УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Энэ заалтыг бол дэмжиж байна. Засгийн газрын төрийн өмчит, төрийн оролцоотой байгууллагууд бүгдээрээ янз бүрийн судалгаа, техник эдийн засгийн үндэслэл гээд маш их хэмжээний мөнгийг зарцуулдаг тэрийг нь янз бүрийн компаниуд авчихдаг учраас яг өөрийнхөө төрийн оролцоотой эрдэм шинжилгээний байгууллагаар судалгаагаа гүйцэтгүүлэх нь зөв.Тэгэхдээ энэ дээр нэг их сургуулиудыг нэмчхэж болохгүй юу? Төрийн оролцоотой их сургуулиуд заавал дотроо эрдэм шинжилгээний нэгжтэй биш мундаг профессорын багууд байгаа шүү дээ өөрийн гэсэн лабораторитой болчихсон тийм байгууллагууд байгаа. Тэгэхээр энэ дээр их сургуулийг оруулж өгөх ёстой тэнд байгаа олон мянган эрдэмтдийн хүний нөөцийг бид нар бас ашиглах тэр бололцоог нь нээж өгөх ёстой. Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Шинжлэх ухаан технологийн тухай хууль дээр анх өргөн баригдсан ЗГ-аас орж ирсэн яамнаас орж ирсэн энэ хуулийнхаа төсөл дээр шинжлэх ухаантай холбоотой аливаа төсөл болоод суурь судалгаанд тендерийн хууль хамаарахгүй ээ гэдэг заалт бол анх өргөн баригдахад байгаагүй тэгэхээр би УИХ дээр байнгын хороон дээр ажлын хэсгээс болоод энэ аливаа Шинжлэх ухаан технологийн байгууллагатай хамааралтай тендерийн асуудлууд, тендерийн үйл ажиллагаанд нь тендерийн хууль үйлчлэхгүй гэж ерөөсөө орж болохгүй урьд нь төсвийн тухай хууль дээр орох гэж үзсэн өмнө нь дахиад нэг орж ирж байсан энэ нь 3 дахь оролдлого нь болж байна. Тэгэхээр угаасаа бид нар энэ төсвийн сахилга бат болоод хяналт хариуцлагыг нь сайжруулах үүднээс төрийн мөнгийг ард түмний мөнгийг бид нар зөв зүйтэй сахилга баттай хариуцлагатай зарцуулах үүднээс бол тендерийн хууль дээр энэ хатуу зохицуулалтыг хийж өгсөн юм аа. Аливаа төсвийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлууд бүгд заавал ч үгүй тендерийнхээ хуулиар явна. Тэгэхээр энэ дээр бол зарчмын хувьд бол дэмжиж болохгүй заалтыг өчигдөр УИХ-ын дарга чиглэл өгсөн дахиад ажлын хэсэг байнгын хороонд орж ирж байгаа нь бол буруу байна гэж харж байгаа юм. Тэгэхээр бид нар ямар нэг байдлаар нэг хүрээлэнгүүдийг тендерт оролцох боломжийг нь тендерийн хуулиар хязгаарлаагүй шүү дээ 1 дүгээрт. 2 дугаарт зарчмын хувьд хувийн хэвшлийн хийж гүйцэтгэх энэ ажлыг төрийн байгууллага хийх өрсөлдөхгүй гэдэг бодлого явж байгаа шиг бол би зарчмын буруу гэж хараад байгаа тэгэхээр дураараа нэг гэрээ байгуулаад л судалгаа хийлгээд л тендер хамаарахгүйгээр гэрээ байгуулж ажил хийнэ гэдэг чинь нэг талдаа ингээд л мөнгө угаах ч юм уу ямар ч хяналтгүй л явах асуудал болно шүү дээ. Тэгэхээр өрсөлдөх гэж байгаа бол өрсөлд тэгэхдээ зарчмын хувьд өрсөлдөх нь бол буруу гэж хараад байгаа юм. Ер нь бол татвар төлөгчдийн болоод энэ аливаа энэ төсөв тендертэй холбоотой асуудлууд төсвийн мөнгө төгрөг дээр заавал ч үгүй байх ёстой асуудал ингэж байж бид нар цаашдаа сахилга бат, хяналт хариуцлагыг хийх ёстой, дээрээс нь бүх тендер, худалдан авалттай холбоотой, төрийн мөнгөтэй холбоотой, төсөв хөрөнгө оруулалттай холбоотой асуудал бол заавал ч үгүй тендерийнхээ хуулиар явна аа энэ анхдагч хууль нь тэрнээс салбарын хууль дээр зааж өгч ингэж тендерийн хууль хамаарахгүй гэж нэг хуулиа үгүйсгэдэг анхдагч хуулиа үгүйсгэдэг ийм салбарын хууль бол байж болохгүй гэж харж байгаа. Тэгэхээр би зарчмын хувьд дэмжихгүй асуудал аа. Би төсвийн байнгын хорооны даргын хувьд эргээд энэ бид нарын том эргээд том хариуцлагатай холбоотой асуудал учраас ийм зүйл бол ерөөсөө байж болохгүй.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд: Хуулийн төслийг дэмжиж байна. 2 зүйл дээр л анхаармаар байна. Эрдэмт дээр юм хийлгэж их бага хэмжээгээр хөрөнгө зарцуулчхаад тэрийгээ амьдралд хэрэгжүүлэх тал дээр нь дутагдалтай ажиллаад байгаа. Бага ч гэсэн хөрөнгөөр нэвтрүүлж болох нээлтүүд зөндөө олон хийчихсэн байдаг тэрийг л амьдралд нэвтрүүлээд явбал нэгдүгээрт: Эрдэмтдийн урам сэргэн ээ тэгэхгүй бол зүгээр л зэрэг хамгаалсан нэртэй тэр нь хэрэглэгддэггүй үүнээс болж ШУ-ны салбарын нэр хүнд муугаар нөлөөлөх болов уу гэж бодож байгаа. Мөн Байгалийн ШУ-ны салбар, Хүмүүнлэгийн салбараас бусад нь хүмүүнлэгийн салбар дээр ч гэсэн янз бүрийн зүйлүүд гардаг тэгэхдээ үүнийг шийдвэр гаргагчийн түвшинд хүргэх тал дээр академи бусад байгууллагууд өөрсдөө идэвхтэй ажиллах ёстой. Тэгэхгүй бол хийсэн ажлыг нь шийдвэр гаргах түвшинд мэддэггүй, монгол улсад ийм л хууль тохирох юм байна гэдэг юм уу, энэ асуудлаар ийм шийдвэр гаргавал зөв юм байна өөрийн орны онцлогт тохирсон юм гаргахад шийдвэр гаргаж байгаа хүмүүст хүргэж чаддаггүй тэгэхээр энэ тал дээр яам академик, манай улсад тохирсон зөв судалгааны ажил гарчихлаа гээд зориуд засгийн газар харьяалах агентлаг, сайд нарт хүргэж байх тал дээр ажиллах ёстой тэрнээс биш тэрүүхэн тэндээ үзчихээд орхиод байвал хүний хайран хөдөлмөр, бүтээл хэрэглэгдэхгүй яваад байдаг. Хоёрдугаарт манай ШУ-ныхан янз бүрийн шинэ бүтээл гаргачихлаа гээд сонин сонин зүйл яриад байдаг хүмүүст тухай бүрд нь хариулт өгч байх хэрэгтэй байна. Мөнхийн хөдөлмөр бүтээчихсэн юм шиг зарим хүмүүс ярих юм буруу зөрүү хуурамч нийгэмд залуу үед тийм зүйл яриад байгаа зүйл дээр үндэслэлтэй тайлбар хийж байх ёстой шүү гэдгийг ташрамд хэлье.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн: Инновацыг бий болгохгүйгээр судалгаа хөгжлийг бий болгохгүйгээр хөгжил яриад ямар ч боломжгүй. Хуулийн төслийг зарчмын хувьд дэмжиж байна. 20, 30 жилийн өнгөрсөн хугацааны хамгийн том алдаа бол ШУ-ны салбарыг бодитой дэмжиж чадаагүй энэ салбарыг хөгжүүлээгүй цаашид энэ салбарыг дэмжихгүйгээр, хөгжүүлэхгүйгээр бусад салбарын хөгжлийг ярих ямар ч боломж бололцоо байхгүй тэгэхээр би бол нэг талдаа бага зэрэг шүүмжлэлтэй хандах гээд байгаа зүйл бол маш том бодлогын бөгөөд хандлагын өөрчлөлтийг гаргах зайлшгүй шаардлагатай байна. Өнгөрсөн 20, 30 жилийн алдаа оноог нэг талдаа цэг тавиад том амбицтай байвал яах юм бэ? Инновацыг бий болгохгүйгээр судалгаа хөгжлийг бий болгохгүйгээр хөгжил яриад ямар ч боломжгүй. Том амбиц гээд байгаа нь ШУ-ны салбарыг хэрхэн эдийн засагжуулах вэ гэдэг асуудал байгаа нөгөө талдаа бусад эдийн засгийн тулгуур болсон салбаруудыг хэрхэн шинжлэх ухаанжуулах вэ инновацжуулах вэ шинэ технологи нэвтрүүлэх вэ гэдэг асуудал байгаа тэгэхээр энэ хоёрын уялдаа холбоо бодлогын зангилаагаар гаргах ёстой. Том амбиц гэж хэлээд байгаа нь нэг талдаа энэ салбараа дэмжсэн ч юм шиг дэмжээгүй ч юм шиг, амьтай ч юм шиг, амьгүй ч юм шиг байж байхаар илүү том түвшинд гаргаж ирээд шинжлэх ухааны яам гэдэг юм уу бодлогын түвшинд гаргаж ирээд эргээд төрөөс том бодлого яриад явмаар байгаа юм. Тэрнээс биш боловсролын яамны дэргэд гэдэг ч юм уу, ингээд зүгээр нэг агентлаг ч юм шиг хүрээлэн ч юм шиг ийм нөхцөл байдалтайгаар хөгжинө гэж харахгүй байгаа. Салбар болгонд энэ технологи хэрэгтэй байгаад байна тэгэхээр бид нар шинжлэх ухааныг, шинэ технологийг нэвтрүүлэх эдийн засгийн эргэлтэд оруулах эдийн засагжуулах харилцаа хамгийн чухал байна. Энэ дээр та хэд маань шинэчилсэн найруулга бодлогын түвшинд хийж байгаа дээрээ нэг мөсөн ул суурьтай нь хараад хийж болохгүй юу энэ салбарыг л тодорхой хэмжээнд бүрэн эдийн засагжуулж том засаглалыг нь бий болгож л явахгүй л бол өөрөөр энэ хурдаар явбал өөрчлөлт гарна гэдэгт хүнд байна. ХАА, Газар тариалан, МАА, Уул уурхай ч тэр хэрхэн хөдөлмөрийг нь хөнгөвчлөх вэ? Хөдөлмөрийн бүтээмжийгийг нь нэмэгдүүлэх вэ? Энэ технологийг хэрхэн нэвтрүүлэх вэ гэдэг л хамгийн том асуудал болоод байна. Үйлдвэрлэлээ хэрхэн бий болгох вэ? үйлдвэрлэлээ бид нар шинжлэх ухаанчаар хэрхэн хандах вэ? Мэдээж төр бол бодитой дэмжлэгээ үзүүлэх ёстой нөгөө талдаа энэ салбар маань босож өндийгөөд бие даасан байдалтайгаар хувийн хэвшилтэйгээ хамтарч ажиллах, салбар болгонтойгоо хамтарч ажиллах орон зайг бий болгох ёстой. Өнгөрсөн 2023 оны төсвөөс эхлээд нэг тал даа шинжлэх ухааны байгууллага болоод их дээд сургуулиудыг өөрсдөө орлого олох, захиран зарцуулах эрхийг нь нээж өгсөн. Энэ нь нөгөө талдаа төрөөс эдийн засгийн харилцаанд орох эрхийг нь нээж өгөөд байгаа үүний үр дүн хэр байна вэ? Үүн дээр үнэлж дүгнэж үзэх хэрэгтэй л байна. Салбарын сайд маань том амбиц дээр санал нэг байгаад талархаж байна. Үндсэндээ энэ шинжлэх ухааны салбар маань том амбицтай байж том тогтолцоотой, засаглалтай байж шинжлэх ухаан технологийн яамтай болгох зайлшгүй шаардлагатай гэж хараад байна. Үүн дээр оюуны өмчийг салгаж ерөөсөө болохгүй үндсэндээ бас л дагавар, дайвар салбар шиг л энэ энүүгээр хууль зүйн яамд ч очоод байдаг эргээгээд ШУ-ны технологийн яам байгуулагдах юм бол оюуны өмчтэй нь цуг бие даалгаад эргүүлээд бүх салбар болгонд инновац технологийг шингээх талаар ажилдаг бүтэц бүрэлдэхүүнийг л хараад байгаа. Хэрэв хуулийн төсөл дээр ч гэдэг юм уу одоо их хурал дээр бодлогын шинэчлэлийг хугацаа заагаад хийвэл сайн байгаа шүү үүн дээр бас анхаарч ажиллаарай. Түүний асуултад БШУ-ны сайд Л.Энх-Амгалан хариуллаа
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар “Шинжлэх ухаан, технологийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг хэлэлцлээ. Хуулийн төсөлтэй холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Салбарынхаа бодлогыг УИХ, ЗГ-ийн төвшинд хэрэгжүүлэх байдал мөн тухайн салбарынхаа хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгоход үндсэн үүрэг нь чиглэж байдаг энэ үүднээсээ Боловсролын сайд Л.Энх-Амгалан сайн ажиллаж байна. Боловсролын багц хууль одоо ингээд Шинжлэх ухаан технологийн хууль ороод ирлээ үндсэндээ бол энэ салбарын хууль эрх зүйн орчныг нь боловсронгуй болгох үйл ажиллагаа бараг өндөрлөж байгаа байх гэж бодож байна. 2 дугаарт эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн асуудал хууль эрхзүйн орчны өөрчлөлтийн асуудал нэлээн хоцрогдсон байсан Чинзориг сайд энэ чиглэлд нэлээн идэвхтэй нэлээн түрэмгий ажиллаж байгаа гэж 2 сайддаа (сайн утгаараа) ингээд урам өгч хэлмээр байгаа юм аа. 2 дугаарт миний гол хэлэх гэж байгаа зүйл бол 1990 оноос хойш Монголын эрдэмтэд 55 мянган шинжлэх ухааны бүтээл бүтээгдэхүүн хийсэн байна. Өнөөдөр энэ хүмүүсийн энэ үйл ажиллагаанууд олон нийтэд танил биш байна энэ хүмүүсээ алдаршуулах ийм ажиллагаа бол нэлээн удаа орхигдож байгаа учраас энэ хуулийн төсөлд ажлын хэсгийн түвшнээс та нар маань нэг зарим нэг заалтуудыг бодох ёстой гэж бодож байгаа. Та бүхний өгсөн танилцуулгаас үзэхэд өнөөдөр 1 сая хүнд 374 эрдэмтэн оногдож байгаа нь дэлхийн дунджаас 10-аас 30 дахин бага эрдэмтэнтэй Монгол Улс болсон байна гэдэг нь өөрөө хүүхэд залуучууд энэ шинжлэх ухаанд шунах шинжлэх ухаанаар ажиллах хичээллэх сонирхол бол их буурсан байна аа гэсэн үг. Тэгэхээр хэрвээ бид нар энэ эрдэмтдийнхээ хийсэн энэ бүтээлүүдийг шинжлэх ухааны бүтээгдэхүүн үйлчилгээг олон нийтэд сурталчилдаг алдаршуулдаг болох юм бол хүүхэд залуучуудыг энэ чиглэлд татах ийм боломж нь бүрдэх юм аа. Тийм болохоор хуульд бол тодорхой заалт бол оруулах хэрэгтэй байх нөгөө талаасаа манай эрдэмтдийн зүгээс бол Нобелийн шагнал авах хэмжээнд ажиллах эрдэмтэд бас байгаа тухай мэдээллүүд явж л байдаг дэмжлэг хангалтгүй байна аа гэж бодоод байгаа учраас үе энэ хууль эрх зүйн орчинд энэ урам зоригийг нь нэмсэн бодитоор дэмжсэн ийм заалтуудыг оруулах нь их зүйтэй гэж ингэж бодож байгаа юм аа. Эцэст хуулийн төслийг бол бүрэн дүүрэн дэмжиж байгаагаа илэрхийлж байна. Баярлалаа