ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Ядуурлын төвшинг хоёр, хоёр жилээр гаргадаг. 2016-2018 онд 10 хувиар ядуурал өссөн байсан. 2018-2020 оны дүн 2021 оны 6-р сард гарах ёстой. Энэ дүн гарсан уу? Үүнийг бууруулахад ямар арга хэмжээ авсан талаар төсөв дээр тооцоолол байгаа юу? Үйлдвэрлэлийн нийлүүлэлт гацаж байгаа учраас инфляц өсөх төлөвтэй байна. Үүнийг төсвийн хөрөнгө оруулалтын зардалд тусгасан уу? Салбар, яамд харьцангуй байгаа. Цэвэрлэгээ үйлчилгээ, бичиг цаас, орчуулгын зардал. Дүүрэг, Нийслэл, Аймагт аж ахуйн ажлууд их байдаг. Энд энэ бодлогыг баримтлах уу? Ирэх онд улсын төсөв гол үүрэг гүйцэтгэх юм байна гэж харлаа. Энэ зөв үү? 4.4 их наяд орчим төгрөгөөр өрийн хэмжээг нэмж байж эдийн засгийн өсөлт 0.4 хувиар арай илүү болох юм байна. Ирэх жил хувийн хэвшлийн оролцоо эдийн засагт хэрхэн нөлөөлж байгаа вэ? 10 ихнаядын хөтөлбөр хэр нөлөө үзүүлж байна вэ? Хувийн хэвшлийн оролцоог өөр өөр хэрхэн харж байгаа вэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Бид олон хууль баталдаг. Баталсан хуулиа хэрэгжүүлдэг байх нь хамгийн чухал. Долоон жил яригдсаны эцэст хөдөлмөрийн тухай хуулийг баталсан. Сайн хууль болсон. Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам үр дүн сайтай ажилласан. Энэ хуулийн хэрэгжилт хангагдах нөхцөл нь энэ төсөв дотор байгаа юу? Хөдөлмөрийн хуулийн 102.1.1-т ижил үнэлэмжтэй ажил үүрэг гүйцэтгэж байгаа тохиолдолд цалин хөлсний хэмжээ адил байна гэж заасан. Энэ анх удаа орж ирсэн заалт. Хувийн хэвшилд ажиллаж байгаа олон салбарын ижил ажил хийж байгаа хүмүүс болон төрийн байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн цалингийн зөрүү одоогийн байдлаар 17-30 хувийн зөрүүтэй байгаа. Одоо 2022 он гараад энэ тухай яригдаж эхэлнэ. Энэ төсөвт суусан байгаа юу? ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН 107.5-Т ЗААСНААР ХӨДӨЛМӨРИЙН ХӨЛСНИЙ САЛБАР ДУНДЫН ХАМТЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ЗОХИЦУУЛНА ГЭСЭН БАЙНА. САЛБАРЫН ХЭЛЭЛЦЭЭРЭЭР ЯРИХ ЦАГ БОЛСОН. ЭНЭ ХАНГАГДСАН УУ? Орон тоогоор бус үр дүн гүйцэтгэлээр цалинжина гэж сангийн сайд хэллээ. Хөдөлмөр эрхлэлтийн нөхцөл, зохион байгуулалт, норм норматив, тариф, цалин гэсэн таван зарчим байдаг. Үүнийг тооцсон байгаа юу? Гүйцэтгэлээр өгнө гэхээр баахан нугалаа гарч хэрүүл болдог. Энд ажилчдын төлөөллийн байгууллагын оролцоог хангасан уу? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
ТБХ-ны өнөөдрийн \2021.10.19\ хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Төсвийн орлого 2022 онд 12,5 хувиар нэмэгдэхээр оруулсан байна. Үүний гол өсөлт нь хаанаас гарч ирэх вэ? Уул уурхай, аж ахуй нэгжийн орлого эсвэл иргэдийн орлогын татвараас нэмэгдэж байна уу? Халамжийн системийг цэгцэлнэ гэж байгаа. Халамжийн зардлыг багасгая гэж өнгөрсөн жилээс хойш ярьсан. Энэ тал дээр ямар ахиц гарч байгаа вэ? "Хадгаламжтай хүүхэд" хөтөлбөр хэрэгжиж эхлэх юм байна. Үүнийг төсөвт хэрхэн тусгасан бэ? Төрийн өмчит компаниудаас 464 тэрбум төгрөгийн ногдол ашиг авна гэж тусгасан байна. Энэ ямар үндэслэлээр энэ хэмжээний ногдол ашгийг авна гэж үзэж байгаа вэ? Төрийн өмчит компаниудын засаглал болон ашигтай үйл ажиллагааг сайжруулна гэж байсан. Энэ тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ? Дэлхий даяар инфляцын төвшин өсөж байна. Манай улсад одооноос үнийн өсөлт эхэлсэн байгаа. 2022 онд инфляц өөрөө том сэдэв болно. Инфляцын өсөлт төсөвт яаж нөлөөлж байгаа вэ? Бид НӨАТ-ын буцаан олголтыг шинэчлэх цаг нь ирсэн. Буцаан олголт гэх зүйл дэлхийд бараг байдаггүй. Сугалаа бол зарим улс орнуудад байдаг. Буцаан олголт гэх аргаар их хэмжээний мөнгийг тарааж байна. Энэ мөнгө хэрэглээнд ороод үнийн өсөлтөд нөлөөлж байна. Энэ буцаан олголтод ямар арга хэмжээ авах вэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2021.05.13/ хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлд гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Би 3 жилийн хугацаанд дахь Улсын төсөвтэй холбоотой асуух асуулт байна. Мөн үүнээс өмнө хэлэх зүйл байна. 2012-2016 онд Чингис Самурай боомдуудыг ашиглаж, Шударга ёс ардчилсан эвсэл засаг бариж байх үед улс орон даяар таван Яамны хамтарсан ажлын хэсэг бүх аймаг сумдуудад хөрөнгө оруулалтын жагсаалт хийж, иргэдээр хэлэлцүүлэн эрэмбэлсэн юм. Тус хөрөнгө оруулалт нийт 50 их няд төгргийг 2 их наяд төгрөгөөр дундажлан эдийн засаг бололцоотой байх үед Төсвийн хөрөнгө оруулалт хийж байсан ба 25 жил хийх ажлыг 3-4 жилийн хугацаанд хийх санал авсан юм. Энэ нь хөдөө орон нутагт төсвийн хөрөнгө оруулалт хийлгэх хүлээлт үүсгэж байгаа юм. Түүнчлэн 2012-2016 онд Улсын төсөв хүн нөхцөлд байсан учир төсвийн хөрөнгө оруулалт хийгдэхгүй, их засвар, шинээр баригдах барилгын ажлууд хийгдэж чадалгүй хүлээлтийн нөхцөлд орсон юм. Тиймээс 2016 оноос Улсын эдийн засаг өөрчлөлт гаран 2020 оноос эхлүүлэн бүтээн байгуулалтын ажил хийгдэж эхлэхтэй холбоотойгоор улсын мөнгийг үрж олон тооны цемэнт овоолсон шүүмжлэлийг яриад байгаа юм. Үүний дагуу шийдвэрээ тодорхой гаргаж, нарийн тооцоотой хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдэх хэрэгтэй байна. Жишээлбэл нэг барилга барилаа гэхэд доторх тоног төхөөрөмж, эд хэрэгсэл гэх мэт урсгал зардлууд төсөвт тусгагдахгүй үлддэг. Дараагийн жилүүдэд Улсын төсвөөр хийгдэх хөрөнгө оруулалттай холбоотой ганцхан асуудлыг тойруулж байгаа учир тус асуудал чиг баримжааг сайн гаргаж өгөхийг хүсэж байна. Түүнчлэн үүн дээр ямар бодлого байна вэ? Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын өнөөдрийн /2021,05,13/ чуулганаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл өмнөх оны тоог бага хэмжээгээр өөрчлөөд тавьсан бэ? Цар тахлын эдийн засгийн тооцоог ерөөсөө гаргаагүй байна. Хөрш орнуудын эдийн засгийн хөгжлийн нөлөөг тусгасан уу? Төрийн өмчит компани ашигт үйл ажиллагааг нэмэгдүүлнэ гэж байна. Яаж нэмэгдүүлэх вэ? Газрын тосны хэмжээ яагаад буурсан бэ? Энэ тооцоог харахад 3 иргэнд 1 төрийн албан хаагч ногдож байна. Үүнд өөрчлөлт хэрэгтэй, татвар төлөгчдын нуруун дээрх ачаа хүнд байна.