УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Энэ тогтоолд чухал зүйлүүд орж ирсэн байна. Тухайлбал лаборатор. Уул уурхайн бүтээгдэхүүнүүд гадагшаа гарахад лаборатор байх ёстой. Ямар бүтэцтэй бүтээгдэхүүн гаргаж байгааг бид мэдэхгүй шүү дээ. Дараа нь миний олон жил ярьсан олборлох үйлдвэрийн ил тод байдлын санаачилга. Уул уурхайн эзэд гэж яриад байгаа хүмүүс чинь лицензээ түр эзэмшиж байгаа. Тэгэхээр ард түмний баялгийг ямар үнээр, юу гаргасан юм. Ямар ашиг олсон юм. Юу худалдаж авч байна, энэ бүхэн ил тод байх ёстой. 12 тэрбум хувьцаа байгаа аж. 16.4 хувийг иргэд, 0.5 хувийг аж ахуй нэгж эзэмшдэг юм байна. 2021 оны 12 сарын 31-ий жилийн эцсийн балансаар хувьцаануудын тоо хэд байгааг хэлээч. Төрд хэчнээн нь байна. Яг тоогоор нь хэлнэ үү. Хардах зүйл байгаа учраас хүмүүс хардаад байна л даа. Хардах юм гаргахгүйгээр ажиллах ёстой. 1072 хувьцааг үе шаттайгаар эргэлтэд оруулах гээд байна. Үүн дээр хардлага явж байна. Нийт хүн амын 42.5 хувь нь ядуу болон ядуурах магадлалд орчихсон гээд тогтоосон. Энэ хүмүүс хувьцаагаа зарах болоход ард түмний мэдэлд байдаг биш цөөхөн хүмүүсийн гарт ороод ядуурал улам нэмэгдээд байгаа юм. Уг хувьцаа бол Монголын ард түмнийг ядуурлаас гаргах арга хэрэгсэл. Хувьцаагаар дамжуулан мөнгөжүүлэх. Сүүлийн үед төрийн өмчийг хувьчилж байна, зүйтэй. Төрийн банк хувьчлагдсан. Үүний хэчнээн хувийг ямар компани яаж эзэмшсэнийг зарлаж болох уу. Эсвэл нууц юм уу. Ард түмэн мэдмээр байна шүү дээ. Төрийн өмчийг хувьчлахдаа ард түмэнд ямар мөнгө байна гэдгийг тооцолдог юм уу. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Тогтоолын төслийг дэмжиж байна. Баялгийн тэгш хуваарилалттай холбоотой асуудал дээр санаа зовох нь зөв. Тухайн компанийг хариуцлагатай болгох тал дээр Хөрөнгийн бирж дээр бүртгүүлье гэсэн. Ингэснээр иргэд хяналт тавих боломж гарах юм. Ногдол ашгийг олгоё, өвлүүлдэг болъё гэж байгаа юм. 1072 хувьцааг эргэлтэд оруулбал манай улсын нийгэм эдийн засаг бэлэн биш байна гэж миний хувьд хардаг. Үе шаттай эргэлтэд оруулна гэсэн үгийг засах хэрэгтэй. Харин ногдол ашгаа иргэд авдаг, үүнд тавигдах хяналтаа сайжруулах талаар энд оруулах ёстой. Гол нь иргэд хувьцаагаа ярих биш ногдол ашиг авах боломж бүрдүүлэх ёстой.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: 1072 хувьцаатай холбоотой асуудал дээр иргэд 2 зүйл дээр болгоомжилж байна. Эрдэс Тавантолгойг хувьцаат компани болгох заалтыг авсан байна. Харин 1072 хувьцааг амь оруулж иргэд ногдол ашиг авах боломж бүрдүүлэх ёстой. Мөн Үнэт цаасны талаарх иргэдийн мэдлэгийг дээшлүүлэх ёстой. Харин үр өгөөжийн хүртэх боломж олгох талаар тогтоолын төсөлд оруулах ёстой. 2012 оны 4 сараас хойш төрсөн хэдэн хүүхдэд хувьцаа олгох гэж байна. Ингэснээр хэдэн хувь нь иргэдэд очих вэ. Одоо 1072 хувьцааны үнэлгээ хэд вэ, хэдийгээр хаалттай компани ч гэсэн иргэдэд ногдол ашиг өгөх ёстой. Эсвэл ногдол ашгийн мөнгөө 2 төмөр замд оруулсан, үүнээс хувьцаа өгөх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байна гэдэг нь нээлттэй, ил тод олон нийтэд тайлагнадаг. 1072 хувьцаа эзэмшигч буюу Эрдэнэс Таван толгойгийн 18 орчим хувьцааг эзэмшиж байгаа иргэд өөрсдийнхөө төлөөллийг хараат бус төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдийг нь томилдог, хэн нэгэн УИХ-ын гишүүний эсвэл ах дүү, хамаатан садны хүн томилогддоггүй. Дээрээс нь иргэд өөрсдөөө ногдол ашгаа авдаг ийм компаныг бий болгоё гэж оролдоод байгаа юм. Хөрөнгийн биржид бүртгэлтэй боллоо гээд нэмж хувьцаа гаргах уу, үгүй юу гэдгийг компанын засаглалыг ойлгох хүн мэдэж байгаа шүү дээ. Төлөөлөн удирдах зөвлөл, стратегийн орд газар учраас УИХ шийднэ. Иргэдээс асуумаар байна. Танд 2011, 2012 онд 1072 хувьцааг 933 төгрөгөөр үнэлж өгчээ. Өнөөдөр энэ хувьцааны үнэ 200 төгрөг болтлоо унасан уу. 2000 төгрөг болтлоо өссөн үү гэдгийг иргэн та мэдэж байгаа юу. Таныг мэдэхгүй байхад хувьцааг зараад хэн ч авахад хэцүү болтол нь засаглачихсан байж болзошгүй учраас ил тод болгоё гээд байгаа юм. 2011 оноос хойш зарим хувьцаа эзэмшигч иргэд нас барсан. Үр хүүхдүүд нь хувьцааг эзэмшиж чадахгүй байгаа. Үүнээс хойш 1 сая орчим хүнээр хүн амын тоо олширсон. Энэ бүгдийг л нээлттэй болгоё, иргэдээ баялагт нь эзэн болгоё гэхээр хувьчлах гэж байна гээд худлаа яриад байх юм. 10 гаруй жил УИХ-д суучихаад хамгийн том төрийн өмчит компаниа хөрөнгийн биржид бүртгэлтэй үгүйг нь мэдэхгүй байна. Эрдэнэс тавантолгой компани хөрөнгийн биржид бүртгэлгүй. Харин орон нутгийн дулааны жижиг компаниуд бүртгэлтэй. Гэтэл 1072 хувьцаа үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төвд бүртгэлтэй. Бид нар энэ бүгдийг хийхгүйгээр 5,10 жилийн дараа дахиад Сүхбаатарынхаа талбайд жагсана. Яагаад гэвэл бид гүйцэтгэх захирал, тайлан баланснаас нь эхлээд 7.5 их наяд төгрөгийн худалдан авалтыг захиран зарцуулж чадахгүй байна. Ил тод биш байна гэж иргэд бухимдаад байхад энэ чигээрээ явъя гээд нэг хэсэг нь уурлаад байх юм. 1072 хувьцаагаа зарах уу үгүй юу гэдгийг УИХ дээр шийдэж болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.30\ нэгдсэн хуралдаанаар “Хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл буюу Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан, анхны хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Уул уурхайн биржийн тухай хууль батлагдаж гараад, уул уурхайн үнийн асуудал болон олон бүрхэг асуудал тодорхой болно. Энэ тогтоолын төсөл орж ирлээ. Үнэ цэнтэй компаниудаа хяналттай болгох шаардлагатай. Энэ тогтоолоор ил тод, нээлттэй болж, иргэдэд өгөөжөө өгөх олон заалт орсон байна. Төрийн болон орон нутгийн өмчит компани тухай хууль болон бусад хуулийн суурь харилцаа зохицуулагдана гэж харж байна. 1072 хувьцааг үе шаттай эргэлтэд оруулна гэсний үр өгөөжийн нэмэгдүүлнэ гэж засаад төгсгөлд нь судалж шийдвэрлэх гэдгийг судалж УИХ-д танилцуулна гэж засчихвал яригдаж буй бүх асуудал шийдэгдэнэ. Үүний дараа УИХ-аар асуудлаа яриад болно гэж харж байна.Тийм учраас тогтоолын төслийг хойшлуулахыг дэмжээгүй. Харин сайжруулаад тогтоолын асуудлаа гаргах хэрэгтэй. Баялгаасаа хүртэх боломж иргэдэд олгох ёстой. Ойлголцоод зөв шийдэлд хүрэх ёстой. Түүний асуултад УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ хариуллаа.