргэлжлүүлэх" тухай ярьж байна. Тэгэхээр Шударга ёс энэ танхимаас эхлэх ёстой гэдгийг гишүүд хэлж байна. Тэгэхээр энэ дэд хороо бол гишүүний хувийн эрх ямбыг хамгаалдаг байгууллага биш. Харин УИХ-ын халдашгүй байдал буюу ард түмний төлөөллийн байгууллагыг айдас хүйдэсгүйгээр ард түмний хүсэл зорилгыг илэрхийлэх боломжийг хангах юм. Хамгийн гол сануулах зүйл бол шударга ёсны процедураа зөв болгох хэрэгтэй. Ард түмэн бол УИХ-ын гишүүн халдашгүй байх ёстой биш харин хариуцлага хүлээдэг байх ёстой гэж үзэж байна.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа Ерөнхий сайдад хандан үг хэллээ. "Баяр хүргэе. Сонгуулийн хөөрлөөсөө одоо буух цаг болсон. Эдийн засаг туйлын хүнд байгаа. Эхний 5 сарын байдлаар төсвийн алдагдал 1.4 их наяадад хүрсэн байна. Эдийн засаг бас дахин эдийн засаг гэсэн томьёоллоор л ажиллахгүй бол болохгүй боллоо. Дэлхийд эрүүл мэнд, орон гэргүй байдал нэмэгдэж байна. Эдийн засаг хүндрэхэд нөлөөлсөн хоёр зүйл байгаа. Нэг нь мэдээ COVID-19, нөгөө нь бол эдийн засгийн буруу бодлогоос болсон шүү. Энэ үрэлгэн зардлаа л болих хэрэгтэй шүү. Засгийн газар тансаглаад байхаар иргэдийн бухимдал нэмэгддэг. COVID-19 огт холбоогүй асуудал бол саарал жагсаалттай холбоотой асуудал шүү. Та хариуцлагын тогтолцоог сайн хийж чадаагүй шүү. Та багаа сайн бүрдүүлэх хэрэгтэй. Эдийн засаг гэдэг чинь ерөөсөө талхны ухаа, махны ухаан шүү дээ. Тиймээс төр Баялаг бүтээдэг ААН -ээ л нэн яаралтай дэмжих ёстой
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүн Ш.Адьша Ерөнхий сайдад хандан үг хэллээ "Монголын ард түмэн МАН, Намын дарга У. Хүрэлсүхийг дэмжсэн. Энэ бол сайн юм хийсэн, сайхан юм хийсэн гэж өмнөх парламентыг дэмжсэн зүйл биш. Харин шударга ёё, хууль ёсыг зөв чиглэлд оруулна гэсэн Хүрэлсүхийн зоригтой алхмуудыг дэмжсэн гэж үзэж байгаа. Монголын ард түмэн ажилгүй, бага цалин хөлстэйгөө нээх сэтгэл дундуур явахгүй байгаа. Хэзээ нэгэн цагт монгол улс хөгжинө, сайхан цаг ирнэ гэсэн сайхан сэтгэлийг тээж явна. Харин өмнөх парламентын нэр хүнд муу, хууль шүүхийн өмнө тэгш бус байдал байгааг цэгцлээсэй гэж хүссэн учраас таныг сонгосон. Энэ ажил дээр би сөрөг хүчний хувьд дэмжиж ажиллана. Үнэнээ хэлж ажиллаа. Эдийн засаг ийм байна, ийм хүндрэл байна гээд хэл..Үүнээс биш оноо авахыг хүссэн шийдвэрүүдээ боль.
УИХ-ын нэгдсэн чуулганаар Монгол улсын Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томилох асуудлыг хэлэлцэж байна. Монгол Улсын Их Хурлын найм дахь удаагийн сонгуулийн дүнгээр Улсын Их Хуралд хамгийн олон буюу 62 суудал авсан МАН-ын Бага хурал өчигдөр хуралдаж, Монгол Улсын Ерөнхий сайдад Улсын Их Хурлын гишүүн, МАН-ын дарга Ухнаагийн Хүрэлсүхийг нэр дэвшүүлж санал нэгтэй дэмжин, Ерөнхий сайдад нэр дэвшигчийг зөвшилцөх саналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлжээ. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг "Баянзүрхчүүд болон Монголын ард түмэндээ талархаж байгаагаа хэлье. Энэ ялалтын дийлэнх хэсгийг Ерөнхий сайдын удирдаж байсан Засгийн газрын хийсэн ажил, хийж байгаа ажил, цаашид хийх ажлыг ард түмэн үнэлж, цаашлаад МАН-ын даргын хувьд У.Хүрэлсүх намаа зөв удирдаж байгааг үнэлсэн үнэлгээ гэж ойлгож байна. Энэ удаагийн УИХ, Засгийн газрын өмнө олон том сорилтууд хүлээж байгаа. Энэ амаргүй цаг үед бид эхэлсэнээ гүйцэтгэх, алдаагаа засах, улс орныхоо хөгжлийн төлөө нам харгалзахгүйгээр ажиллах, ялангуяа ногоон хөгжлийн төлөө нэгдэж ажиллах шаардлага байна.