УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж “Эдийн засгийг илүү сайжруулах боломж өөрт чинь байна. АН эдийн засгийн өсөлтийг бий болгох том суурийг тавьж өгсөн. Монгол бол боломжоор дүүрэн орон. Ипотекийн зээлийг үргэлжлүүлж явуулах ёстой. Нийт 82 мянган айл өрх энэ зээлийн хүрээнд байртай болсон. 100 мянган байр зах зээл дээр эзнээ хүлээж байна”. Үргэлжлэлийг бичлэгээс үзнэ үү
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа “Ерөнхий сайдаар мэргэжлийн хүнийг томилж буйд талархалтай байна. Улстөржилгүйгээр мэргэжлийн хүний байр сууринаас ажиллаарай. Эдийн засгийн хүндрэлээс богино хугацаанд гаргах төлөвлөгөөнүүдийг үргэлжлүүлээсэй гэж хүсэж байна. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх зайлшгүй шаардлага бий. Эдийн засгийн байнгын хороонд өргөн барьсан дөрвөн том хуулийн төслийг минь дэмжээрэй. Хөрөнгийн зах зээлийг хурдан хугацаанд хөдөлгөөнд оруулж, эхлүүлсэн ажлаа үргэлжлүүлэхийг хүсье” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Батзандан “1974 оны шинэ залуу хүнийг МАН гаргаж ирж байгаад баяртай байна. Үеийн шинэчлэл Монголын улс төрд хэрэгтэй байсан. Залуу хүн гэдэг эрч хүчний илэрхийлэл байх ёстой. Миний найз, нэг үеийн анд минь эргэн тойронд буй бизнесийн бүлэглэлээ битгий дагаад явчихаарай. 26 жил Монгол төрөөр тоглосон хүмүүс өөрийг чинь буруу юм хийлгэх гэж их оролдоно. Хатуу, тэвчээртэй байгаарай. Муу хүмүүст хэзээ ч битгий бууж өгөөрэй гэж хэлмээр байна” гэсэн юм.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж “ Амжилт хүсч байна. Зөв үйл ажиллагааг чинь дэмжиж ажиллана. Буруу зүйлд хуулийн дагуу хатуу байх болно. Энэ Засгийн газар ард түмний дэмжлэг авсан Засгийн газар байгаасай гэж хүсч байна. Ард түмний дэмжлэг авахын тулд бий болсон нөхцөл байдлыг сайн судалж үзээд, яг үнэнийг л ард түмэнд хэлэх хэрэгтэй. Бодоогүй, санаанд оромгүй, хүнд хэцүү шийдвэр гаргах үе ч тохиолдож магадгүй шүү. Тиймээс бий болсон нөхцөл байдлыг ард түмэнд заавал хэлэх хэрэгтэй” гэлээ.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчийг томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлсэн юм. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар “Сонгуульд зориулан төсөвт суулгагдаагүй мөнгө хэвлэсэн нь хүнд байсан эдийн засгийг улам муутгаж байна. Тиймээс та эдийн засгийн бодит байдлыг маш зөв дүгнэж үзээрэй. Монголын эдийн засаг, өрийн хэмжээг даахгүй болсон. Буруу бодлого явуулбал эдийн засаг улам хүндрэх эрсдэл бий.