УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан эхэллээ. хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: "Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой хуулийн өөрчлөлт оруулж ирж байгааг дэмжиж байна. Хил дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн нийгмийн асуудлыг тэр тусмаа нөхрөө дагаад хил дээр ажиллаж, амьдарч байгаа эмэгтэйчүүд ажил үүрэг гүйцэтгэхэд нилээн хүндрэлтэй байдаг. Ялангуяа тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал нэн тэргүүнд тавигдах шаардлагатай. Хил дээр ажиллаж байгаа эмэгтэйчүүдийн тэтгэвэр, тэтгэмжтэй холбоотой асуудал хэдий хэмжээгээр орж ирсэн бэ? Нөхөр нь эрт тэтгэвэрт гарахад нөхрөө дагаад явах шаардлагатай болдог тул тэтгэврийн зөрүү гардаг энэ дээр ямар нэгэн хууль, эрх зүйн зохицуулалт хийж өгөөч ээ гэдэг хүсэлтүүдийг нилээн тавьж байсан энэ зохицуулалтуудыг хэр тусгасан бэ?" Түүний асуултад, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөл санаачлагч болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Батсуурь: Энэ хуулийг дэмжиж байгаа. Улс орны нүүр царай, бааз суурь бол цэрэг арми. Өнгө зүс, нүүр царай гэхээр эдийн засаг, хөрөнгө оруулалт дээр очдог. Эдийн засаг мөн хувь хүний чадвар, ар гэрийн хангамжийн асуудал чухал. Ард түмний төлөө аагим халуун, цасан шуурга гээд ямар ч хүнд нөхцөлд тушаал авч ажилладаг. Үүнийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Баяр ёслолоор гоё хувцастай цэргийн хүмүүсийг хараад гоё гэж хардаг. Харин үүний дараа дандаа амь эрсэдсэн ажил руу ордог гэдгийг хүмүүс мэддэггүй.Сүүлийн үед төсвийн цар хүрээ, эдийн засгийн чадавх нэмэгдэж байгаа, үүнийг дагаад цалин хөлс нэмэгдэхгүй байгаа. Сүүлийн үед инфляцын түвшинтэй уялдуулж гэдэг үг орж ирсэн ч, нэмэгдэхгүй байна. Батлан хамгаалах байгууллага, дотоодын цэрэг, цэрэг тагнуулын асуудалд анхаарах хэрэгтэй. Зөвхөн цэрэг гэхгүй бааз, суурийн онцгой анхаармаар байна. Өнөөдөр хилийн заставуудаар явахад барилга, байшин нь нийтлэг хуучирсан. Тэнд ажиллаж байгаа хүмүүсийг урам зоригтой болгоход цалин хөлс, урамшууллаа нэмэх нь зөв.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Батлан хамгаалах чиглэлээр, цэргийн алба хаагчдын тэтгэвэр, тэтгэмжийн асуудлыг ярилцаж байна. Үүн дотор чинь Хилийн цэргийнхэн багтаж байгаа юм уу. Батлан хамгаалахын яамны харьяа цэргүүд үү. Үүн дээр хариулт өгнө үү. Хилийн цэрэг нь өөрөө маш онцлогтой байгууллага юм. Суурин газраас хол амьдардаг, хэдэн сараар суурин газарт орж ирэх боломжгүйн дээр гэр бүлийн хамт бүтэн жил амьдардаг шүү дээ. Хилийн цэргийн байгууллагуудаар явж байхад, нийгмийн асуудлыг шийдвэрлэх цөөнгүй асуудлууд байдаг. Тухайлбал, застав дээр ажиллаж байгаа алба хаагчдын хүүхдүүдийн боловсролын асуудалд анхаарах шаардлагатай. Тэнд хүүхдүүд сургуулийн өмнөх боловсрол эзэмших ямар ч боломж байхгүй. Зарим заставууд дээр жишиг болохуйц сургууль барьж байгуулан ажиллаж байгааг үгүйсгэхгүй. Үүний сацуу, нөхөр нь алба хаагч байлаа гэхэд гэр бүлийнх нь хүнийг ажлын байраар хангах асуудалд мөн анхаарах хэрэгтэй. Цэргийн албан хаагч эрт тэтгэвэрт гардаг. Эрт гардаг хэдий ч ажил гүйцэтгэх чадвартай байдаг. Тйимээс цааш нь ажиллуулахад салбарын сайд анхаарах нь зүйтэй. Тэдгээр хүмүүсийнхээ мэдлэг, чадвар, туршлагыг байгууллага ашиглаад явах эрх зүйн орчинг бид бүрдүүлэх хэрэгтэй. Ингэх нь төсөвт ямар өөрчлөлт орохгүй, тэтгэвэр ээ аваад явна, хажуугаар нь цалингаа ч авна. Түүний асуултад, Батлан хамгаалах яамны сайд Г.Сайханбаяр хариулт өглөө.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.10.12/ нэгдсэн хуралдаанаар Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар хуулийн төсөл санаачлагч болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: "Тэтгэврийн тогтолцоо асуудалтай байгаа. Сая нэмэгдэхэд бага тэтгэвэр авч байгаа иргэд гомдол санал хэлсээр байдаг. Цэргийн албан хаагчийн тэтгэвэр авч байгаа хүмүүсийн хамгийн бага тэтгэвэр авч байгаа хичнээн хүн байна вэ? дээр хэлсэн шиг тэтгэвэр нь бага нэмэгдсэн хүмүүсстанай салбарт байгаа юу? Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль хэлэлцэж байна гэхээр танай салбараас тэтгэвэрт гарсан хүмүүс тэтгэвэр маань нэмэгдэх болов уу гэсэн хүлээлттэй сонсож байгаа нь мэдээж. Тухайн салбарт тулгамсан асуудлыг УИХ-аар шийдэж чадаж байна уу гэдгийг харна. Тиймээс энэ удаад тэтгэвэр нэмэхгүй тулгамдсан өөр асуудлыг шийднэ гэдгийг тодорхой хэлэх ёстой. Төрийн тэтгэвэр тэтгэмжийн бодлогыг ойрын үед танай салбарт авах арга хэмжээг авах уу?" Түүний асуултад Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр хариуллаа.