УИХ-ын чуулганы Пүрэв гаригийн үдээс хойшхи хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Энэ үеэр хэлсэн О.Баасанхүү гишүүний үгийг хүргэж байна.
Хөрөнгө оруулалтын хуулийн төсөлд шинэ татварыг оруулна оруулахгүй гэсэн маргаан их дэгдэж байна. Том компаниудаас оруулж ирсэн гэх дээрх заалт ажлын хэсэг дээр хасагдлаа. Гэхдээ чуулган дээр энэ бүхэн эцэслэнэ. Гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуй нэгжийн тодорхойлолтыг өөрчилж уул уурхай, банк, харилцаа холбоо, хэвлэл мэдээллийн салбарт ажиллах хуулийн этгээдийн 33, түүнээс дээш хувийг гадаад улсын төрийн өмчид хуулийн этгээд эзэмших бол хөрөнгө оруулалтын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагаас зөвшөөрөл авч байх заалт эргэн ирлээ. УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Гишүүдийн дунд яригдаж байгаа асуудал бол хөрөнгө оруулалтын тогтворжилтын гэрчилгээ авсан аж ахуй нэгж гэрчилгээ авсан хугацаанд шинэ нэр төрлийн татвар гарч ирэхэд тэрэнд хамрагдах тухай саналууд яригдсан. Хамгийн гол нь ойлголтын зөрүү байх шиг байна. Энэ хууль бол дөрвөн нэр төрлийн татварыг тогтворжуулж байгаа. Цаана нь тогтворжуулаагүй үлдсэн 7-8 нэр төрлийн татвар байна тэр нь хөдлөх боломж байгаа. Яг гол шалтгаан нь Монгол улсад байхгүй цоо шинэ татвар гарч ирэх юм бол тэр нь хамаарахгүй гэдэг заалтыг хэлэлцэж байна” хэмээн хэллээ.
Хөрөнгө оруулалтын хуулиар томоохон хөрөнгө оруулалтын хийсэн аж ахуй нэгжүүдэд татварын хувь хэмжээг нь тогтворжуулах боломжийг олгосон. Тодорхой хугацаанд татварыг өөрчлөхгүй байх боломж олгосноор цаашид хөрөнгө оруулагчдад тогтвортой ажиллах боломж бүрдэнэ гэж үзэж байгаа. УИх-ын гишүүн Д.Зоригт: Зарим онцгой салбар буюу улс орны эдийн засагт урт хугацаанд онцгой ач холбогдолтой экспортын зориулалттай, экспорт гаргах төслүүдэд 15 жил гэдэг хугацааг 1.5-аар үржүүлээд уртасгаж болохыг энэ хуулиар зөвшөөрч байгаа. Хамгийн ихдээ 22.5 жилээр тогтворжуулалт олгоно гэж ойлгож болно. Хамгийн бага босго баруун бүсийн нутгуудад 15 аймагт байгаа. Хоёр тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийх аж ахуй нэгж таван жилээс эхлэх юм. Улаанбаатарт хамгийн өндөр буюу 15 тэрбумаас дээш хөрөнгө оруулалт хийж байж тогтворжуулах босго авна.
Монгол улсын аль бүс нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулалт оруулснаас хамааран тогтворжуулах гэрчилгээг хугацаа заан олгохоор боллоо. Хөрөнгө оруулалтын тухай хуульд Монгол улсыг таван бүсэд хуваалаа. УИХ-ын гишүүн Д.Зоригт: Зарим онцгой салбар буюу улс орны эдийн засагт урт хугацаанд онцгой ач холбогдолтой экспортын зориулалттай, экспорт гаргах төслүүдэд 15 жил гэдэг хугацааг 1.5-аар үржүүлээд уртасгаж болохыг энэ хуулиар зөвшөөрч байгаа. Энэ хуулийг анхнаас нь эцсээ хүртэл УИХ-д хэлэлцэхэд хоёр хуваагдсан байлаа. Олонх нь шинэ татвар гарсан нөхцөлд тогтворжуулах гэрчилгээнд хамаарах үгүйг энэ хуулиар зохицуулах зайлшгүй болсон. Удахгүй татварын багц хуулийг өргөн барина тэр үед дахин ярилцах болно.
УИХ хөрөнгө оруулалтын тухай хуулийн батлан гаргасан. Энэ хуулийн гол баримтлал бол гадаад дотоодын хөрөнгө оруулагчдын эрх ашиг хууль эрх зүйн баталгааг хангах хөрөнгө оруулагчид тогтвортой ажиллах нөхцөлийг бүрдүүлэх төвлөрлийг сааруулж хөдөө орон нутагт хөрөнгө оруулагчдыг татахад чиглэсэн гэж гишүүд хэлж байгаа. УИХ-аас гаргасан хөрөнгө оруулалтын хуулиар төрөөс хөрөнгө оруулагчдад тогтворжуулалтын гэрчилгээ олгодог байх юм. Зөвхөн аж ахуй нэгжийн хөрөнгө оруулалтын хэмжээ, орон нутгийн зохицуулалт хийдэг байхаар болсон. Өөрөөр хэлбэл ямар төрлийн бизнес эрхлэх аль бүс нутагт хэдий хэмжээний хөрөнгө оруулах зэргээс дөрвөн төрлийн татварыг хэдэн жилийн хугацаанд тогтворжуулах вэ гэдгийг тодорхой болгох ёстой гэж гишүүд үзсэн. Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийн ахлагч Д.Зоригт “Гишүүдийн зүгээс бүсээр хуваах нь зөв гэсэн санал гарсан. УИХ-аас баталсан бүс байгаа үүнийг ялгавартай тогтоох нь оновчтой гэж үзсэн” хэмээн чуулганы үеэр хэллээ. УИХ-аас батлан гаргасан хуулиар бол тодорхой босго хангасан хөрөнгө оруулагчдад аж ахуй нэгжийн орлогын албан татвар, гааль, НӨАТ болон ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийн хувь хэмжээг өөрчлөхгүй тогтвортой мөрдөхөөр болоод байна. Д.Зоригт “Хамгийн багадаа 5 жил, ихдээ 15 жил тогтворжилт авна. Зарим онцгой салбар буюу улс орны эдийн засагт урт хугацаанд онцгой ач холбогдолтой экспортын зориулалттай, экспорт гаргах төслүүдэд 15 жил гэдэг хугацааг 1.5-аар үржүүлээд уртасгаж болохыг энэ хуулиар зөвшөөрч байгаа” хэмээн хэллээ.