УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: 2022 оны төсөвт хөдөлмөр бүтээмж, өсөлтийг дэмжих бодлого дэвшүүлж, хөгжлийн төслүүдийг дэмжих, эдийн засгийг сэргээх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах, төрийн байгууллагууд хяналтын горимд ажиллах, бүх иргэдээ урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулах, хүүхдийн хадгаламж үүсгэх зэрэг зорилтууд тавьсан байна. Халамжаас хөдөлмөрт шилжихтэй холбоотой ямар бодлого зорилт, асуудал дэвшүүлж байгаа вэ? Энэ бол маш чухал асуудал. Гэтэл бид үүнийг дээгүүр сэвээд байдаг. Бодит нөхцөл байдлыг үнэлж, тодорхой бодлого гаргаж, хэрэгжүүлэх, үр дүн гаргах хэрэгтэй байна. Амьдралд хэрэгжүүлж буй сайн жишээ дурдвал, өнөөдөр нөхөн сонгуулиар сонгогдсон гишүүн Ц.Идэрбат нь аймгийн засаг дарга байхдаа хөдөө аж ахуйн салбарт ажлын байр нэмэгдүүлсэн нь сайшаалтай. Бүх шатны төрийн байгууллагуудыг хяналтын горимд шилжүүлнэ гэсэн. Энэ хүрээнд ямар арга хэмжээ авах гэж байна. Яг бодит байдалд багаа бүрдүүлэх гэж гаднаас хүмүүс цуглуулаад шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байдалтай байна гэх зүйл дуулдаж байна. Өчигдөр хуралдсан Төрийн албаны зөвлөл Ёс зүйн сахилга хариуцлага, байнгын хороон дээр яригдсан. Цааш яривал цаг хугацаа их орох учир энд зогсооё. Ковидын нөхцөл байдлаас үүдэн хүнсний барааны үнэ өссөн. Тээвэрлэлтийн өртөг 3 дахин нэмэгдсэн байна. Энэ үзүүлэлт ирэх онд буурахгүй төлөвтэй. Түүнчлэн төрөөс иргэдэд үзүүлж буй цахилгааны хөнгөлөлт, зээлийн хүү зэрэг асуудал тун удахгүй хуучин хэвэндээ орох нь. Иргэд, аж ахуйн нэгжүүдэд ирэх ачаалал нэмэгдэнэ гэсэн үг.Үүнийг хэрхэн шийдэх вэ, Сангийн сайд аа? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа нар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: Урсгал зардал ДНБ-ий 28 хувийг эзэлж байна. Төсвийн алдагдалтай манай улсын хувьд энэ том асуудал. Манай улс төсвийн алдагдлаа яаж шийдэх гэж байна вэ? Нийт төсвийн 60 орчим хувийг дэд бүтцийн хөгжилд зарцуулна гэж байна. Энэ нь эдийн засгийн хөгжилд яаж нөлөөлөх вэ? Манай бизнес эрхлэгчид ачаа маш их удаж байна.Үнэ зарим бүтээгдэхүүн дээр 300 дахин өслөө гэж байна. Гадагшаа нүүрс гарч чадахгүй байна. ОХУ-уруу нэвтрэх төмөр замтай холбоотой асуудал үүсэж магадгүй байна. Энэ жил тог цахилгаантай холбоотой асуудал үүсэх магадлал маш их байна. Бензин тосны үнэ нэмэгдэхгүй гэсэн баталгаа байна уу? Салбар салбарын сайд нар хариулт өгөөч. Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Цар тахлын нөхцөл байдал биднийг өөрчлөлт хийхийг шаардаж байгаа нь тодорхой. Өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг бий болгох тал дээр хариултаа авчихлаа. Эрүүл мэндийн салбар дахь хөрөнгө оруулалтыг яаж тооцсон бэ? Нэг худалдан авагчийн зарчим, гүйцэтгэлээр санхүүжүүлэх зарчмаар зургаан сарын хугацаанд явж байгаа боловч өнөөдрийн байдлаар эмч мэргэжилтнүүдийн цалин, урамшуулал нэмэгдэх боломж хомс байна. Энэ асуудлаар өнгөрсөн хавар жагсаал хийж байсан. Нийгмийн бодлогын байнгын хорооноос энэ чиглэлээр ажлын хэсэг гарч ажиллан засгийн газарт чиглэл өгсөн. Ковидын нэмэгдэл гэж олгогдож байгаа нэмэгдэл ирэх оны нэг сарын нэгнээс зогсоно. Үүнд санхүүжилтийн асуудлыг нэмж олгох уу? Өнөөдөр эмнэлгүүдийн нөхцөл байдал маш хүнд байна. Халдварт өвчин судлалын байрны асуудал байна. Мөөгөнцөртэй хөгцөрсөн байгаа эмч мэргэжилтнүүдийн эрүүл мэндийн асуудал ямар байгааг бид харж байгаа. Өөрсдөө улаан бүсээс дараагийн улаан бүс рүү явах эрсдэл өндөр байна. Төрөх эмнэлэгт хүртэл хулгана гүйж байна гэсэн мэдээлэл байна. Эрүүл мэндийн салбараа зөвхөн цалин хөлс гэхээсээ илүү тэнд ажиллах боломжоор яаж хангаж байгаа вэ? Ковид Монголд орж ирж байсан үед эмч , эмнэлгийн ажилтнуудад зориулсан сантай болох тухай ярьж байсан. Эдгээр хүмүүсийн ар гэрт өгөх дэмжлэг туслалцааг оруулж өгөх ёстой. Түүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариулав.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Хэрэглээний үний өсөлт нэмэгдэх юм биш үү. Замын-Үүд хаагдсантай холбоотой өргөн хэрэглээний юмны үнэ нэмэгдэх хандлагатай байна. Хэрэглээний үнийн өсөлт өндөр байна. Ковидын хүнд үед өрхийн амьжиргааг дэмжих ямар ажил хийхээр төлөвлөж байна вэ? 2023-2024 оны Төсвийн хүрээний мэдэгдэлд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хэрхэн анхаарч ажиллах вэ? Хуримтлалын сантай болно, Иргэдийг орон сууцаар хангахад анхаарна, Бүс нутгуудад үйлдвэрлэл барина, малчдыг дэмжинэ гэсэн зорилт бий. Энэ ажил хэзээ хийгдэх вэ? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.21\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2022 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2023-2024 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. Төсвийн хүрээний мэдэгдэлд засгийн газрын өр 31,4 ирэх жил 34 гээд өсөөд явах юм байна. хөгжиж байгаа орнуудаас Монгол улс тэргүүлж байна.2021 оны эхний 8 сарын байдлаар өнгөрсөн оныхоос мөн нэмэгдсэн.Нүүрсний үнийг өсгөх ямар боломж байна вэ? Түгжрэлийг бууруулах нэг арга бол импортыг багасгах. Энэ чиглэлд ямар бодлого баримталж байна. Аж ахуй нэгжийн үйл ажиллагаа буурч байна. Экспортын бүтээгдэхүүний эцсийн бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх ямар ажил хийж байна. Татварыг шатлалтай тогтоох арга зам байна уу? Түүний асуултад Сангийн сайд Б.Жавхлан болон албаны бусад хүмүүс хариуллаа.