Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/08/19
УИХ-ын Эдийн засгийн байнгын хоорооны /2025.11.07/-ны өдрийн хуралдаанаар ирэх оны төсвийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн:Улсын төсвөөс хувийн хэвшилд олгож байгаа татаас жил бүр нэмэгдэж байгаа. Энэ жил аль аль салбарт татаас олгогдож байгаа вэ? Татаас өгч байгаа байгууллагуудыг хэрхэн шалгаруулдаг вэ? Хувийн хэвшлийг өөрөө бие даагаад өрсөлдөөний зарчмаараа хөгжих боломжийг хэзээнээс хангадаг болох юм бэ. Баян-Өлгий аймагт аялал жуулчлал спортын цогцолбор барилга гэж орж иржээ. Аялал жуулчлалын чиглэлээр ямар ажил хийх юм бол. Шинэ Ховд гэж аж үйлдвэрийн парк байна. Үүнд өнөөдрийг хүртэл улсын төсвөөс хэчнээн төгрөг зарцуулчхаад байгаа юм? Эцсийн өмчлөл нь хаана байдаг юм, өнгөрсөн хугацаанд хяналт тавьж чадсан уу.
УИХ-ын чуулганы /2025.11.14/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:Ажлын хэсгийн хүрээнд энэ асуудлыг ярилцсан. Ярилцаагүй биш яригдсан. Төсвийн ажлын хэсгээс орж ирсэн тооцоо судалгаанд үндэслэж төсвийн ажлын хэсгийн оруулж ирсэн саналын дагуу бид энэ хууль тогтоомжийн төслүүд дээр ажиллаж байгаа. Зөвхөн нэг үгийн тухай асуудал биш л дээ П.Наранбаяр сайд аа! Энэ үгийн ард 400 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Төсвийн хууль дээр 520 тэрбум төгрөгөөр цалингийн асуудал нэмэгдсэн. Энэ бол багш нарынхаар тооцож, Боловсролын яам, Сангийн яам, ажлын хэсэг дээрээ хамтдаа тооцооллоо хийж багш нарын цалингийн өсөлтөөр тооцож, төсөвт оруулж батлуулсан дүн. Энэ дээр "ажилчид" гэдэг үгийг ажлын хэсгийн хувьд дэмжээд гэдэг юм уу оруулчихад 400 тэрбум төгрөгийг хаана гаргах вэ гэдэг асуудал үүснэ. Өчигдөр Боловсролын яамны холбогдох санхүүгийн хэлтсийн дарга ирж уулзсан. Энэ асуудал дээр төсвийн тодотгол орох үеэр зохицуулаад хийе, батлагдсан төсөвтөө эхний хагас жилдээ багш ажилчдаа нэмье гэдэг зүйлийг ярьж байна лээ. Тэгэхээр төсөв батлагдаж байхад дараагийн тодотголын асуудлыг төлөвлөж, тогтоолд оруулах нь боломжгүй байгаа юм. Тийм учраас Боловсролын яам өөрөө энийг зохицуулалт хийх боломжтой бол тэрийгээ Засгийнхаа түвшинд дотооддоо хийх нь зүйтэй. Нэгэнт батлагдсан төсөвтэй уялдуулж гарч байгаа тогтоолын хувьд үг, үсгийг нэмэх нь эдийн засгийн хувьд бол томоохон үр дагавар авчрах эрсдэлтэй байгаа гэдгийг гишүүд ойлгох хэрэгтэй!
УИХ-ын чуулганы /2025.11.14/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуул асуулаа.УИХ-ын гишүүн Б.Жаргалан:2026 оны улсын төсөв их ороо бусгаа нөхцөлд батлагдлаа. Олон нийтийн анхаарлын төвөөс гадна Их хурал болон ажлын хэсэг дээр будилаантай хүнд нөхцөлд батлагдлаа гэж харж байгаа. Анх Засгийн газраас төсөв оруулж ирэхэд маш олон төрлийн хүлээлтүүд байсан. Хүлээлтүүд дундаас багш нарын цалин нэмэгдлээ. Эмч нарын цалин дээр бас шийдлүүд гарлаа. Нөгөө талаас хувийн хэвшил ААН-үүдийн зүгээс татварын ачааллыг бууруулах тухай асуудал огт хүлээлтэд нийцсэнгүй. Шинэ зүйл гарсангүй. Засгийн газар төсөв өргөн барихдаа нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголтыг нэмэгдүүлнэ, хувь хүмүүсийн хувьд авч байгаа буцаан олголтыг нэмэгдүүлнэ гэсэн боловч явж явж дагах хууль дээр орж ирж байгаа дээр буцаан олголтоо хүртэл 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулаад, НӨАТ-ын буцаан олголт ч үгүй боллоо. Татварын дарамт ачааллыг бууруулах хүлээлт ерөөсөө огт авсангүй.Тэгэхээр ойрын хугацаанд хэрэв ЗГ-аас төсвийн тодотгол хийгээд бусад зүйлүүдийг оруулж ирэх юм бол энэ татварын ачаалал дарамтыг бууруулах чиглэлээр ажиллаасай гэж хүсэж байна. Гол хүлээлт энэ байсан.Төр төсөв данхайгаад байгаа гол асуудал чинь энэ татварын ачаалал дээр бас байгаад байна. Тэгэхээр энэ дээр ЗГ шийдэмгий алхам арга хэмжээ авах юм уу, үгүй юм уу маргаантай хэвээр л байна. Төр хувийн хэвшил, түншлэлийн тухай хуульд ийм нэг төсөв дагасан хууль тогтоомж хэлбэрээр нэмэлт өөрчлөлт оруулаад яваад байх уу.
УИХ-ын чуулганы /2025.11.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн Ц.Мөнхбат:Өнөөдөр бид нар төсвөө батлах нь ээ. Үүн дээр тодруулах асуудлууд байна. Цалин тэтгэврийг нэмэх ёстой гэдэг дээр манай АН-ын бүлэг санал нэгтэй байсан. Жагсаал цуглаан, эсэргүүцэл тэмцэл болж байж боловсролын салбарыг арай ахиу, эрүүл мэндийн салбарыг нь арай бага, тэтгэвэр, тэтгэмжийг жоохон хөдөлгөсөн маягтайгаар нэмлээ. Ингэхдээ хөрөнгө оруулалтаас танаж, зам тээврийн салбарын хөрөнгө оруулалт нэлээн танагдлаа. Хамгийн их хэлмэгдэж байгаа нь манай говиос сонгогдсон ганц сайд Б.Дэлгэрсайхан нэлээн төсвөө тануулчихлаа. 20 хүртэлх тэрбум төгрөгийн өртөгтэй санхүүжилтийг 17,2%-аар, 20-оос дээш тэрбум төгрөгийн өртөгтэйг нь 28,1%-аар танаж байгаа юм. Бусад салбараас 15%-аар танасан. Гэтэл манай Дундговь аймагт олон жил гацсан Төв халхын дуулалт жүжгийн театрын барилга, 2011 оноос эхлээд явсан. Сангийн сайд Б.Жавхлан сайдтай миний бие бараг бүтэн жил энэ талаар ярьж хэлж, явж байж энэ жилд 10 тэрбум төгрөг тавья гэж орж ирсэн юм. Орж ирэхдээ 8,6 тэрбумаар орж ирсэн. Дундговь аймгийн Луус сумын спорт заалны төсөвт 500 сая төгрөг дутчихаад , салбар дотор нь зохицуулалт хийгээд дээрх 8,6 тэрбумаас 500 саяыг нь тийш нь шилжүүлээд 8,1 болгоод явж байсан. Өчигдөр ажлын хэсэг, Төсвийн байнгын хороон дээр орохдоо 3,7 тэрбум болоод ороод ирсэн. Бүх салбаруудаас 15% бууруулчхаад яагаад эндээс 60%-ийг нь бууруулчхав. Үүн дээр маш тодорхой тайлбар өгнө үү. Түүнчлэн олон жил үргэлжлээд байгаа төсвүүдийг богино хугацаанд дуусгадаг байя.
УИХ-ын чуулганы /2025.11.12/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай, Үндэсний баялгийн сангийн 2026 оны төсвийн тухай, Нийгмийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын сангийн 2026 оны төсвийн тухай хуулийн төслүүдийн дөрөв дэх хэлэлцүүлгийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн П.Сайнзориг:Төсөв батлагдахтай зэрэгцээд төлөвлөлтийн асуудлаас эхлээд ярихгүй бол болохгүй байна. Зарчмын хувьд багш нар, ер нь нийгмийн салбарынханы цалин цавуу, энэ асуудлыг нэлээн л эртнээс ярьж байсан. Энэ асуудлыг төсвийг боож, боловсруулах явцдаа харгалзаж үзээд, тодорхой хэмжээнд саналыг нь тусгах талаар ажиллахгүй бол энэ төсвийг хэлэлцэн батлах процесс дээр ирэхээр маш их хэмжээний төсөв задрах ийм зүйл рүү явж байна. Цаашдаа хаа, хаанаа анхаарах зайлшгүй шаардлага байна. Төсвийн хууль дээр шинээр хөрөнгө оруулалтууд мөнгө байхгүй гэсэн, гэтэл маш олон шинээр хөрөнгө оруулалтуудыг оруулж ирлээ. Энэ шинээр хөрөнгө оруулалт орж ирж байгаа төсөл, хөтөлбөрүүд төсвийн хуульд заасан шаардлагыг хангахгүй байна. Энэ төсөв угаасаа 5 сарын 31-ний дотор төсөвт заасан төсөл хөтөлбөрүүдийг тендер худалдан авалтыг нь хийж чадахгүй бол татагддаг. Хагас жилийн настай хөрөнгө оруулалтын чиглэлийн юмнууд нь явж байна. АН-ынхныг баахан шаардлага хангахгүй төсөл хөтөлбөрийг нь тойргууд дээр нь тавиад, татах энэ чиглэл рүү нь оруулчхав уу даа. Энэ дүгнэлтээр нийт 111 одоо 158 болчхоод байгаа. Санал хураалтууд нь байнгын хороон болон чуулганы нэгдсэн хуралдаан лаазтай явлаа. Эндээс лааз өргөсөн, гишүүд нь ярилцаад л явлаа. Ийм онигоотой байдлаар анх удаа төсвийг баталлаа. Энэ үйл ажиллагааг хийсэн хүн маань өнөөдөр сайд болох гэж байх шиг байна. Харамсалтай ингэж төсвийг татвар төлөгчдийн мөнгийг хулгай хийж, тодорхой эрх ашгуудад зориулж өгчхөөд сайд болдог жишгээ Монгол төр дээр гаргаж ирлээ. Туйлын харамсалтай. Зүгээр л ил тод юмаа тайлагнаад явчхаж чадахгүй, бүх зүйлийг хүч түрсэн байнгын хорооны түвшинд гишүүдээс асуулт асуулгаагүй, хариулт авах боломжийг нь шууд хаасан ажлын хэсгийн санал дүгнэлтээ танилцуулахгүй явсан. Татварын реформ бол худлаа болж байгаа юм байна. НӨАТ-ын буцаан олголтыг 5%-ийг өгнө гэсэн боловч 10 дугаар сарын 1 хүртэл хойшлуулж байгаа юм байна. Төсөв хүндрээд ирэхээр энэ хэрэгжих юм уу, үгүй юу сайн мэдэхгүй байна. Ингэж аж ахуй эрхэлж байгаа болон жижиг дунд бизнес эрхэлж байгаа хүмүүсийг шилний цаанаас мөхөөлдөс долоолгож болохгүй.
УИХ-ын чуулганы /2025.11.06/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2026 оны төсвийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн О.Саранчулуун:Нэгдүгээрт, Монголд хавдраар өвдөөгүй, хамаатангүй эсвэл тийм айл ер нь бараг байхгүй л байх даа. Хүн болгонд л нэг тийм асуудалтай, хавдраар нэг хүн нас бардаг, тэндээс амьд үлдсэн хүмүүс нь асаргаанд орчхоод байгаа. Тэгээд асаргааны тэтгэмжийн асуудлыг Ж.Баясгалан гишүүн санаачлаад зөндөө гишүүд гарын үсэг зураад баахан ярьсан шүү дээ. Тэгээд энэ асуудал яахаар болж байна вэ? Хэн асаргаанд орж байна гэхлээр өвдсөн үйлдвэрлэлийн ослын гэмтэл авто осол эсвэл одоо хөгжлийн бэрхшээлтэй төрсөн, хүнд өвдсөн хүмүүс бол өнөөдөр асаргаанд ороод явж байгаа. Энэ мөнгө бол үнэхээр амьдралд нь хүрэхгүй байна аа гэж байгаа юм. Тэгээд энэ дээр манай улс яах юм бэ? цаашдаа ер нь ямар дүнг иргэдэд хэлэх вэ? 2 хоногийн дараа аягүй цочир хүйтэрнэ гэсэн. Хүйтрэхээр гадаа тэргэнцэртэй хүмүүс талбай дээр сууж байна. Тэгээдхүн нас барчихвал одоо яах билээ гэдэг асуудал байна. Тэргэнцэртэй хүмүүс босож явж бие засаж чаддаггүй учраас хэрэглэж байгаа зүйлүүд нь хүйтэнд их хэцүү байдаг. Тэгэхээр нийгмийн халамжийн сангаас өгч байгаа төсөв дээр ялангуяа энэ хамгийн эмзэг байгаа, сэхээнд байгаа хүмүүсийн асуудал дээр ямар шийдвэр гаргах юм бэ? Тэр 300,000 төгрөгийг 500,000 ч юм уу болгоод нэмчих асуудал арга байна уу гэдэгт хариулт хүсмээр байгаа юм.Хоёрдугаарт, "Өнөр бүл" төвийн төсөв хасагдсан байна лээ. Өнөр бүл төв хэзээ ашиглалтад орох вэ? Хэрхэн баригдаж дуусах вэ?Яагаад гэвэл маш олон хүүхдүүдочих газаргүй байгаад байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс хөгжлийн бэрхшээлтэй ч гэсэн энэ улсын иргэн шүү дээ. Тэгэхээр энэ Өнөр бүл төвийн асуудлын талаар хариулт авмаар байна.Гуравдугаарт, ААН-ийн орлогын нэг хувийн татвар авна гээд өнгөрсөн жил шинэ хуулийн заалтаар тусгасанбайгаа. Энэ дээр өөрчлөлт байгаа юу? Энд ер нь хэчнээн төгрөг орж ирээд хаашаа зарцуулагдах вэ?