УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Энэ хууль дээр гишүүдтэй санал нэг байгаа. Бид Малын биржийн тухай хууль гаргасан, яг ингэж гоё ярьсан. Одоо үр дүн гараагүй. Харин энэ хуулийн хэрэгжүүлэх тогтоол дээр “маш аюултай” заал байна. 6.2-дээр Эрдэнэс Тавантолгойн хувьцааг нийтэд санал болгохыг зөвшөөрөх гэсэн. Зөвхөн 1072 биш бусад нь орж ирсэн. Ерөнхийдөө нүүрсээр, Хөгжлийн банкаар хөрөнгөжсөннөхдүүд Эрдэс тавантолгойг худалдан авах гэж байна. Хөх, ягаан тасалбар шиг мөнгөтэй хүн худалдаж авна. Энэ хувьцааг амь оруулах нэрээр 1072 хувьцааг нь иргэдээс авч болохгүй. Харин ногдол ашиг өгөх талаас нь бодох хэрэгтэй. 2012 онд ахмадуудад 1 сая төгрөг өгнө гээд хувьцааг нь мөнгөжүүлээд өгчихсөн. Оюутны 500 бас адилхан. Одоо ахмадуудад 1072 хувьцаа байхгүй. Эрдэнэт, Тавантолгой 2-ыг хувьчилж болохгүй. Ковидын үед хэн цахилгааны мөнгө төлсөн бэ. Энэ 2 компани. Харин 120-д байсан аж ахуй нэгжийг авсан хүмүүсийн хэн нь ч төлөөгүй. Норвег, Финланд, Чили яаж байна. Байгалийн баялгийнхаа 51 хувийг төр нь хариуцаж байна. Хэрвээ Тавантолгойдгаднын менежмент оруулъя гэвэл маш сайн ярих хэрэгтэй. Ард түмэн ойлгодог болсон хувьд өгөөд яахын, нүүрсний хулгай улам гаарна. Жижиг тавантолгойг хар. Түүний асуултад: Ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Энэ хууль цаг үеэ олж орж байна. Энэ бол худалдааны платформ талдаа ажиллаж байгаа биз дээ. 1072 хувьцаа ямар түвшинд байна. Монголчууд ийм хувьцаатай гэдэг ч зөвхөн Хөрөнгийн бирж дээр бүртгэлтэй байдаг. Энэ амь орох уу, амь орвол ямар ашигтай юм бэ? Эрдэнэс Тавантолгой компани хувьцаа яагаад олон нийтийн хяналтад орохгүй байна. Стратегийн ордын 10 хүртэлх хувийг иргэд эзэмших хууль яагаад орж ирэхгүй байна вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,22/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Нүүрсний хулгайг тойрсон асуудал халуун сэдэв болж байна. УИХ-ын гишүүдэд тодорхой мэдээлэл авах байдал хомс байна, үүнийг анхаарах ёстой. Тавантолгойн бүрд орд 6 тэрбум нүүрсний нөөцтэй коксжих нүүрс, 4.6 нь биржийн нүүрс . Үүнийг зөв ашиглавал монголчуудыг 100 жил тэжээнэ, буруу ашиглавал 10 жилийн дараа дуусна. Мэргэжлийн бус хүмүүс удирдлагад нь ажиллаж байна, эргэн тойронд нь гаднынхан лиценз авсан. Уг нь 10 тэрбумын нөөцтэй орд. Яагаад хулгай нүүрлэж байна гэхээр том ордыг ашиглах зөв тодорхой хууль тогтоомжгүй явж ирсэн асуудал гэж мэргэжлийнхэн хэлдэг. Маш олон асуудалд хулгай нүүрлэсэн. АТГ-ын сайтад байгаа мэдээллээс ноцтой гэж хэлж болох олон мэдээлэл байна. Хүчний байгууллагууд үүнийг шалгаж байна. Энэ хүмүүс хэр их хүчин чадалтай ажиллаж байна. Дандаа хулгай яриад сууж болохгүй. Энэ том ордыг яаж ард түмэнд өгөөжтэй болгох талаар ярих хэрэгтэй. Бидний нэр бүхий гишүүд ард түмний ашиглаж байгаа 16.4 хувийг 34 хувь болгох хуулийн төслийг боловсруулж байна. Б.Баттөмөр: Худалдааны хуультай Уул уурхайн биржийн тухай хууль хэрхэн уяалдах вэ?
УИХ-ын чуулганы /2022,12,15/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Т.Энхтүвшин: Хөрөнгийн биржээр нүүрсээ борлуулахыг дэмжиж байна. Гэхдээ хилийн үнийг тодорхой болгоно гэдэг дээр аль биржийн үнийг барьж зарах вэ гэдэг нь чухал. Сүүлийн жилүүдэд уул уурхайн бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр баригдсангүй. Энэ нь АМНАТ-аас болсон. Харин энэ биржээр жонш, төмрийн хүдрийн баяжмал, хорголжин төмөр зарагдана гэж ойлгосон. Энэ биржээр зарагдсан хагас боловсруулах бүтээгдэхүүнүүд энэ биржийн үнэ дээр дагалдуулаад АМНАТ тооцно гэж бодож байна. Энэ нь бодит болно, манай улс цаашдаа олон эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой болно. Хариулт авъя. Хөрөнгийн биржийн хэдэн хувийг ОН-ийн болгох вэ? Хэрвээ олон нийтийн хувийг 66 болгох хэрэгтэй. Төр хувь их эзэмшээд ирэхээр хулгай явагддаг. Хөрөнгийн бирж хэдэн төгрөгийн хураамж авах вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2022,12,15/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай анхдагч хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Энэ хуулийг дэмжиж байгаа. ТӨК-ыг тонон дээрэмддэг, ард түмний боломжийг өөртөө давуу тал болгодог харанхуйгаар нүүрс наймаалцдаг. Бээжинд очоод Хятадын бизнесменүүдтэй хоол идэж байгаад үнээ тохирдог энэ байдал зогсоно гэж харж байна. Эцсийн хэрэглэгчдэдээ шууд очих боломж нээгдэнэ. Салбарын сайд энэ асуудлыг хурдан шуурхай оруулж ирлээ. Хөдөө аж ахуйн биржээ бас явуулах ёстой. Нүүрсний цахим гэрээний журам шуурхай гарлаа. Энэ Засгийн газар ТӨК-ыг олон нийтийн болгоё засаглалыг сайжруулъя гэж ярьж байсан, энэ ажил хийгдэж байна. Манай Хөрөнгийн бирж дэлхийн жишгээр хурдтай явж чадах уу. Салбарын сайдаас асууя: Хуулийн хүрээнд нүүрсний биржид зориулсан бас нэгэн шаардлагагүй бирж гарч ирэх юм биш биз. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.