УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ.УИХ-ын гишүүн Б.Түвшин: Энэ хуулийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байгаа. Учир нь малчдын даатгалд хамрагдах эрсдэлийн цар хүрээг нэмж оруулж байгаа. Нөгөө талдаа орон нутгийн бүсчлэлийн хэмжээг багасгах байдлаар нөхөн төлбөр олгох боломжийг нь нэмэгдүүлж байгаа гэсэн агуулга бий. Гэхдээ 2, 3 асуудал байна. Төр малчдынхаа даатгалд яаж оролцдог вэ гэхээр нэг бол даатгалын хураамжийг нь төлж өгдөг, эс бөгөөс эрсдэлийг нь бууруулахад оролцдог. Өнөөдөр манай төрийн оролцож байгаа хэлбэр нь ТӨК-ийн хэлбэрээр буюу давхар даатгалын компани байгуулж эрсдэл дээр суурилсан бүтээгдэхүүн гаргаж, үүнийг нь малчид худалдаж авах байдлаар оролцож байгаа нь төрийн бүтэн оролцоог хязгаарлаж байна гэж хувьдаа үзэж байна. Үнэхээр төр малчдаа дэмжье гэж байгаа бол хураамж дээр нь оролцох ёстой. Эрсдэл дээр суурилсан давхар даатгалын компанийн байдлаар явж байгаа нь эрсдэлийг бизнес болгож хувиргаж байгаа давуу талтай юм шиг боловч эрсдэл нь өөрөө ихэвчлэн давагдашгүй байдлын буюу том хэмжээний эрсдэл учраас их хэмжээний хохирол гарсан үед гарцаагүй оролцох боломжтой, шаардлагатай. Хоёрдугаарт, Малчны тухай хуулийн 12.3.5-д нэмэлт өөрчлөлт оруулаад тэр хуулийн 12.5 12.6-д заасан малчдыг дэмжих зорилгоор олгодог хөнгөлөлттэй зээлүүдийг олгоход уг даатгалд заавал хамруулсан байх ёстой болдог. Хамруулаагүй бол хөнгөлөлттэй зээл олгохгүй ээ гэдэг шаардлага орж ирж байгаа нь энэ даатгалыг албан журмын даатгал шиг болгож байна. Энэ нь малчдын төлбөрийн чадварт нөлөөлөх үү? Үүнд би шүүмжлэлтэй хандаж байна. Албан журмын даатгал шиг байлгах нь байтугай даатгалын хураамж дээр төр оролцох ёстой энэ үзэл баримтлал өөрөө төр өөрөө даатгалын компани хэлбэрээр энд оролцож байгаа үндэслэлтэйгээ зөрчилдөж байгаа юм биш үү! Малчдын тухай хуульд өөрчлөлт оруулах хэсгийг нь хасчихвал яасан юм бэ гэдэг ийм санал байна.
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:Эрсдэлийг бууруулах тал дээр төр оролцох ёстой гэдэгтэй санал нэг байгаа. Та бидний боловсруулаад ЗГ-аас санал авахаар өргөн барьсан. Хуульд энэ зүйл, заалт байгаа. Бид гамшиг болохын өмнө сэргийлж чадвал хохирол багатай туулна гэдэг зарчим дээрээ байгаа. Цаашдаа МАА-н салбарын эрсдэлийг бууруулах хууль эрх зүйн орчныг өшөө сайжруулах ёстой. Өнөөдрийн малын индексжүүлсэн даатгалын хууль хэрэгжээд 11 жил болж байна. Мөн өнөөдрийн өөрчлөлт орсноор малчдад багахан дэмжлэг болно гэж харж байгаа. Цогц утгаар нь харвал ХАА-н даатгал тэр дундаа МАА-н даатгалыг олон талаас нь харах ёстой юм билээ. Төр тодорхой хэмжээнд оролцох ёстой. Жишээ нь 2023, 2024 онд гамшгийн асуудал нь эдийн засгийн үнэлгээгээрээ 1,6 их наяд төгрөгийн хохирлыг Монгол Улсын эдийн засагт, малчдад учруулсан. Үүний эсрэг гамшгийн эрсдэлийг бууруулахад ганцхан зуд гэдэг өнцгөөр харж болохгүй. Даатгалын салбарын эрх зүйн орчныг өшөө сайжруулах ёстой. Хоёрдугаарт, малчдыг албан журмын даатгалд хамруулж байгаа юм шиг заалт байна гэж байна. Төрөөс үзүүлж байгаа хөнгөлөлттэй зээл тусламжид малчин хүн хамрагдахаар бол малын индексжүүлсэн даатгалд зайлшгүй хамрагдах ёстой гэсэн зүйл орж ирсэн. Ажлын хэсэг олон талаас нь ярьж байгаад хууль санаачлагчид нь буцаах саналтай байгаа. Энэ хуулийн өөрчлөлтөд хөнгөлөлттэй зээл авахын тулд "даатгалд хамрагдах ёстой" гэдэг заалт байхгүй болж байгаа. Арилжааны банкнууд янз янзын нөхцөлүүд тавьдаг. Ядаж төр нь тухайн хүн амжилтаа үнэлүүлэх байдаг юм уу, төрийн ямар нэгэн үйлчилгээ авахад малчин хүнээс даатгалд заавал хамрагдах ёстой гэдэг журмуудаа хасчихмаар юм билээ.
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат:Нэгдүгээрт, Малын индексжүүлсэн даатгалын тухай хууль жоохон өөрчлөгдөөд, одоо байгаагаасаа эрх зүйн орчин нь сайжирч байгаа. ЗГ-аас оруулж ирсэн төсөл дээр "уян хатан" байлгана гэдэг заалттай. Ажлын хэсэг дээр бид яриад 6% гэж хатуу тогтоосон заалтыг ядаж 4% руу оруулах бололцоог судал гэдгийг дэд ажлын хэсэгт өгсөн. Улмаар 4 болгох ямар ч бололцоогүй байна гэдгийг оруулж ирсэн. Бид тал талаас нь ярьж байгаад 5 дээр нэмж, хасах нэг буюу одоо байгаа 6%-иас дээш гарах гарах ямар ч бололцоогүй болгоно. Харин 4, 5 гэх мэтээр доошоо явна. Эрх зүйн орчныг нь арай л сайжруулж байгаа юм. Ямар сумд яаж хамрагдах вэ гэвэл хууль дээр 4 үзүүлэлт байгаа. Үүнд: даатгалын хэм хэмжээ, малчин өрхийн тоо, зүй бус хорогдлын тоо гэх мэт 4 хүчин зүйлийг үндэслэж 4 эсвэл 5 байх уу гэдгийг тогтооно. Хоёрдугаарт, хэтэрхий доошоо орчихвол болохгүй гэдэгтэй санал нэг байгаа. Үнэхээр жолоочийн албан журмын даатгалыг хийлгэхийн төлөө даатгалын компаниуд өдөр шөнөгүй сурталчилгаа хийж байна. Тэр бол албан журмынх. Яг малыг нь даатгая гэхэээр МАА нь өөрөө эрсдэлтэй хүнд нөхцөл байдаг. Тиймээс төрийн ямар нэг дэмжлэггүйгээр, давхар даатгалын тогтолцоогүйгээр явахгүй юм билээ. Тэгэхээр бид төрөөс доош нь болго гэдгийг хамаагүй хэлж чадахгүй юм билээ. Боломжгүй юм билээ. Цаашдаа МАА-н салбарт үүсдэг гамшгийг бид зөвхөн зудын эрсдэл гэж хармааргүй юм билээ. Зуднаас гадна ган гачиг, үер ус, малын халдварт өвчин гээд маш олон хүчин зүйлүүд болон зурвасхан гардаг юмнууд ч байгаа шүү дээ. Үүнийг нь өшөө цаашаа сайжруулаад явах нь зүйтэй.
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд үг хэлж, асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Ц.Туваан: 6%-ийн босготой байсныг бууруулж байгаа юм байна. Энэ хууль амьдрал дүүр бодитой үр дүн өгдөггүй. Малчид даатгалтай байлаа ч малаа алдчихаад, материалаа бүрдүүлээд өгөхөд сумаар нь, аймгаар нь буюу нийтэд нь авч үзэж байж хамруулна гэдэг. Тэгэхээр энэ хуулийн үр дүнг бууруулчхаад байгаа юм. Тиймээс ажлын хэсгээс асууя! Сүүлийн 3 жил хэдэн малчин индексжүүлсэн даатгалд хамрагдсан бэ? Хоёрдугаарт, малчдын асуудал анхаарлын төвд орохгүй бол болохоо больсон. Бид Үндсэн хуулиараа малаа төрийн хамгаалалтад авна гэчихсэн мөртөө малчдын амьдрал ахуй улам л хүнд болоод байна. Орлого багасаж, нөхцөл хүндэрч байна. Малчдын нийгмийн асуудал, малчдын залуу халааг бэлтгэх, залуу малчдын гэр бүлийн асуудал гээд маш олон асуудлууд хүндэрч байна аа. Тэгэхээр энэ малын даатгалыг ганцхан индексжүүлсэн даатгалаар хязгаарлах биш малын даатгал руу хувийн хэвшлийг хэрхэн оруулах вэ? Дээрээс нь малчдын нийгмийн асуудлыг нэлээн анхаарч үзэх цаг нь болжээ. Эс тэгвээс малчингүй монгол болох нь. Тэгэхээр малын даатгал ярьж байгаа энэ үед асуудлыг цогцоор нь ярих нь зүйтэй. Мөн цаг үеийн асуудал, ялангуяа бензин дизель түлшний асуудал хүнд байна аа. Зудад өртөж байгаа аймгуудад малчид өвөлжөө, хаваржаандаа буух, идэш уушаа, өвс тосоо нааш цааш нь зөөх гэхээр портер, бонгоных нь бензин түлшний асуудал маш хүндэрчихсэн байдаг. Тэгэхээр энэ асуудлыг ч гэсэн ойрын хугацаанд шийдэх шийдэл олохгүй бол 9 эхлэх нь. Орж ирсэн бензин тос хотдоо тараагдаад хөдөө орон нутаг руу хүрэхгүй байна. Салбарын яамныхан хөдөө орон нутагт, хээр бензин, түлшгүй хаягдчихсан машинуудын эзэн шиг л сэтгэл гаргаж асуудалд хандах хэрэгтэй. Улаанбаатарынхан нийтийн тээврээр, таксигаар зорчиж болох байх. Хөдөө орон нутагт бол асуудал хүнд шүү!
УИХ-ын чуулганы /2025.12.12/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат: Энэ хуульд өөрчлөлт хийх нь манай малчдад нэмэр болсон ийм чухал хууль. Хуулийн ажлын хэсгийг Ц.Идэрбат гишүүн ахлаад явж байгаад баяртай байгаа юм. Идэрээ гишүүн аймаг орон нутагт ажиллаж, Засаг даргаар ажиллаж байсан, амьдралд ойрхон хүмүүсийн нэг. Нөхөн олговрыг олгохдоо тухайн сумын нийт хорогдсон малын 6% гэж хуучин байсан. Амьдрал дээр малчдад нөхөн олговор төдийлөн очдоггүй байсан. Үүнийг 5 дээр нэмэх хасах 1 болгож байгаа юм байна. Хэчнээн тооны малтай ямар сумдууд, хэдэн малчидтай сумдууд нь 4 болж, ямар нь 5 болоод, ямар нь зургаа дээрээ үлдэх вэ? Нөгөө талдаа даатгалын компаниудаа бодохгүй бол болохгүй. Үүн дээр даатгалын компаниудтай хэлэлцүүлэгт оролцуулсан уу.
УИХ-ын чуулганы /2025.12.04/-ны өдрийн хуралдаанаар Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Баасанжаргалын асуултад хуулийн төслийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ц.Идэрбат хариуллаа.Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд ЗГ-аас өргөн барьсан нэмэлт өөрчлөлтийн ажлын хэсгийг ахалж ажиллалаа. Энэ хугацаанд ЗГ нэлээдгүй судалгаа хийсэн юм байна. Ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн намрын чуулганы завсарлагаанаар тойргийнхоо малчидтай уулзсан. ЗГ-ын өргөн барьсан хуулийн төсөл болон малчдын тавьж байгаа хүсэлт шаардлагын хувьд зарчмын зөрөөтэй саналууд мэдээж бий. Энэ хуулийг өшөө цааш нь сайжруулах шаардлага байгаа юу гэвэл байгаа. Х.Баасанжаргал гишүүнтэй санал нэг байна. Гэхдээ малчдыг албан журмын даатгалын хэмжээнд аваачиж байна гэдэг нь буруу ойлголт. ЗГ-ын зүгээс төрөөс ямар нэгэн хөнгөлөлттэй зээл тусламж авах бол малын индексжүүлсэн даатгалд заавал хамрагдах ёстой гэсэн зүйл заалтыг оруулж ирсэн. Ажлын хэсгийн хувьд заавал албан журмын даатгал шиг хэмжээнд аваачиж болохгүй ээ. Өнөөдөр малчид руу хандсан маш их хөтөлбөр, хөнгөлөлттэй зээлүүд явж байгаа энэ үед хэрвээ ингээд баталчихвал нөгөө албан журам гэдэг юм руугаа орчих гээд байна аа. Тийм учраас хууль санаачлагчид нь малчин заавал даатгуулах ёстой буюу хөнгөлөлттэй зээл тусламж үйлчилгээ авахын тулд малын индексжүүлсэн даатгалд хамрагдсан байх ёстой гэдэг саналыг ЗГ-т буцааж байгаа гэж ойлгож болно.Тэгэхээр малчид хуучнаараа, өөрийнхөө хүслээр даатгадаг тэр зарчим руугаа явах нь хэвээрээ гэж ойлгож болно. Ашиг тусын хувьд дэлхийд байхгүй ганц тогтолцоо нь энэ. Малын индексжүүлсэн даатгал Монголд байдаг юм байна лээ. Африкт, Кени улсад байдаг. Тэрийг нь монголчилж яривал зуншлагатай холбоотой газрын гарцтай холбоотой зохицуулалтуудыг хийдэг юм байна. Тэгэхээр бэлчээрийн МАА, дэлхийд ганц байдаг энэ аж ахуйд зохицуулагдсан ийм даатгалын үйлчилгээ дэлхийд байхгүй. Гэхдээ Монголд 2006 оноос хойш Дэлхийн банкны санхүүжилтээр төсөл хэрэгжиж байгаад 2014 онд бие даасан хууль болж гарсан.