• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Х.Нямбаатар

Батлагдсан огноо

2022.06.28

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай

Бие даасан хууль (шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилчдын нийгэм, эдийн засгийн баталгаа хангагдана)
Өргөн барьсан: 2022.05.04

Байр суурь

С.Бямбацогт: ШШГБ-ыг Төрийн цэргийн байгууллагад эргүүлэн оруулах нь зөв

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Энэ хуулийг 2017 онд шинэчилэн найруулж батлуулж байсан. ШШГБ бол 1921 оноос үүсэлтэй. 2015 онд баталсан хэд хэдэн хуульд оруулсан өөрчлөлтөөс болж тус газар ажиллаж байгаа хүмүүсийн нийгмийн асуудлууд орхигдсон. Иймд тус байгууллагыг Төрийн цэргийн байгууллагад эргүүлэн оруулах өөрчлөлтийг зөвшөөрч байна. Одоо 100 гаруй хүмүүсийн тэтгэвэр тэтгэмжийн асуудал шийдэгдэнэ. Гэхдээ өмнө нь энд ажиллаж байсан ажлаас халагдсан мөн тэтгэвэртээ гарсан хүмүүсийн нийгмийн асуудал бас шийдэгдэнэ. Үүнийг цаг тухайн үед нь ажил хэрэг болгоод явах хэрэгтэй.

2022.06.16

Н.Энхболд: Хуулиа боловсруулахдаа Зэвсэгт хүчний командлагчаас санал авсан уу

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.06.16\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Энэ хуулиуд гарснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын бүтэц төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд орох юм байна. Цэргийхэнтэй ойролцоо үүрэг гүйцэтгэдэг үүрэг, даалгавар онцлогтой холбоотой ороход болохгүй зүйл байхгүй гэж бодож байна. Өнөөдрийн байдлаар төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүнд Зэвсэгт хүчин, Дотоодын цэрэг, Хилийн цэрэг, Онцгой байдлын газар орж байгаа. Тайван цагт тус тусынхаа хуулийн дагуу үйл ажиллагаагаа бие дааж явуулдаг. Дайн бусад шаардлагатай үед Зэвсэгт хүчний бүрэлдэхүүнд ороод Зэвсэгт хүчний командлагчийн удирдлаган дор үйл ажиллагаа явуулах зохицуулалттай. Хуулиа боловсруулахдаа Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчаас санал авсан зүйл байна уу? Заавал авах зохицуулалт байхгүй бол цаашдаа бид хууль тогтоомжийн тухай хуулинд зарим тодотгол оруулах шаардлагатай гэж бодож байгаа юм. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.

2022.06.16