Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/04/29
Өргөн барьсан: 2025/03/17
Өргөн барьсан: 2024/04/05
Өргөн барьсан: 2021/07/02
УИХ-ын чуулганы /2026.05.21/-ний өдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, асуудлыг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Хэрлэн үг хэллээ.Эрхэм гишүүдийн энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. УИХ-аас батлах хуулийг илүү чанартай, чамбай болгох боломжийг нээсэн хэд, хэдэн санаа үүнд туссан байна. Гишүүн санаачилсан хуулийнхаа үзэл баримтлалыг хадгалахын тулд ажлын хэсэгт орох, санал хураалтын өмнө ахин үзэл баримтлалаа тайлбарлан хэлдэг байх. Мөн хуулийн төсөлд байнгын хорооны саналаар хууль зүйн болон эдийн засгийн үр дагаврын тооцооллын ахин нягталж хийх, шаардалгатай бол гишүүд 60 минутын хуггацаанд мэтгэлцэх мэтгэлцээнийг зохион байгуулах гэх мэт гарч байгаа хуулийн төслийг илүү чамбай болгох зохицуулалтууд орж ирснийг дэмжин хүлээн авч байна. Түүнчлэн УИХ-ын үйл ажиллагааны талаарх мэдээллийг хүргэх үйл ажиллагааг илүү зохион байгуулалтын хувьд оновчтой болгосон санаанууд энд туссан байна. Мөн УИХ-ын гишүүний сахилга хариуцлагатай байдлыг дээшлүүлэхэд чиглэсэн зохицуулалтыг оруулж ирсэн байна.