Үндсэн хууль
Өргөн барьсан: 2022/11/21
Өргөн барьсан: 2014/06/12
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн О.Алтангэрэл:Төслийг хэлэлцэхийг зарчмын хувьд дэмжиж байна. Д.Үүрийнтуяа гишүүний хэлсэнчлэн энэ хуулийн төслүүдийг нэгтгээд цааш нь явах нь зүйтэй. Орон нутгийн өмчит компаниуд гэх хяналтгүй, өгөөжгүй ,компаниуд маш их байгаа. Өнөөдөр би энэ чуулганы танхимд орон нутгийн өмчит компани дээр гарсан нэг маш том хулгайн талаар мэдээлэл өгөх гэж байгаа юм. Яаж өмч үнэгүйддэгийн жишээ Өвөрхангай аймгийн Нарийнтээл сумын нутагт Баянтээгийн нүүрсний уурхайд байна. Улаанбаатар хотоос 560км зайтай олон 10 сая тонны нөөцтэй, 10 гаруй аймгийг эрчим хүчээр хангадаг. Өвөрхангай аймагт 70%-ийг нь эзэмшдэг Баянтээгийн нүүрсний уурхай гэж уурхай байдаг. Энэ уурхайн хувьцааг Өвөрхангайчуудад эзэмшүүлээч гэж сүүлийн 6,7 жил шаардлага тавьж байгаа хүн нь би байгаа юм. Хамгийн сүүлд 2024 онд энэ асуудлыг хэлэлцэн нэг шийдвэр гаргаад Иргэдийн хурал нь буцаасан. Гэтэл 2024 оны 1 сарын 27-ны өдөр лицензийнхээ хугацааг сунгуулах өргөдлөө өгөх байсныг зориуд санаатайгаар өгөлгүйгээр өнөөдөр Өвөрхангай аймгийн ард иргэдийн 70%-ийг нь эзэмшдэг Баянтээгийн нүүрсний уурхайн лиценз хугацаа дуусаж хүчингүй болсон байна. Бид энд Улаанбаатарт олон тэрбум төгрөгийн, олон сая долларын авлигал хулгай яриад байдаг. Орон нутагт яг ийм үйлдэл гарч байна.Өнөөдөр Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байгаа нөхөр тэр үед аймгийн Иргэдийн хурлын дарга байсан. Өөрөөр хэлбэл Өвөрхангай аймгийн ард иргэдийн өмчийг харж манах үүрэгтэй ийм хүн байсан. Гэтэл лиценз хүчингүй болсон. Үүнийг дагаад сонгон шалгаруулалт зарлана, энд орж олон 10 тэрбум төгрөгийн санал өгсөн аль нэг компани, хувь хүн авна. Би энэ уурхайн лицензийг хүчингүй болгосон үйлдлийн цаана эс үйлдэл зориуд хийж энэ албан тушаалтнууд орон нутгийн өмч Өвөрхангайчуудын ард иргэдийн өмчийг үнэгүйдүүллээ гэж харж байгаа юм. Цаашдаа бид Төрийн болон орон нутгийн тухай өмчийн тухай хуулийн энэ өөрчлөлтүүдээр орон нутагт энэ байдлаар хулгай хийдэг асуудлыг таслан зогсоох ёстой. Ажлын хэсгүүдээ нэгтгэх ёстой. Сая дурдагдсан мэдээллийнхээ хүрээнд би энэ асуудлыг зохион байгуулсан нөхрийг хэний захиалгаар ингэж хийв гэж АТГ-т эс үйлдлээр нь өргөдөл гаргаж шалгуулна. Шинэ нийслэл Хархоримыг цахилгаанаар хангах бүтээн байгуулалт, Тэзү хийгдээд явж байх үед үүнийг тасалдуулах зорилго хэнд байв? УАБЗ, Тагнуулын байгууллагад шалгуулна гэж бодож байгаа. Авлига хулгайг гарахаас нь өмнө таслан зогсоох нэг арга зам бол хууль тогтоомжийг боловсронгуй болгох асуудал учраас хэлэлцэх асуудлыг дэмжиж байгаа байр сууриа илэрхийлье.
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа:ЗГ-аас төрийн өмчийн төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Нийтийн өмчийн хууль нэртэйгээр 2025 оны 6 сарын 25-нд УИХ-д өргөн мэдүүлсэн. Мөн Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах анхдагч хуулийн төслийг 2025 оны 1 сарын 9-ний өдөр өргөн мэдүүлсэн. Эдгээр хуулийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг тус тусдаа ажиллаж байгаад 2025 оны 12 сарын 31-ний өдөр миний бие ахалж ажлын хэсэг байгуулагдаад ажиллаж байгаа. Энэ 2 хуулийн дэд ажлын хэсэг болж хуулийг ахалж байгаа П.Сайнзориг, О.Номинчимэг гишүүд өнөөдрийн энэ хуулийн төслийг өргөн мэдүүлсэн. 2 үндэслэл байна. Нэгдүгээрт, энэ хуулийн төсөл явж байгаа. Нийтийн өмчийн хуулийн шинэчилсэн найруулгатай яв цав нийцэж байгаа. Тийм учраас хэрэв энэ асуудал чуулганаар хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн нөхцөлд ажлын хэсгийг нэгтгээд явах ёстой. Хууль санаачлагчийн хэлж байгаа энэ хууль нь үндсэн нэмэлт өөрчлөлт, шинэчилсэн найруулга орж байгаа энэ хуулиас түрүүлж явах ёстой юм гэдэгтэй зарчмын хувьд санал нэгдэхгүй. Түрүүлж орлоо гээд хуулийн үр дүн өөрчлөлт орсон хэмжээнд гарахгүй гэж гишүүдийн хэлж байгаатай санал нэг. Тийм ч учраас Эдийн засгийн байнгын хороон дээр миний бие хуулийн төслөө татаад авах саналыг хууль санаачлагчид тавьсан. Эдийн засгийн байнгын хороо хууль санаачлагчдын хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг нь дэмжээд ажлын хэсгийг нэгтгэж байгуулаад явах боломжтой гэдэг үндэслэлээр хэлэлцэх эсэхийг нь дэмжсэн байгаа. ЗГ-аас өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийг өмчийн шинэчилсэн найруулга буюу нийтийн өмчийн тухай хуулийг О.Номинчимэг гишүүн дэд ажлын хэсгийг ахлаад явж байгаа. Хэрвээ энэ хуулийн нэмэлт өөрчлөлтийн санал дэмжигдвэл ажлын хэсгийг нэгтгээд явах нь зүйтэй. БНМАУ улсын ЗГ-т эрх олгох тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төсөл 2025 оны 12 сарын 30-нд С.Цэнгүүн гишүүн УИХ-д өргөн бариад сая 4 сарын 24-нд хэлэлцэх эсэх нь дэмжигдчихсэн. Энэ бол ямар нэгэн өөрчлөлтгүйгээр яг адилхан орж ирж байгаа. Тийм учраас энэ хуулийн төслийг Эдийн засгийн байнгын хороон дээр давхардаж байна дэмжихгүй гэдэг байр суурьтай гарсан. Энэ хуулийг хэлэлцэх эсэх нь дэмжигдсэн нөхцөлд 2 ажлын хэсэг дахиж гаргахгүйгээр одоо ахалж байгаа 529 дүгээр захирамжаар байгуулагдсан ажлын хэсэгтэй нэгтгэж гаргах нь зүйтэй.
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.Төрийн болон орон нутгийн өмчийн хуулийн үзэл санаа, хэрэгцээ шаардлагыг нь харахаар гоё зүйлс бичигджээ. Гэвч дотроо бодит өөрчлөлт харагдахгүй байна. Нэршил өөрчилсөн мэт л харагдаж байна. Уг хуулийн 78 дугаар зүйл дээр Засаг даргын бүрэн эрхийн талаар хуульчилсан. Орон нутгийн өмчийн хуулийн 78.2.2 дээр зөрчилдөх заалт нь бий. Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох, засаглал сайжруулахтай холбоотой юу ч байхгүй. Компани болгосноороо энэ заалт нь хэвээрээ байх юм бол засаглал огт өөрчлөгдөхгүй, улс төрийн томилгоо л орно. Өмчийн хэлбэрээс үл хамаараад Компанийн тухай хуулиараа зохицуулагдвал илүү ойлгомжтой. Компанийн тухай хууль харьцангуй сайн хууль шүү дээ. Засаглалын асуудлыг тодорхой заачихсан. Гэтэл компанийн тухай хуультай зөрчилдөх заалт байгаа юм. Орон нутагт болдог хамгийн түгээмэл асуудал нь энэ. Нэг хэсэг нь Компанийн тухай хуулиараа ТУЗ-өө байгуулаад, хяналтаа тавья. ХЭХ дээр жил болгон тайлангаа тавьж, гишүүдээ үнэлдэг болъё, гүйцэтгэх удирдлагын багтаа хяналт тавиад явъя гэсэн асуудлыг тавихаар Засаг даргын бүрэн эрхийн асуудал хөндөгддөг. Засаг дарга 100% нэг хүнийг томилох болдог. Энэ заалтыг авч хаяхгүйгээр засаглал сайжрахгүй.
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Л.Соронзонболд:Монгол Улсын төсөв нэгдсэн биш 3-4 хуваагдчихаад байгаа. УИХ-ын 126 гишүүн улсын төсөв гээд 3,5 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалттай холбоотой асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг. Гэтэл төрийн өмчийн үйлдвэрийн газрууд, төрийн өмчийн компаниуд нийлээд жилдээ 2024 онд 7 их наяд төгрөгийг хөрөнгөнөөсөө хасах шийдвэрийг гаргасан байна лээ. Ингээд ТӨҮГ компаниудын авч байгаа өр төлбөр нь улсын өр төлбөрт ордоггүй байдалтай байдаг. Дээрээс нь нийслэл орон нутгийн төсөв гээд тусдаа төсөв батлаад илүү орлого бүрдүүлнэ гэж тооцоолоод түүгээрээ зардал гаргадаг. Энэ нь улсын төсвийн зарлага дээр нөлөөлдөг асуудлууд байгаа. Тэгэхээр бид ялангуяа Монгол Улсын төсвийн тухай хуульд анхаарах шаардлагатай. ТӨҮГ гэдэг нэрийг төрийн өмчийн компани болгоод, компанийн засаглалыг нь сайжруулахад шаардлагатай учраас оруулъя гэж байгаа санааг дэмжиж байгаа. Гэтэл нөгөө талдаа нийтийн өмчийн тухай хууль гээд... Төрийн өмчийн компанийн бүтээмж ил , тод засаглалыг сайжруулах хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг ажиллаад байдаг. Энэ ажлын хэсэг дээр бас л адилхан засаглалын тухай асуудал яригдаж байгаа. Энэ хэлэлцүүлэгт бэлдэж байгаа ажлын хэсэг дээр П.Сайнзориг гишүүн ажиллаж энэ хуулийг оруулж ирээд явж байгаа. Зорилго нь хоёулаа адилхан засаглалыг сайжруулна гэх. Энэ 2-ын гол ялгаа нь юу байна?
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн О.Номинчимэг байр сууриа илэрхийллээ.Засгийн газраас хоёр ч том суурь хуулийн шинэчилсэн найруулга ороод ирчихсэн гэж яригдаж байгаа. Энэ хуулийг анх өмнөх оны 10, 11-р сарын үед ЗГ-аас орж ирсэн хууль УИХ дээр орж ирчхээд ажлын хэсэг байгуулагдсан боловч ямар нэгэн ажиллагаа хийгдэхгүй нэлээн удчихсан юм. Төрийн өмчийн компанийг цэгцлэх, түлхэц болох үүднээс жижиг хэмжээний засвар болгож П.Сайнзориг гишүүн санаачлаад бид нэгдсэн. Миний нэгдсэн гол асуудал БЭТ-ийг хүчингүй болгох асуудал байсан. Үүнээс 2 сарын дараа 12 сарын 31-нд УИХ-ын даргын захирамжаар ЗГ-ын 2 том хуулийн ажлын хэсэг гарсан. Үүрийнтуяа гишүүнээр ахлуулаад, дэд ахлагчаар нийтийн өмчийг нь би, төрийн өмчийн компанийн бүтээмжийг П.Сайнзориг гишүүн өөрөө ахалж байгаа. Цаг хугацааны хувьд ийм юм болчихсон.БЭТ-ийн хууль Цэнгүүн гишүүн оруулаад ирчихсэн, өнгөрсөн 7 хоногт хэлэлцэх эсхийн хийчихсэн. Энэ бол хүчингүй болох хууль учраас ажлын хэсэг байгуулах шаардлагагүй. Нэгдэх шаардлагагүй гэж үзэж байна. Энэ хууль дээр болбол үндсэн төрийн өмчийн хууль дээр нэмэлт өөрчлөлт оруулж байгааг нь Нийтийн өмчийн хуульдаа нэгтгээд явчихсан нь зөв болов уу гэсэн байр суурьтай байгаа.
УИХ-ын чуулганы /2026.05.01/-ний өдрийн хуралдаанр Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Н.Алтаншагай асуулт тавьж, байр сууриа илэрхийллээ.П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн барьсан Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийг үзэл баримтлалын хүрээнд дэмжинэ. Хэдэн асуудлыг тодруулъя. Өнөөдөр төрийн болон орон нутгийн өмчийн үйлдвэрийн газрууд бодит байдал дээр төрийн захиргааны байгууллага шиг болчихсон. Бүх томилгоо нь нам дагаж, улс төр дагаж, улс төрийн албан тушаалтан дагаж хийгддэг болсон. Хууль өргөн баригдаж шийдэгдсэнээрээ дээрх асуудалд бодит шийдвэрүүд гаргаж чадах уу? Засаглалын менежментийг сайжруулах, ТУЗ хараат бус байх тухай гишүүд хөндөж байна. Сонгон шалгаруулахтай холбоотой процессыг маш сайн хуульчилж системтэй болгохгүй бол найран дундаа авчирсан мэт харагдаад байна. Сонгуулийн дараа систем нэлээн донсолдог. Бүх салбарт халаа солио хийгддэг. Би өмнө тэр дарга өөрийн хүнээ зүтгүүлж буй талаар хэлж л байсан. Явсаар байгаад нөгөө нөхөр сонгогдоод гараад ирдэг. Үүнийг зохицуулах нь зүйтэй. Төрийн өмчийн Бодлого зохицуулалтын газраас нэг зүйл тодруулъя. Өнөөдрийн байдлаар төрийн болон орон нутгийн өмчит хуулийн этгээд яг хэд байгаа вэ? Монгол Улсын хэмжээнд сүүлийн 4 жилд хэдэн төрийн өмчит болон оролцоотой нэгжүүдийг хувьчилсан бэ? Өргөө зочид буудлын асуудлаас болж 2-3 хүн ял авсан. Бүртгэл нь яг хаана байна вэ? Нийслэл дээрээ бүртгэлтэй байна уу? Төрийн өмчийн хороон дээрээ юу? Уг маргаан хэрхэн шийдвэрлэгдэх вэ?