УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Батнайрамдал: Энэ баримт бичгийг дэмжиж байгаа. Манай улсад парламентын ардчилал хөгжөөд 30 гаруй жил боллоо. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр 126 гишүүнтэй болж шинэчлэл хийгдлээ. Стратеги төлөвлөгөө гаргаж байгаа нь сайшаалтай юм. Олон улсын парламентын холбооноос санал авсан нь сайн байна. Парламент нь төгөлдөршсөн бусад улс орны жишгээс хэрхэн тусгасан бэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай УИХ-ын тогтоол орж ирж байна. Уг асуудлыг, ямар үзэл санаа, ямар зарчим барьж, бид юуны төлөө яваа юм, ямар үнэт зүйлийг бэхжүүлэх гэж байгаа талаас нь ойлгож, дэмжиж байна. Үүн дээр нэг зүйл дутуу харагдаж байна. Ерөнхийдөө УИХ-ын үйл ажиллагааг сайжруулах дээр С.Бямбацогт гишүүний хэлж буй УИХ-ын дэгийн процессын асуудлыг илүү тодорхой, нээлттэй болгохоос гадна чиг үүргийн хуваарилалтын асуудлыг оновчтой болгомоор байна. Жишээ нь, ЭЗБХ дээр дампуурлын тухай хууль, газрын тухай хууль яригдана, төрийн өмчит компанийн тухай асуудал яригдана гэж байгаа мөртөө энэ нь цэвэр хууль зүйн үр дагавар, хуулийн этгээдийн засаглалын асуудал болон өмчийн эрхийн тухай асуудал байдаг. Тэгэхээр энэ асуудлууд нь байнгын хороогоороо хэлэлцэгддэггүй. Иймд байнгын хороодын эрхлэх асуудлын хуваарилалтыг маш оновчтой болгож гэмээ нь цаашдаа парламентын стратеги зөв болно.
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Б.Уянга: Энэ төсөл Монгол Улсын бусад бодлогын баримт бичигтэй хэрхэн нийцэж байгаа вэ. Алсын хараа-2050, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөртэй. Бодлогын бичиг баримттай хэрхэн уялдаж байгаа вэ. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудлын хүрээнд гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөөг батлах гэж байна. Алив байгууллага бүр өөрийн гэсэн алсын хараа, эрхэм зорилго, үйл ажиллагаандаа баримтлах зарчим, үнэт зүйлстэй ажилладаг. Шинэ парламент бүрдэж анхныхаа чуулганыг хийж байна. Эхэндээ энэ асуудлыг ярьж байгаа нь зөв. Монгол Улсын Их Хурлын 2019-2025 оны стратеги төлөвлөгөөний ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж батлуулж байсан. Үүнд, нээлттэй, ил тод байх, тэгш байдлыг хангах зэрэг хэд хэдэн зарчим орсон байснаас энэ удаагийн төлөвлөгөөнд иргэдийн оролцоог хангах гэсэн үнэт зүйл хасагдсан байсныг байнгын хороон дээр оруулсан. Хамтын шийдвэрийг хүндэтгэх гэсэн зарчим 2019-2025 оны төлөвлөгөөний үнэт зүйлс байсан бол хасагдаж байгаа. Үүнийг анхааралдаа авах хэрэгтэй! УИХ нь олохоороо шийдвэр гаргадаг. УИХ-ын гаргасан шийдвэр хууль тогтоол болон батлагдаж, Монгол Улсын иргэн бүр дагаж мөрдөх хуулийг бичиг баримт болж батлагддаг. Хуулийг хүн бүр дагаж мөрдөх үүрэгтэй. Өөрсдөө хуулиа баталчхаад, тэр хуулиа маргаашаас нь эхлээд шүүмжлээд, эсэргүүцээд, буруутгаад байвал УИХ-ын баталсан хууль тогтоомжийг хэн мөрдөх вэ! Иймд хамтын шийдвэрийг хүндэтгэдэг байх ёстой гэдэг саналыг гаргасан. Энэ үүднээсээ бид асуудалд ханддаг байх ёстой гэсэн зарчмыг барьж байна. Мэдээж хамтын шийдвэр гарч, хууль болж батлагдах хүртэл хэлэлцэх эсэх, ажлын хэсэг байгуулагдах, шаардлагатай бол УИХ-ын тамгын газраас хууль зүйн дүгнэлт гаргуулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудыг татан оролцуулах, эрдэмтэн судлаачдыг оролцуулах. Ингэж байж анхны хэлэлцүүлэг хийх, анхны хэлэлцүүлгийн явцад байнгын хороонд зарчмын зөрүүтэй санал гаргаад, саналууд хураагдаад, цөөнх болоод, УИХ-ын чуулганд оруулж мэтгэлцэн ярилцаж, 2-3 хэлэлцүүлэг өрнөсний дараагаар хууль болон батлагддаг. Энэ процессыг дэгийн тухай хуулиараа сайжруулах шаардлага байна. Харин энэ олон процессыг дамжиж хууль батлагдсан л бол бүгдээрээ дагаж мөрддөг байх хэрэгтэй. Үүн дээр анхаарах шаардлагатай!
УИХ-ын чуулганы /2024.11.14/-ны өдрийн хуралдаанаар “Монгол Улсын Их Хурлын 2024-2028 оны стратеги төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Хуралдааны товд хэлэлцэх эсэх, анхны хэлэлцүүлгийн тов алга.Тогтоолын үзэл баримтлал, танилцуулга ирээгүй байна. Үзэл баримтлалд юу тусгагдсан бэ. Хууль боловсруулахдаа судалгаа шинжилгээнд үндэслэн хүн төвт үзэл санаад суурилсан гэж байна. Үүнийг хууль эрх зүйн тодорхойлолтыг хэлж өгнө үү. Хууль зүйн техник нэвтрүүлнэ гэсэн байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.