УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.10.28\ нэгдсэн хуралдаанаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Хүний эрхийн асуудлыг хариуцсан бүтэц байна уу? 2020 он гарсаар хүний эрхийн зөрчил ялангуяа хорих ангиудад гарсан уу? Үүн дээр арга хэмжээ авсан уу? Өнөөдөр 461-р анги дээр иргэн Одбаярын асуудал маш хүнд байна. Энэ залуугийн амь нас эрүүл мэнд хохирвол хариуцлагыг бид хатуухан ярина шүү. Олон улсад Монгол улсын нэр хүнд их унана шүү. Энэ залуу үзэл бодлоо илэрхийлж, жагсаал цуглаан хийснийхээ төлөө хоригдсон. Энэ өөрөө ноцтой сэдэв. Хүний эрхийг зөрчиж болохгүй аль намыг дэмждэг байх нь хамаагүй гэж яриад байгаа юм. Өнөөдөр бид 37 мянган иргэнээ хэлсэн үгнийх нь төлөө хийгээгүй хэргийнх нь төлөө хилс хэрэгт оруулсан. Энэ залууд эмнэлгийн болон сэтгэл зүйн ямар тусламж, үйлчилгээ үзүүлж байна. ШШГГ-ын маш олон хэргийн шийдвэр гарчхаад байхад дарагдчихдаг энэ зүйлийг хэзээ шийдэх гэж байна вэ? Ковидын үеэр хүний эрхийн асуудал яригдахад Загаджав дарга маш сайн ажилласан гэдгийг онцлон хэлмээр байна. Түүний асуултад УИХ-ын гишүүн Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогт болон Шүүхийн шийдвэр биелүүлэх газрын дарга Загаджав нар хариуллаа.
УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн: Хүнд нөхцөлд, сумаас зайдуу, сэтгэл зүйн дарамттай ажилладаг шийдвэр гүйцэтгэгч нараа дэмжих хэрэгтэй. Ар гэр бүл нь хаягддаг. Бусад байгууллагатай барьцахгүй байх. Өөр хянагч, офицеруудын хувцасны асуудлаас эхлээд анхаарч дэмжих зүйл бий. Гишүүдээ энэ хуулийн төслийг дэмжээрэй гэсэн саналтай байна.
УИХ-ын Хууль зүй байнгын хорооны өнөөдрийн /2021,06,22/ хурлаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Ц.мөнх-Оргил: Хууль хяналтын байгууллагын ажилчдын нийгмийн асуудлыг хаа, гуяар нь салгаж байгаа юм биш. Харин хаа, гуяар нь салгасан зүйлийг шийдэх гээд байгаа юм. Жишээ нь хөдөө орон нутагт суманд ажиллаж байгаа цагдаагийн албан хаагч нэмэлт аваад байгаа гэтэл хөдөө орон нутагт сумаас зайдуу шийдвэр гүйцэтгэх албанд ажиллаж байгаа залуучууд нэмэлт авдаггүй. Энэ нөхцөл байдлаас шалтгаалаад хөдөө орон нутагт шийдвэр гүйцэтгэх байгууллагын мэргэжилдээ дуртай залуус цагдаа, онцгой байдал уруу шилжих нүүдэл үүсээд байгаа учраас энэ асуудлыг яриад байгаа юм.