Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/08/30
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн хуралдаан болллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Ж.Галбадрах:Өнөөдөр Монгол Улсад хамгийн тулгамдаад байгаа асуудал бол ядуурал. Үүнээс ангижрах ганц зөв зам нь боловсролын чанар. Эдийн засаг, хөгжлийн яам, Сангийн яаманд ч тодорхой хүсэлтүүд явуулсан. Тооцоолол хийж гаргаад өнгөрсөн жилийн төсөвт тусгуулаад явж байв. Гэтэл энэ жил хөгжлийн төлөвлөгөөнд энэ бодлогоосоо ухарсан. Солонгос, Сингапурын туршлагыг л яриад байдаг. Хүнд хэцүү үеүддээ боловсролдоо маш их анхаарч байсан. Бидний нөхцөл тийм хэцүү биш байгаа. 108 сургууль, 95 цэцэрлэг гэдэг асуудлыг их ярилаа. Нэг ангид байдаг хүүхдийн тоо 40-өөс доош оруулъя. Улсын хэмжээнд 214 мянган хүүхэд байна. Үүнийг арилгахын тулд 108 сургууль зайлшгүй хэрэгтэй. Хаана барих нөхцөлүүдийг нь гаргаж, газраа чөлөөлүүлээд явж байсан. Шинэ сургууль 108 байснаас баригдаад 86 болсон. Тэгээд ахиад 53 сургууль барина гэж байгаа ч төлөвлөөгүй ийм хөгжлийн төлөвлөгөө рүүгээ орсон. АХБ-аас эдийн засгийн хүндрэлтэй үеийг давахын тулд 41 төсөл арга хэмжээг оруулж ирснээс үнийн өсөлтөөс хамаараад 33 болсон. Гэтэл үүний 8 нь үргэлжилсэн арга хэмжээнд оруулна гэсэн. Багшийн дутагдлыг арилгах том зорилт тавьсан хэрнээ нэг ч төсөв төлөвлөсөнгүй! 20 тэрбум төгрөг оруулъя. Үүгээр цалин нэмэх бус багш нарыг татаж авах тоон болон чанарын хомсдолыг нь арилгая гэсэн ч миний санал бол дэмжигдээгүй. Багш, тухтай орчныг нь хангаж байж сургалтын чанараа ярина. Бид хиймэл оюун ухаан тал руугаа их явж байна. Хэт их ашиглавал хүүхдийн тархины хөгжил, суралцах чадвар, сэтгэцийн эрүүл мэнд, уншиж ойлгох чадварт сөрөг нөлөөлж байна гээд хэд хэдэн орон улсаараа татгалзаад явж байна. Франц улс дижитал завсарлага гэж нэрлэсэн. Их Британи улс "Гар утасгүй сургуулийн орчин" ч гэдэг юм уу нэг ийм тренд явж байна. Үүнтэй манай улсын бодлого хэр нийцэж байна?
УИХ-ын чуулганы /2026.01.28/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн О.Батнайрамдал дараах байр суурийг илэрхийллээ.2029 он хүртэл эдийн засаг 5,8-6,3 хувь өснө гэж тооцож байгаа. Өнөөдрийн бидний байж байгаа байдал бол төсвийн алдагдал 1,4 их наяд эхний улирлаар. 2027 оны хөгжлийн төлөвлөгөө дээр 15,3 их наяд төгрөгийн санхүүжилт хийнэ гэж төлөвлөсөн. Тэргүүн шадар сайдын хамгийн их давтагдаж байгаа үг эх үүсвэр байхгүй. Бид нарт шинэ юм хэрэгтэй байна. Би танд нэг шинэ гаргалгаа хэлж өгье. 2026 он буюу энэ онд Оюу толгойн төсөл дэлхийн хамгийн алдартай Морган Стэйнли банкны судалгаагаар 5,2 тэрбум долларын ашигтай ажиллана энэ бол 18 их наяд төгрөгийн зардлаа хасаад ашигтай ажиллана гэсэн ийм тооцоолол 3 сарын өмнө гаргасан. Энэ 18 их наяд төгрөгийн ОТ-н 2026 онд авах ашгийн 34% нь 6 их наяд төгрөг. Бидний 2027 онд баталж байгаа хөгжлийн төлөвлөгөөний нийт санхүүжилтийн 40 хувьтай дүйцэхүйц хэмжээний мөнгө. Тэргүүн Шадар сайд аа би танаас асуумаар байгаа юм. Дөрвөн удаа сонгогдсон туршлагатай олон зүйлийн ард гарч байсан улс төрч хүн. Хувь улс төрчийн хувьд ОТ-н 34 хувьд оногдох 6 их наяд төгрөгийг бид нар авах эрхтэй юу, авах нь зөв гэж бодож байна уу. Хөгжлийн төлөвлөгөөг Эдийн засаг хөгжлийн яам хийдэг. Энэ 6 их наяд төгрөгөөр яг юу хийж болох вэ?
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн хуралдаан болллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн О.Номинчимэг:Гурав дахь хэлэлцүүлэгт орж ирэхдээ анх ЗГ-аас орж ирсэн 1 ч тоо өөрчлөгдөөгүй байна. Байнгын хороон дээр хэлэлцэж байх үед 5 сарын 1-нд өргөн барьсан Төсвийн хүрээний мэдэгдлийн дараа ЗГ-аас НӨАТ-ын хууль Хүн амын орлогын албан татварын хуульд өөрчлөлт оруулж орж ирсэн. ХАОАТ-аар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ сар бүр хүн амын орлогын албан татвараас 10%-аас чөлөөлөгдөж байгаа. Нэг жилийн үр дагавар нь 850 тэрбум. Орон нутагт татаас өгнө гэдэг утгаараа нөлөөлөл нь 1,7 их наяд гэж ойлгоод байгаа. Төсөөллийг хийхдээ тооцож орж ирсэн үү гэж байнгын хорооны хуралдаан дээр асуухад үгүй, батлагдаагүй хууль тул тооцоолоогүй гэж хариулсан. Ингээд өмнөх 7 хоногт УИХ хэлэлцэх эсэхийг нь хийчихлээ. Удахгүй хэлэлцээд батлах байх. Асуудал дэвшүүлээд ч үр дүн гарахгүй байна. Төсвийн хүрээний мэдэгдэл дээр ДНБ-д эзлэх төсвийн нэгдсэн суурь тэнцлийн ашгийн нэг хувь байгаа. Хамгийн багадаа 2 байх ёстой гэж тулгаад ямар ч орон зайгүй оруулаад ирсэн. Тэгэхээр зөвхөн хүн амын орлогын албан татвар 1,7 их наядын нөлөөлөл гарах нь. Ийм нөлөөлөл гарах гэж байхад ЗГ-аас орлого зарлага тооцоолж, ямар ч өөрчлөлтгүй оруулж ирлээ. Орон зайг бодож 2, 3 дахь хэлэлцүүлэг дээрээ яагаад өөрчлөлт хийхгүй байгаа юм. Төсвийн байнгын хороо болон Эдийн засгийн байнгын хорооны дарга нараас асуумаар байна. Бид нар Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцээд энэ санал дүгнэлтийг өгсөн. Ямар ч хэрэгжихгүй төсвийн төсөөлөл баталж яадаг юм.
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн хуралдаан болллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Г.Уянгахишиг:Төсвийн хүрээний мэдэгдэл болон төсвийн төсөөллийг тодорхой орон зайтай хийж болдоггүй юм уу? 2028 оны орлогын доод хэмжээ 37 их наяд 371 тэрбум 800 сая гэсэн аравтын бутархайтай тоо бий. Бид төлөвлөж, хүрээ тогтоож байгаа бол нөлөөлөл, нөхцөл байдал, орон зайгаа аваад төлөвлөгөөгөө хийж болдоггүй юм уу? Төсвийн тогтвортой байдал байхгүй болчихлоо. Дагалдуулж оруулж ирж байгаа Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 7.5-д 2025 оны 6 сарын 25-нд өөрчлөлт оруулсан. Түүн дээр харгалзах жилийн гэж өөрчлөлт оруулсан. Үүнд 2025 онын орохгүйгээр26 оных гээд тодорхой болгоод явж байсан. Гэтэл өнөөдөр тодотголд хамаагүй гээд оруулж ирлээ. Яг жилийн өмнө оруулсан харгалзах жилийн гэдэг нь яагаад үйлчлэхгүй байгааг тодруулъя. Ядаж 3 сарын хугацаанд хөдөлгөхгүй байгаач ээ. Би Ванга шиг зүйл хэлье.Төсвийн тодотгол одоо орж ирнэ ээ. Түүнийгээ дагаад төсвийн хүрээний мэдэгдэл буюу 2025 оны 12 сард баталсан Төсвийн хүрээний мэдэгдэл чинь орж ирнэ шүү дээ. Өнөөдөр хүчин төгөлдөр хэрэгжээд явж буй төсвийн хүрээний мэдэгдэлдээ нийцүүлээд төсвийн тодотголыг хийх ёстой байтал хүрээгээ хамт өөрчлүүлээд байдаг байхгүй юу. Энэ асуудал дахин давтагдах гээд байна. С.Цэнгүүн гишүүн нэмэгдсэн өртгийн албан татварынхаа хэмжээг 2027 онд хүчин төгөлдөр байгаа 50%-ийн болон 100%-ийн буцаан олголтоо тооцож хийсэн үү гэж асуусан. Та тооцоогүй 20 хувийнхаа буцаалттай явж байгаа гэсэн. Төсвийн хүрээний мэдэгдлээ оруулж ирэхдээ энэ тоогоо аравтын бутархайтай гаргаж ирэхдээ та орлогоо тооцсон. Тэгэхээр орлого дотроо яагаад одоогийн хүчин төгөлдөр мөрдөж байгаа хуулийн дагуу 2027 онд хэрэгжих ёстой хэмжээгээр оруулахгүйгээр шууд хүчингүй болгох гэж байна вэ? Хууль хэлэлцэж байгаа бол өнөөдрийн хүчин төгөлдөр хууль эрх зүйн орчиндоо нийцүүлэх ёстой.Түүний асуултад Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр хариуллаа.
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн хуралдаан болллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ.УИХ-ын гишүүн Б.Түвшин: Төсвийн хүрээг хархаар орлогоо өсгөчихсөн, зардлаа өсгөчихсөн, алдагдлаа өсгөчихсөн, ЗГ-ын өр зээлээ өсгөчихсөн байж болох чинээнд нь тулгачихсан харагдаад байна. Том зургаар нь хархаар 2012-2025 оны хооронд төсвийн хүрээний мэдэгдэл 23 удаа өөрчлөгдсөн. Үүний 13-14 нь орлогоо хэт өөдрөгөөр төсөөлснөөс болж өөрчлөгдсөн. ЗГ-ын өр 2012-2015 онд 110%-аар өссөн. Өрийн дээд хязгаарыг 58,3%-аар өсгөж байсан. Энэ байдлууд чинь өнөөдрийн эдийн засаг дээр хий орлого өсгөөд, зардлаасаа урсгал зардлуудаа гаргачхаад, хөрөнгө оруулалтаа танаад, байнгын тодотгол хийгээд байхаар томоохон төслүүд рүү мөнгөнүүд нь гарч явсаар жижиг бизнесүүд нь дуусчхаж байна. Үүнээс болоод амьдрал ахуй хэцүүдэж байна! Хоёрдугаарт, зах зээлд төрийн үр ашиггүй зардал нэмэгдээд байхаар бүтээмжгүй мөнгө зах зээл рүү орж ирнэ. Бүтээмжгүй мөнгө инфляцыг өсгөөд, иргэдийн худалдан авах чадварыг бууруулаад ядууруулаад байдаг. Бид эндээ нэрлэсэн том тоо л яриад байдаг. Гуравдугаарт, хувийн бизнесүүд бараг байхгүй болж байна. Зөвхөн төсөв дагаж амьдардаг л болж байна! Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс 27-гоос илүү гаргамааргүй байна гэдэг өнөөдөр 31-32-т хүргэж байна. Орлогыг тооцоолж байгаа биш, хамгийн дээд хэмжээнд зардлыг яаж гаргаж болох вэгэж байгаа юм харагдаад байна! Төсвийн хүрээний мэдэгдлийг нь олон улсад нарийвчлан тооцоолохын тулд 12-15 үзүүлэлтээр тооцож гаргадаг. Тэрдундаа салбарын зардлуудыг ДНБ-д эзлэх хувиар гаргачихдаг. Энэ дүнгээр нь гаргаад явж байгаач ээ гэсэн ч аваагүй! ,Төсвийн хүрээний мэдэгдэл үндсэндээ ямар ч үр ашиггүй цаас болж хувирч байна. 3 жилдээ ханаа авах нь байтугай жил болгон тодотгодог , өсдөг болж байна. Нэгдүгээрт, тэнцвэржүүлсэн үнийг 127 ам,доллароор авсан. Зах зээлд 68 хавьцаа байгаа. Тэнцвэржүүлсэн орлогыг 127-гоор авчихлаар нүүрсний үнэ буурч байгаа үед тэнцвэржүүлсэн үнээ тооцдог аргаа өөрчилбөл яасан юм бэ? Өсөж байгаа үед нөөц сан бүрддэг. Хоёрдугаарт, төсвийн орлогыг хий өсгөж байгаа хүмүүст хариуцлага тооцдог тогтолцоо системийг яах вэ?
УИХ-ын чуулганы /2026.05.28/-ны өдрийн хуралдаан болллоо. Хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ.УИХ-ын гишүүн, Боловсролын сайд Л.Энх-Амгалан Ж.Галбадрах гишүүний асуултад хариуллаа. Хот, хөдөөгийн сургууль, төр, хувийн сургуулийн ялгааг арилгах хамгийн гол механизм нь цахим шилжилт. Өчигдөр Монгол Улсын ЗГ-аас шийдвэр гарч хүүхэд бүрийг компьютержуулах dолсон. Ингэхдээ төсвөөс биш санхүүгийн түрээсийн эх үүсвэрээр 300 мянган Гүүгл хромбүүкны үйлдвэрийг Монголд барина. Нэг багш, нэг AI. Нэг сурагч, нэш AI туслах багш гэсэн үндэсний платформыг 9 сарын 1 гэхэд монгол хэл, математикийн хичээлээр эхлүүлэх гэж байна. 2 хүүхдийн нэг нь уншаад ойлгохгүй байгаа Пи-са-ийн үнэлгээгээр гарсан асуудал дээр дэвшил болох цахим шилжилтийг хийж эхэлж байна. Ж.Галбадрах гишүүн чухал асуудал хөндөж байна. Бид 7 сард Юнескогоос боловсролын цахим шилжилтийн асуудлаар дэлхийн бүх улс орнуудын боловсролын сайд нарыг хамарсан том хэлэлцүүлэг хийнэ. 9 сарын 1-нээс сургуулийн орчинд гар утас, фэйсбүүкээр гэрийн даалгавар өгдөг асуудлуудыг хориглосон. Хүүхдүүдийн дэлгэцийн донтолт дан ганц сургуулийн орчин, боловсролд цахим хэрэглээнээс үүдсэн гэдэг нь гэнэн төсөөлөл, гэнэн дүгнэлт! Дэлгэцийн хамааралтай болж байгаа нь өөр цахим хэрэглээнээс болж байгаа гэсэн судалгаа ч хийгдсэн байна лээ.