Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжит чуулганы өнөөдрийн /2025.04.17/ нэгдсэн хуралдаанаар “Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүд” хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Уянга: Биржийн хууль дээр нэмэлт өөрчлөлт орохоор төсөл орж ирж байна. Энэхүү материалтай танилцаад үзэхээр 6 гол агуулгыг хөндөж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний дотоодын баяжуулах боловсруулах үйлдвэрт биржээр дамжуулан арилжихыг нээж өгөх ёстой. Энэ бол орхигдсон байсан зүйл. Тэгэхдээ өгүүлбэр нь болно гээд төгсчихсөн байх юм. Ямар учиртай юм бол. Одоо хүчин төгөлдөр үйлчилж байгаа хуулийн үг өгүүлбэр, агуулгатай нь төстэй байдлаар оруулах ёстой байх. 2 дугаарт бүтээгдэхүүний үнэд зах зээлийн үнийн индексийн хөдөлгөөн хийнэ гээд байна. Чанар дээр бол Батнайрамдал гишүүний саналтай 100% санал нэг байна. Чанар бол нэлээд хэцүү зүйл. Манай нүүрсний чанар сайн байх юм бол үнэ өснө. Үнийн индекстэй холбоотойгоор журмаар шийдвэрлэх талаар ярьж байсан. Үүн дээр тайлбар хийж өгнө үү. Гуравдугаарт нь Цөмийн энергийн агентлагийг байгуулах нь усдаа үзэл баримтлалд орж ирэх ёстой байсан. Аж үйлдвэр Эрдэс баялгийн яамандаа ажиллаж байсны хувьд дотор ажиллаж байгаа хүмүүсийнхээ ямар чадвартайг ч мэдэж байгаа учраас тэд нарыгаа хийсэн. Бүх зүйлийг бол дэмжээд явдаг чадварлаг хүмүүс ажилладаг. Гэхдээ энэ урантай холбоотой асуудал дээр дуугарсан гишүүд нь адлуулаад яг яам нь олигтой хариултыг бол өгөхгүй л байгаа. Тэгээд Цөмийн энергийн агентлаг байгуулаад өгдөг яг хамгаалах болов уу. Гэхдээ цөмийн энергийн алба нь бол байгаа шүү дээ. Тэгэхээр тэр цаанаа олон улсдаа хүлээсэн үүргээрээ мэдээллээ өгөөд явах субъект нь байж л байгаа. Дөрөвдүгээрт, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээд нь бүтээгдэхүүн солилцох гэрээ буюу том бүтээн байгуулалтаа дэмжье ээ гэж байгаа. Энэ нь одоогийн хууль дээр байгаа заалт. Стратегийн гэдэг үгийг нь л авч байгаа юм билээ. Үүнд эргэлзээд эхэллээ. Тавдугаарт нь биржийн арилжааны үнэд ам нөхцөлийг эргэн сэргээхтэй холбоотой. Би түрүүн гишүүдийн групп дээр дипарламентын линкийг оруулсан. Яг энэ 14.1 гэсэн заалт ди парламент дээр харагддаггүй.Ямар нэгэн байдлаар ди парламент дээр орж ирэхдээ яг энэ заалт нь орж ирээгүй. Тэгэхээр хэн ч мэдээгүй. Түүний асуултад УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл, ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2025.04.17/-ны өдрийн хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Уг хуулийн төсөлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлэв. УИХ-ын гишүүн Б.Жаргалан: Ам долларын ханш 3560 төгрөг, евро 4070 төгрөг, юань 489 төгрөг байна. Нэгдүгээр улирлын байдлаар төсвийн алдагдал 1,2 их наяд болсон гэсэн мэдээ байна. Нүүрсний үнэ бол анх төсөв хэлэлцэж байсан үеэс бол 30 40% уначихсан гэж ойлгоод байгаа юм. Та төсөв хэлэлцэж байх үед төсөвт нүүрсний үнийг 105 доллароор оруулж ирэхэд би ёстой хар толгойгоороо хариуцъя. Нүүрсний үнэ унахгүй цаана нь ч ёстой өчнөөн худалдан авагч нар байна. Та нар энэ ганц мод Гашуун сухайтыг л батлаадах энэ төсвөө ингээд аваад гарна гээд байсан. Гэтэл одоо бид нар үнэнтэйгээ нүүр тулчихсан тэгээд нүүрсний үнэ чинь ингээд уначихсан тэгээд гол хуулиа ингэж өөрчлөөд сууж байна. Тэгэхээр одоо энэ төсвөө тодотгохгүй юм уу. Энэ валютын ханш чинь ингээд бүр бас замбараагаа алдлаа. Энэ бүхний хор уршгийг бор зүрхээрээ амьжиргаагаа залгуулж байгаа иргэд. Бор зүрхээрээ бизнес хийж байгаа ААН-үүд л энэ бүхний золиос болоод байна. Нийгэм эдийн засгийн ач холбогдол бүхий томоохон төсөл бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлэх зорилгоор харилцан ашигтай, тогтвортой урт хугацаанд бүтээгдэхүүн солилцох гэрээг ЗГ-ын өргөн мэдүүлснээр УИХ шийдвэрлэнэ ээ гээд. Тэгэхээр нөгөө нэг яригдаад байгаа мега төслүүд. Ган татлагат гүүр гэх мэтчилэн тиймэрхүү зүйлүүдээ. Нүүрс, зэс бусад зүйлээрээ бартерлах тухай асуудал яриад байна шүү дээ. Тэгээд энэ уул уурхайн түүхий эд чинь манайд валют орж ирэх ёсгүй юм уу? Бид чинь валютын нөөцийнхөө бас асуудлыг ярих ёстой биз дээ. Гэтэл одоо бүр ингээд бартерлая гээд сууж байдаг. Туулын хурдны зам 1,9 их наядын тендер зарлаад энэ мөнгө нь хүрэхгүй байна. Ахиад 300-400 тэрбумаар нэмжаар нэмж байгаад тэгээд энэ одоо 2 их наяд гаруй төгрөгөөр зам барья гэсэн юм оруулж ирээд сууж байна шүү дээ. Та нарт ер нь тийм уялдаа байна уу? Нийслэл дээр чинь бүр ийм вант улс үүсчихлээ. Тэгэхээр одоо үнэтэйгээ нүүр тулаад хэзээ төсвөө тодотгох вэ? Түүний асуултад, Сангийн сайд Б.Жавхлан хариуллаа.
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2025.04.16/ хуралдаанаар Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Мөнхсоёл: Зарим асуулт тавигдсан учраас товчлоод хэлье. Бирж гэдэг механизмыг оптик гэрээ, нүүрсний экспорт далд утгаараа борлуулагдахгүй байх гээд ил тод байдлыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын боломжийг хангах байдлаар анх байгуулсан. Тоглогч, оролцогчид нь цөөдөөд байгаа учраас асуудал байгааг ойлгож байна. Гэлээ гээд О.Цогтгэрэл гишүүний хэлсэнчлэн ухарч болохгүй. Тэгэхээр биржээ яаж идэвхжүүлэх үү, олон худалдан авагч, оролцогчдыг бий болгох вэ гээд үүнийг өдөөх тал дээр илүү анхаарвал зүгээр юм болов уу гэдэг саналтай байна. Тэрнээс ухарч болохгүй. Нүүрсний экспортоос гол төсвийн орлогоо бүрдүүлэх тухай 2025 оны төсөв дээр бий. Гэтэл 3-р сарын дүнгээр нүүрсний дундаж үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 24 хувиар уначихаад байна. Борлуулалтын биет хэмжээ нь 16,5 хувиар буурчээ. Тэгэхээр өнөөдөр биржийн тухай хууль хэлэлцэж байгаа нь цагаа олсон тул борлуулалтын хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд ямар төлөвлөгөө байна вэ?