УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Өнөөдөр төгрөгийн худалдан авах чадвар 40-50 хувь буурсан. Хэн хожих вэ? Засгийн газар луйвар хийж байна.Хариуцлага тооцох тогтолцоо алга. Баруунд амьжиргааны өртөгтэй уялдуулж цалин, тэтгэврийг индексжүүлж нэмнэ гэсэн арга байдаг. Үүнийг засах хууль эрх зүйн орчин манайд алга. Үүнийг зогсоох хэрэгтэй. 2016 оны 3 сард мөнгөний нийлүүлэлт 10,1 ихнаяд байсан бол өнөөдөр 22,3 ихнаяд төгрөгний нийлүүлэлттэй байна. Мөнгөө хэвлээд нийлүүлээд байдаг цалин тэтгэвэр хэвээрээ байна. Хэн хожих вэ? Засгийн газар баярлаж байна.Ард түмэн хохирч байна. Гадаад валютын нийлүүлэлтийг нэмэх. Валют орж ирдэг компаниудад хулгай нүүрлэсэн. Экспорт, импортын бодлогоо зөв болгох. Бүх алдаагаа Ковид руу чиглүүлэхээ зогсоож бодлогоо өөрчлөх цаг болсон. Монголбанкны арилжааны банкнуудад өгдөг жилийн хүү 500 тэрбум төгрөг болсон. Энэ бол ноцтой алдаа. Үүнийг яаралтай засах хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.11.05/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай" УИХ-ын тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Цар тахлын үед ажлын байраа хадгалах, иргэдээ орлоготой байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Зээлийн өсөж байгаа 11 хувийг жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд боломж олгох, нөхцөлийг нь сайжруулах боломж олгох. Иргэдийг орлоготой болгож байгаа салбараа дэмжиж, бүтээгдэхүүнийн борлуулах, зах зээлийн тэлэх,дэмжлэг хэрэгтэй. Ажлын хэсэг дээр төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлэх уялдаа холбоог сайжруулах заалт оруулж өгсөн. Цар тахлын үед уул уурхай, аялал жуулчлал, соёлын салбаруудын үйл ажиллагаа явахгүй байгаа. Ийм үед амжилттай ажиллаж байгаа салбарын өсөлтөөр, нөгөө салбараа яаж дэмжих талаар судалгаа гаргаж, мөнгөний бодлогоо чиглүүлэх хэрэгтэй. Иргэд өөрсдөө орлоготой, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн нь борлогдох зах зээлтэй байж бид төсөв, мөнгөний бодлого хэрэгжүүлж чадна.Ипотекийн зээл 6 хувь болсон. Үүнийг яг эзэндээ хүрч ажил хэрэг болоход анхаарч ажиллах шаардлага байна.
Улсын Их Хурлын 2020 намрын ээлжит өнөөдрийн \2020.10.02\ чуулганаар "Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэлийн" төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тогтоолын төслийг Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин хэд хэдэн асуултаар асуулт асуулаа "Гадуур мөнгөний нийлүүлэлт буурсан байна. Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшиж байхад мөнгөний нийлүүлтээ илүү дэмжмээр байна. Энэ нь энгийн амьдралд шууд нөлөөлж байна. Ялангуяа ААН-үүдэд. Бид зээлийн хүүг бууруулна гэж байгаа. Гэтэл Мөнгө нь хомс болчхоор эсрэгээрээ болохгүй юу? Зээлийн 15.8 хувь хүртэл буурлаа гэж байгаа ч энэ Банкны зээлийн мэдээлэл. Харин үүнээс гадуурх зээл ямар байна вэ? мэдээллээ нэгтгэж мэдээллэх хэрэгтэй. Мөнгө хомс болчихлоор Банкууд зээлийн шалгуураа нарийсгасан, үүнээс үүдээд ААН-үүд банк бус санхүүгийн байгууллагаас өндөр хүүтэй зээл авч байна шүү дээ. Монголбанк бодлогоор 2 жилийн өмнөөс хэрэглээний зээлийн шалгуурыг чангатгасан. Хэрэглээний зээлийнхээ хүүг эргэн харах цаг болсон байна. ААН-үүд, иргэдийн зээлийн хүртээмж дээр ямар бодлого явуулах вэ? Түүний асуултад Монгол банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн хариулт өглөө
Өнөөдөр Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Монголбанк 2020.09.25-ны өдөр өргөн мэдүүлсэн “Төрөөс мөнгөний бодлогын талаар 2021 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Чинзориг асуулт асуулаа. "Оруулж ирж байгаа Мөнгөний бодлого макро эдийн засаг, төсөв санхүүгийнхээ бодлоготой хэр уялдаж орж ирж байгаа вэ? Хоёрдугаарт, бид өнгөрсөн ээлжит бус чуулганаар Зээлийн хүүг буулгах стратегийн баримт бичгийг баталсан. Энэ бичиг баримттайгаа хэрхэн уялдсан бэ? Гуравт, 2021 онд эдийн засаг, төсөв санхүү амаргүй байна гэж бодож байна. Энэ талаар олон улсын байгууллагуудтай хамтрах талаар яриа хэлэлцээр өрнөж байна вэ? Дөрөвдүгээр, гурав хоногийн өмнө Монголбанкны дэд Ерөнхийлөгч хэвлэлийнхэнд "хоёр арилжааны банкны дээр Монголбанкнаас тогтворжуулах төлөвлөгөө гаргаад, хэрэгжүүлж байгаа гэсэн. Энэ ямар төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа талаар хэлж өгөөч" Түүний асуултад Монголбанкны Ерөнхийлөгч хариулт өглөө. "Зээлийн хүү буурлах чиглэлээр УИХ-аар тогтоол гарсан цагаас эхлээд Монголбанкны зүгээс авах арга хэмжээ авч эхэлсэн байгаа"