УИХ-ын чуулганы \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар томилох тухай асуудлыг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Батлут: Л.Оюун-Эрдэнэ сайддаа баяр хүргэж, ажлын амжилт хүсье. Дээд боловсролын тогтолцоо одоо ямар явж байна вэ? Үүнийг цаашид хэрхэн өөрчлөх санал бодолтой байна вэ? Өнөөдөр бид хөдөлмөрийн зах зээлийг гаргаж ирж чадаж байгаа юу? Ний нуугүй хэлэхэд дээд сургууль төгссөн гэсэн мөртлөө мэргэжлийн бус, олон залуучууд өөр ажил хийгээд явж байна. Мэргэжил, боловсролын үнэлэмж гэдэг зүйлийг шинэ түвшинд гаргаж ирэх шаардлага байна. Тийм учраас дээд боловсролын тогтолцоонд тодорхой өөрчлөлт хийх зайлшгүй шаардлага байна гэж харж байна. Үүн дээр та ямар санал бодолтой байна вэ? Шинжлэх ухааны салбар төдийлөн урагштай биш байна. Тэгэхдээ дэмжихгүйдээ биш. Төр засгаас тодорхой хэмжээнд дэмжиж байгаа. Цаашлаад бид шинжлэх ухааны салбараа яаж авч явах вэ? Таны гарган тавьсан Тогтвортой хөгжлийн бодлогын 2050 гэсэн бичиг баримт дээр 2021 он гэхэд ДНБ-ний нэг хувьд хүрэх хэмжээний зардалыг ШУ технологийн салбарт зарцуулна гэсэн байна. Өнөөдөр хэд байгаа билээ. Цаашдаа энэ бодлогын бичиг баримт дээрх зорьсон зүйлүүдээ хийж, хэрэгжүүлж явах уу? Нийгэмд өгөөжтэй төслүүдийг бид хэрхэн дэмжих вэ? Оюутолгой гэж олон жил ярьж байна. Ялангуяа С.Ганбаатар гишүүн олон жил ярьж байгаа. Гэхдээ сонгуулийн өмнө гаргаж ирж ярьдаг юм. Энэ бодитой хийх ёстой ажлуудыг хийж явж байгаа гэж харж байна. Хүрэлсүх сайдын Засгийн газар бол Оюутолгойтой холбоотой асуудал дээр нилээн ахиц гаргасан. Одоо энэ шинэ Засгийн газар ахиц гаргах байх гэж найдаж байна. Энэ дээр тодорхой мэдээлэл, тайлбарыг иргэдэд хэлэхийг хүсэж байна. Монгол Улс дотооддоо нефьтийн үйлдвэр байгуулах гээд тодорхой хэмжээний хөрөнгө оруулалт хийгээд явж байна. Өчигдөр бид Байнгын хороон дээр ярилцсан. Түүний асуултанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Ганбат: "Нилээн хариуцлагатай мөч байна. Монголын ард түмэн 7 сарын өмнө саналаа өгч МАН олонхи болсон. Гэхдээ нийт ард түмний 40 орчим хувь л та бүхэнд саналаа өгсөн. Ингэхдээ бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорсон Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх 4 жил хариуцлагатай ажиллана гэсэн итгэлээр сонгосон. Гэвч талаар боллоо. Хариуцлага МАН-ын бүлэг, АН-ын бүлэг үүрэх ёстой. УИХ-ын дарга маргаан мэтгэлцээн төрийн ажлыг ордон дотроо шийэх нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Би өмнө нь хэлсэн. Монголын ард түмэн дарьтай торх шиг болсон байна гэж. Илэрхийлэл нь сүүлийн 2-3 долоо хоногт мэдрэгдэж байна. 76-ын нэг нь өлсгөлөн зарлачихсан. гэтэл бид Ерөнхий сайдаа томилохдоо зулгуйдсан, магтсан шинжтэй байна. Ард түмний эрүүл мэнд, эдийн засаг эсрэгээрээ унасан байна. Шинээр орж ирж байгаа Ерөнхий сайд маань залуу хүн. Алдаж онодог хүн л болсон хойно ам ажлын нэгдэл байгаагүй. Иухайлбал, би албан тушаалд очихгүй гэж ярьж байсан нь эсрэгээрээ болж байна. Цаашид бүү ийм байгаарай. АН-ын бүлэг хариуцлага үүрч байгаагийн хувьд Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчид ярьж хэлэх, асуух, захиас хэлэх шаардлагатай байна. Гэвч өнөөдөр цар тахлын үеийн чуулган гээд үг хэлэх минут хязгаартай байна. Тиймээс энэ боломжийг намын бүлгийн гишүүддээ гаргаж өгөх нь зүйтэй гэж үзэн хуулийн дагуу 5 хоногийн завсарлага авч байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Нутгийн дүү, нэг тойргоос төрийн түшээгээр сонгогдсон Л.Оюун-Эрдэнэ сайд Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар нэр дэвшиж байна. Амжилт хүсье. Манай залуу боловсрол эзэмшсэн, улсын хариуцлагатай ажил хариуцаж байсан. Хамгийн гол нь улс төрч хүнд байх ёстой ашиг сонирхлын эрэмбийг тогтоох тал дээр тун гайгүй гэж үзсэн. Товч 2 зүйл хэлье. 1. Нийгмийн хүлээлттэй шударга ёс тогтоох У.Хүрэлсүх сайдын ажлыг та зогсоож болохгүй. Мохож болохгүй. Түрүүн та хэлж байна лээ. Хуулиасаа дээгүүр тусгай үгсэн хуйвалдсан бүлэг бий болсон гэж. Сонгуулийн үеэр өдөрт та бид 2 10 шахуу уулзалт хийгээд явж байхад улсын мөнгөөр Эрдэнэт үйлдвэрийн схемийг иргэд ярьж байсан. тэгтэл энэ луйврын схем алга болоогүй. Бүрэн хэмжээнд цэгцэлж чадаагүй байгаа. Бид маш сайхан зүйлсийг ярьж байгаа. Тухайлбал, цагаан захтнууд, албан тушаалтнуудын авлига, улсын хөрөнгө хулгайлдаг асуудлыг цэгцлэхийн тулд хэрэглээнд нь хяналт тавья. олсон орлогоо тайлбарлаж чадахгүй бол тухайн хүний хөрөнгийг улсад тушаадаг хуультай болоё гэж ярьж байсан. Энэ асуудлаа туйлд нь хүргээрэй. 2. Улс төрийн тэмцлийн олон хэлбэрүүд бий. Шинэ цагийн удирдагч болох Г.Занданшатар, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар нар шал өөр хандлага гаргаж байгаа. Би харж байгаа. Өчигдөр гэхэд өлсгөлөн зарласан С.Ганбаатар гишүүн дээр ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар очсон байна. Түүний өмнөх өдөр УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл дээр санал оруулж даргын чиглэл өгсөн дагуу бид очиж уулзсан. С.Ганбаатар гишүүн маш хүнд нөхцөлд байгаа. Эрүүл мэнд амь нас нь цаг минутаар хэмжигдэж байгаа учраас нэг гэр барьж өгөөч ээ. Би их тодорхой санал тавьж байна." Түүний асуултанд сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Л.Оюун-Эрдэнэ сайдыг дэмжиж байгаа. Өнгөрсөн 30 жилийн хугацаанд хөгжлийн ямар түвшинд хүрсэн бэ гэдгээ эхлээд тодорхойлох ёстой. Эндээс олон зүйл харагдана. хөгжил гэдэг бол иргэд чинээлэг, эрүүл цэвэр орчинд амьдрах, сурч боловсрох, нийгэм эрүүл мэндийн асуудлаа шийдсэн. дундаж давхарга зонхилсон байна. Бид ийм нийгэм байгуулж чадсангүй. Шалтгаан нь хөгжлийн загвар буруу байна. Бүгдийг хувьчил, Төрд өгөх хэрэггүй төр татвараа аваад суу. Үл үзэгдэгч гар эрэлт нийлүүлэлтийг зохицуулдаг гэсэн тархи угаалтын онолоор явсаар өнөөдөр хөгжлийн тогтсон загваргүй 30 жил боллоо. Тиймээс хөгжлийн загвар шинэчлэл дээр таны бодол юу вэ? Хөгжлийн яам байгуулах нь зүйтэй. Түүнчлэн Үйлдвэр худалдааны яам байх ёстой. Монголын эдийн засгийн зонхилох хэсэг худалдаан дээр явж байгаа. Баялгийн менежмент. Монголын хөрс дор Менделеевийн үелэх системийн 80-аад хувь нь байна гэдэг. нэг үед олон мянган лиценз хүссэн хүн бүрт өгч байсан. Энэ нь оффшорт байгаа тэр их мөнгийг бий болгосон ч байх талтай. Ганц хүрз ч байхгүй хүнд ч зарах зорилготой олон лиценз өгч байсан. тиймээс баялгийн менежментийг сайжруулах чиглэлээр яаж ажиллах вэ? Боловсон хүчний томилгоо их чухал. Шинэ Засгийн газарт хамгийн шилдэгүүд ажиллах ёстой. Мэргэжлийн сайд нарыг томилох тал дээр таны санал ямар байна вэ? Ёс зүйтэй, зориг зүрхтэй хүний зүрх нь толгойдоо цохилдог гэж үг бий. Тиймээс хамгитйн чадварлаг хүмүүсийг оруулж ажиллах ёстой. Төрийн зохицуулалт Монголын төрд үнэхээр хэрэгтэй байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдааны үдээс хойших хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Монгол Улсын Ерөнхий сайдаар Лувсаннамсрайн Оюун-Эрдэнийг томилох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж байна. Ерөнхий сайдыг томилохтой холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Юуны өмнө Л.Оюун-Эрдэнэ сайдад амжилт хүсье. Танд маш их зүйлийг хийнэ гэж хүлээж байгаа. Алсын хараа 2050 баримт бичиг. Би үүний хүрээнд санал солилцож байсан. Монгол Улсын Ерөнхий сайд бол Монгол Улсыг бүхэлдээ томоор нь харж ажилладаг албан тушаал. Үүнээс 2050-ыг илзүү томоор харсан. Өнөөдөр зарим нэг салбарт гоц анхаарах асуудал байгаа.Бид өнгөрсөн жилүүдэд Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулах үед Эдийн засгийн яамыг бий болгоё гэж би санал оруулж байсан. Та энэ тал дээр тодруулж хариулна уу? Эдийн засаг маань хүн рүүгээ чиглэсэн байх ёстой. Байшин барилга, зам харгуй барих биш юм. Төрийн зохицуулалттай, хүн рүүгээ чиглэсэн бодлого хэрэгжүүлдэг ийм яам байх ёстой. Ажлын байр чухал гэж байна. Үүний цаана үйлдвэрлэл гэж бий. Түүний цаана иргэд, ААН гэж байна. хэн нэг ААН-ийг дэмжих гээд байгаа мэт хэвшилтэй болчихоод байна. Үгүй ээ ажлын байрыг ААН л бий болгоно. Ажлын байр бий болгох тал дээр томоор нь харж байгаа саналаа хэлнэ үү? ХАА бодлого. Бид хүнсний болон хөнгөн үйлдвэрүүдээ хөгжүүлье гэж байна. Үүний цаана ХАА-г төгс хөгжүүлэхгүйгээр хүнсний хангамж, үйлдвэрлэл, ЖДҮ хөгжихгүй байна. Дээрээс нь энэ салбарыг кластержсан байдлаар та хэрхэн харж байна вэ? Хаврын тариалалт эхлэх дөхөж байна. Энэ цаг үед ААН хэрхэн дэмжиж, ажиллах вэ?" Түүний асуултанд Сайд Л.Оюун-Эрдэнэ хариуллаа.