УИХ-ын чуулганы /2024,01,11/-ны өдрийн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Цогтбаатар: Хэд хэдэн чухал зохицуулалт орж байгаа. Мөнгөн хөрөнгийн номинал данстай холбогдох зохицуулалтыг нэмж тусгасан нь урагшилж буй алхам. Зах зээл дээр өөрийгөө зохицуулах байгууллагын эрх мэдлийг тодотгож, өөрийгөө зохицуулах боломж олгож өгсөн. Энэ нь чухал юм. Компани ил тод байдал, засаглал сайн байхыг шаардсан зохицуулалт орж ирсэн нь хөрөнгө оруулалт хийх суурь нь бүрдэж байгаа юм.
УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Х.Болорчулуун: Аливаа хөрөнгө оруулалтыг хийхдээ улс орнууд бол босгыг зааж өгсөн байдаг аа манай хуульд ч байсан 2013 оны хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэх талаар яригдаж байхад 100 мянган доллароос дээш хөрөнгө оруулбал хөрөнгө оруулагч гэж нэрлэнэ.2013 онд 50 мянга болгох гээд бөөн маргаан болж эргээд 100 мянгаар нь үлдсэн. Тэгтэл энэ шинэчилсэн найруулаг дээр 100 мянгын босго байхгүй байна босго байх ёстой энэ хуульд босго байхгүй байна энэ чинь л аюул дагуулж байна. Улс орныг зэр зэвсгийн хүчээр эзлэхээ больсон хуулиар нь дамжуулж улс орны баялгийг булаана, улс орныг хараат болгох тийм учраас ийм байдалтай орж ирж байгаа тул энэ хуулийг дэмжихгүй гэдгийг хэлье. Түүний асуултад, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Хөрөнгө оруулалтын тухай хууль орж ирж байгаад талархаж байна. Мэдээж хэрэг Монгол Улсын хөгжлийн томоохон гарц бол хөрөнгө оруулалт яалтч үгүй мөн тэгэхдээ бид нар энэ хуулиа эрсдэлийн тооцоогоо сайн хийхгүй бол Монгол Улс хууль эрх зүйн орчин тогтвортой бус. 2013 онд Хөрөнгө оруулалтын тухай хууль батлагдсанаас хойш нийтдээ 11 удаа нэмэлт өөрчлөлт хийсэн байна гэдэг бол Монгол Улсын хууль эрх зүйн орчин тогтворгүй байгаагийн томоохон илэрхийлэл байх гэж би бодож байна. Нөгөө талаар хөрөнгө оруулалтын сүүлийн гурван жилийн хугацааг харах юм бол 23 хувийг буюу 2,63 их наяд төгрөгийн гадаадын хөрөнгө оруулалтын ААН бүрдүүлж байсан бол 2022 онд 16 хувь буюу 2,4 их наяд болж буурсан гэсэн ийм тоо байна. Энэ нь нөгөө л тогтворгүй, туйлбаргүй гэдэг энэ байдлаас шалтгаалсан байдаг. Хэд хэдэн зүйлийг тодруулж асууя. Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 2024 оны 01 сарын 01-ээс хэрэгжиж эхэлж байгаа Төр хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуультайгаа энэ хууль хэр нийцэж, хэр дүйцэж байгаа вэ? гэдэг зүйлийг асууя. Яагаад ингэж асууж байна вэ гэвэл хөрөнгө оруулагчтай гэрээ хийх энэ асуудлыг засгийн газрын гишүүд нь өөрсдөө хариуцна гэсэн байх юм Төр хувийн хэвшлийн тухай хуулиар түншлэлийн төв байгуулаад эдийн засгийн хөгжлийн яам болон сангийн яам хамтарсан түншлэлийн төв байгуулаад хамтран ажиллах түншлэлийн төвөө байгуулах ийм заалт тэр хуульд орсон байгаа.Энэ хуулиудтай хэр нийцэж байгаа вэ? яагаад засгийн газрын гишүүн нь хөрөнгө оруулагчтай заавал гэрээ байгуулах ёстой юм бэ? Яагаад заавал засгийн газрын гишүүн хариуцах ёстой юм. Ямар ямар салбарт хөрөнгө оруулалт оруулж болох вэ гэдэг зүйлийг асуух гэсэн юм өөрөөр хэлбэл энэ дээр хэн нэгэнд хориглосон заалт байхгүй байна. Банкны салбарт хөрөнгө оруулалт орж ирэх юм бол Монгол Улсад гадаадын банк орж ирэх юм байна гэсэн ойлголтыг энэ хуулийг уншаад харж байна. Өөрөөр хэлбэл оюун толгойн гэрээ санхүүгийн бүх гүйлгээ гадны банканд хийгдсэнээрээ маш том эрсдэлийг гаргасан гэж бид нар бүгдээрээ мэдэж байгаа, түүх бидэнд харуулж байгаа тэгвэл энд хориглосон салбар байхгүй байна гэдэг зүйл дээр хариулт өгөөч ээ. Хөрөнгө оруулалтын тухай хууль өмнө нь орж ирээд 50 сая төгрөгөөр худалдан авалт хийснээр хөрөнгө оруулагч болно гэсэн ийм зүйл ярьсан олны нийтийн дунд асуудал, эргэлзээ төрүүлсэн хэвээрээ байгаа энэ дээр 4.1.6 дахь хувьцаа, хөрөнгө, саналын эрхийн 25 хувь буюу түүнээс дээш зүйлийг худалдан авснаараа хөрөнгө оруулагч болно. Санхүүгийн нээлттэй зах зээлээс хувьцаа, бонд болон бусад санхүүгийн өгөөжийг хүртэж байх юм бол тодорхой хугацаанд хөрөнгө оруулагч болно гэсэн ийм заалтууд байна энэ дээр бас тайлбар өгөөч ээ. Хөрөнгө оруулагч нь энэ мэтээр хөрөнгө оруулагч болчих боломжийг үүсгэсэн гэсэн үг үү. 5.1.7 дээр оюуны өмчийн эрхийг холбогдох хуульд заасны дагуу эдийн засгийн эргэлтэд оруулахад хөрөнгө оруулалт хийх боломжтой гэсэн байна. Оюуны өмчийн тухай хууль өнөөдөр ямар хэмжээнд байгаа билээ яг энэ зохицуулалт эргээд амьдрал дээр хэрэгжихэд боломж нь хэр байгаа юм, эрсдэлийн тооцооллыг хэр хийж байгаа вэ? Түүний асуултад, ЭЗХ-ийн яам Анар, ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар нар хариуллаа.
УИХ-ын УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очир: Хөрөнгөтэй мөнгөтэй хүмүүсийг орж ирж ажиллах боломж нөхцөлөөр хангасан уу? Бид цөөхүүлээ, хоёр том хөршийн дунд байдаг. Хөрөнгө оруулагчдыг татах хэрэгтэй. Гэхдээ Үндэсний үйлдвэрлэл, хөрөнгө оруулагчдаа яаж дэмжих бодлого барьж байгаа вэ? Гаднын хөрөнгө оруулагч багассан гэдэг. Гэтэл хэлсэн ярьсандаа байхгүй тэднийг хуурснаас дайжсан юм билээ. Энэ алдаагаа хэрхэн засаж хуульд оруулж ирсэн бэ? Ямар боломж нээж өгсөн бэ?
УИХ-ын намрын чуулганы /2023.01.05/-ний өдрийн нэгдсэн хуралдаан Төрийн ордонд эхэллээ. Чуулганы нэгдсэн хуралдаанаар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулга, хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Луйварчид орж ирэхийг дэмждэггүй. Үндсэн хуулийн 5-4т Төрөөс эдийн засгийг зохицуулна гэсэн заалт бий. Бид төрийн зохицуулалттай эдийн засагт бий. МАН-ынхан та нар социалдомикратууд. Зохицуулалтгүй байна гэж байхгүй. Гадны хөрөнгө оруулагчдад үндэсний компаниудаа цээжээ дэлгээд тавиад өг гэсэн асуудал биш. Зохицуулалт хийнэ гэдгийг гацаана гэж ойлгож болохгүй. Би РиоТинто манайд битгий орж ирээсэй гэж хэлдэггүй. Та нарын хийж байгаа бүтээн байгуулалт манай улсад ашиггүй байна гэдгийг хэлдэг. Түүний асуулатд ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар хариуллаа.