УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Монгол улсад хэдхэн жилийн өмнө асар их хөрөнгө оруулалт бүртгэгдсэн одоо маш их буурсан. Үүний шалтгаан нь юу вэ? Манай хөрөнгө оруулалтын 2013 онд баталсан хууль боломжийн хууль болсон. Хөрөнгө оруулалт ярихаар уул уурхай ярьдаг, уул уурхай ярихаар баялгийн менежмент ярьдаг. Энэ их муу байна. Хууль биш хувь хүн засагладаг байдлыг хууль засагладаг болгоно гэж их ярьдаг. Үндсэн хуульд газар түүний хэвлий ард түмний мэдэлд байдаг тухай бий. Зөв ашиглаж чадвал гадаадын хөрөнгө оруулалт хөгжлийн түлхүүр мөн. Гадны хөрөнгө оруулалт аваад хөгжсөн Сингапур, Хонконг гээд олон улс байна. Гадаадын хөрөнгө оруулалт аваад хөгжөөгүй улс орон бас байна. Хөрөнгө оруулагч нар зээлийн санхүүжилт маягаар хөрөнгө оруулдаг. Энэ бол хамгийн эрсдэлгүй хэлбэр гэж үздэг. Гадаадын хөрөнгө оруулалт манайд орж ирэхгүй байгаа гол асуудал бол засаглалын завхрал, авлига, хээл хахуультай холбоотой. Монгол улсын хөгжил баялгаасаа хамаарна, гол нь зөв сайн менежмент хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Амартүвшин: Эдийн засгаа тэлэхийн тулд хөрөнгө оруулалт татах хэрэгтэй.хөрөнгө оруулагчид сонголттой байдаг. Хаана хөрөнгө оруулах вэ гэсэн сонголттой байдаг. 100 мянган долларын босгыг их ярьж байна. Зарим оронд ийм босго байдаг, зарим оронд байдаггүй. Яагаад босго тогтоодог вэ гэвэл засгийн газартай хөрөнгө оруулалтын тогтворжуулсан гэрээ байгуулах бол доод босгын тогтоодог. Үүнийг ажлын хэсэг байгуулагдаад ажиллахдаа нарийн шийдэж болно. Визны асуудлыг бусад хуулиараа шийдээд явах хэрэгтэй. Гэхдээ зарим оронд хөрөнгө оруулагчдын визны асуудлыг тусад нь шийдсэн байдаг Цаашдаа хөрөнгө оруулалт оруулж ирэх зайлшгүй шаардлага гарч ирж байна. Бусад гадаадын орны шилдэг жишгүүд байдаг.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Үүнийг би дэмжихгүй байгаа. Гадаадын хөрөнгө оруулагчдад тавьсан 100 мянган долларын босгыг хасаад 50 мянган долларын байр, эсвэл үнэтэй машинаа үзүүлээд байнга оршин суух виз авчихаар харагдаж байна. Өөрөөр хэлбэл Монголд үнэтэйхэн нэг байртай хүн оршин суух визээ авна. Ийм нөхдүүдэд ийм виз авах зүйл харагдаад байгаа учраас ҮАБЗ-өөр ярилцах асуудал гэж харж байна. Хөрөнгө оруулалт гэдэг нь чадахгүй байгаа зүйл дээр авдаг, харин зах зээлээ булаалгах зүйл биш. Хөрөнгө оруулалт бодлогоор зохицуулагдаж, тодорхой шалгууртай байх ёстой.Хоёр том гүрний дунд байгаа цөөхөн хүн амтай улс. Энэ хуулийг 2014 онд Ц.Элбэгдорж оруулж ирсэн ч зогсоож байсан. Гадны хөрөнгө оруулалт гэдэг далбаан дор ингэж болохгүй 50 мянган доллар гаргаж байгаа монголчуудаа дэмжээрэй. Хувь заяагаа харийнханд биш өөрсдөдөө даатга, хамтрах зүйл дээр хамтрах хэрэгтэй. Гэхдээ тусгаар улс оронд бодлого, зохицуулалт байх хэрэгтэй. Үеийн үед байсан болгоомжлол. Энэ хуулийн төслийг хэд хэдэн байнгын хороодоор цаашлаад хаалттай горимоор хуралдах хэрэгтэй. Нарийн нарийн асуудал байгаа. Нэг төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээгүй байж байр машинаа үзүүлээд манайд орж ирж болохгүй ээ. Ер нь энэ хуулиа татвал яасан юм бэ? Түүний асуултад УИХ-ын гишүүн Х.Ганхуяг хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулахтай холбоотой асуудлыг цогцоор нь авч, нэлээн сайн дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй юм шиг. Өөрийн улсын газар зүйн байршил, хүн ам, эдийн засгийн нөхцөл байдалтай уялдуулах хэрэгтэй. Гадаадын хөрөнгө оруулалт хэмээн хэт туйлшрах нь ямар үр дагаварт хүрдгийг мэднэ. Жишээлбэл, Тамсагийн сав газрын нефттэй холбоотой асуудал бий. Түүнийг ЗХУ-д зараад явчихсан. Оюу-Толгойн хөрөнгө оруулалттай асуудлыг эрдэмтэн, судлаачид, мэргэжлийн хүмүүсийн хамт анх яригдаж эхэлж байхад нь бид санаа тавьж байсан. Гэтэл 10 жилийн дараа хэчнээн тэрбум төгрөгийн өрөнд орлоо. Дундуур нь Дубайн лууврын гэрээ хийгээд асуудал үүсгэсэн. Хууль эрх зүйн орчин амьдрал дээр хэрэгжихгүй байгаа шалтгааныг өөрөөсөө хайх хэрэгтэй юм билээ. Авлига, ашиг сонирхлын зөрчилтэй, ажлын хариуцлага, хүнд суртал, тээг, дарамттай холбоотой асуудлыг авч үзмээр санагдана. Гадаадын хөрөнгө оруулагчдаас гадна дотоодын хөрөнгө оруулагчид хууль хяналтын өндөр албан тушаалын хүмүүстэй үгсэн хуйвалдаж, гаднын хэвлэлүүдээр онигоо болж байна. Энэ хүмүүст яагаад хариуцлага тооцдоггүй юм бэ? Эхний ээлжид Монголд бодитой хөрөнгө оруулсан хүмүүсийн хохирлыг яагаад барагдуулдаггүй юм? Улс орны нэр хүнд, аюулгүй байдал, тусгаар тогтнолтой холбоотой асуудал шүү дээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.07\ нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих хууль эрх зүйн орчныг зарчмын хувьд дэмжинэ. Гэхдээ энэ том хуулийг оруулж ирэхдээ илүү өргөн хүрээнд боловсруулах байж гэсэн санал байна. Зөвхөн 50-100 мянган долларын хэмжээнээс гадна хөрөнгө оруулалтын хэмжээ буурч байгаа шалтгааны дүгнэлт хийгдэх ёстой байх. Жишээ нь ҮАБЗ-ийн шийдвэрээр шүүхийн ч шийдвэргүй Салхитын ордыг дээрэмдэж авсан. Ийм байхад ямар хөрөнгө оруулагч орж ирэх вэ дээ. Нөгөө талаасаа бизнес эрхлэлтийн орчныг харахаар дэлхийн бизнесийн орчныг жагсаадаг жагсаалтад манай улс 2018 онд 74-т, 2021 онд 81-т орсон. Бизнес эрхлэх орчин жилээс жилд муудаж байгаатай холбоотой ямар үзүүлэлт хойш татаад байгаа тодорхойлж, үүндээ үндэслэн тодорхой зорилго руу чиглэх ёстой. Хуулийн өөрчлөлт тодорхой зүйл руу орохгүй бол дэмжих шаардлагатай хууль байгаа ч төсөл өнгөц болжээ. Тиймээс илүү өргөжүүлэн хэлэлцээсэй гэж хү сэж байна."