Үндсэн хууль
Өргөн барьсан: 2026/05/20
Өргөн барьсан: 2025/07/08
Өргөн барьсан: 2015/07/03
Өргөн барьсан: 2014/05/23
Өргөн барьсан: 2013/06/28
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн Б.Жаргалан дараах байр суурийг илэрхийллээ.Ардчилсан хувьсгалаас хойш зах зээлийн эдийн засагт шилжсэн цаг үеэс хойш монголчуудын итгэл мөрөөдлийг бадраасан нэгэн үйл явдал бид нарыг хүүхэд байхад болсон. Монгол Улсын анхны Ерөнхийлөгч П.Очирбат. Монгол Улс газрын тостой боллоо гээд дээлийнхээ энгэрт мялаагаад зогсож байсан тэр цаг мөч байдаг. Тэгээд тухайн цаг үед монголчуудад бид ийм газрын тосны нөөцтэй, цаашдын эдийн засгийн хөгжил их дардан замаар явах юм байна гэж бодож байсан. Монгол улс дараагийн Азийн бар улс болох юм байна гэсэн тийм мөрөөдөл байсан. Гэвч 30 хэдэн жилийн туршид газрын тосны салбарт тийм ахицтай хөгжил гарсангүй. Өнгөрсөн хугацаанд манай улс ердөө 12 сая тонн газрын тос олборлосон байна. Сүүлийн үеийн монголчуудын мөрөөдөл шатахууныхаа үйлдвэрийг байгуулах. Эрчим хүч, шатахууны хараат байдлаасаа гарах гэсэн мөрөөдөл байгаа. 2015 онд Энэтхэгийн Ерөнхийлөгч Монгол Улсад айлчилж ирсэн. 1 тэрбум амдолларын зээлийн асуудал тухайн үед яригдсан. 2017 онд энэ 1 тэрбум долларын Энэтхэгийн зээлийг газрын тосны үйлдвэр барьж байгуулах ажилд зориулъя гэдэг шийдвэр гарсан. 2021 онд Газрын тос боловсруулах үйлдвэрийг дэмжих тухай хууль хүртэл гарч байсан. 2026 онд газрын тосны үйлдвэрийн зээлтэй холбоотой зээлийн ашиглалтыг төсвөөс гаргах ийм тусгайлсан хууль батлаад өглөө. Өөрөөр хэлбэл шатахууны үйлдвэртэй болчихъё, газрын тосны салбараа босгочихъё гэдэг эрмэлзэл маш ихээр байгаад байна. Харамсалтай нь өртөг их өндөр, хугацаа маш тодорхойгүй байна. Газрын тос боловсруулах үйлдвэр дээр анх тэр 1 тэрбум доллар гэж байсан бол одоо 7 тэрбум. Өнөөдрийн орж ирж байгаа энэ Бүтээгдэхүүн Хуваах Гэрээтэй холбоотой татварын өр төлбөр актуудыг ЗГ өөрсдийнхөө төлбөрт суутгаж авна, актуудыг хүчингүй болгоно гэж байна. Энэ 762 тэрбумыг хэдэн жилийн төсвийн хугацаанд хойшлуулж суутгаж тооцох юм бэ? Бүтээгдэхүүн хуваах гэрээндээ улсын төсөвт газрын тосны салбараас 230-300 тэрбум төгрөг жил бүр төвлөрч ирсэн гэж байна. Энэ төлбөрт ямар өөрчлөлтүүд орох юм бэ? Татварын орлогод ямар өөрчлөлт гарах вэ.
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн дараах байр суурийг илэрхийллээ.Энэ НДШ-ийн акт яг хэдэн төгрөг хэдэн жилийн туршид тавигдсан байгаа вэ? Засгийн газарт бүтээгдэхүүн авах гэрээгээр ноогдол ашиг жилд хэдэн төгрөг улсын төсөвт хуримтлагдаж байна. Үүний нөлөөлөлд өртөж байгаа Дорнод аймгийн Халх гол, Матад сум, Дорнод аймагт хэдэн төгрөг хуваарилагдаж байгаа вэ? Жил бүрийн сүүлийн 5 жилийн байдлаар бэлэн мэдээлэл байгаа байх. Газрын тос бол шавхагддаг баялаг. Газрын гүнд 2-3км-т байгаа тос. Үүнийг ашиглахын тулд гүний усыг ашигладаг нэг литр нефтийг олборлохын тулд бараг одоогийн технологиор 4-5 литр гүний ус ашигладаг. Энэ технологийг ер нь хэр зөв гэж боддог вэ? Хэдэн тонн ус ашиглаж байна аа?
УИХ-ын чуулганы /2026.06.25/-ны өдрийн нэгдсэн хуралдаанаар Газрын тосны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.Хэлэлцэж буй асуудлын хүрээнд УИХ-ын гишүүн О.Алтангэрэл дараах байр суурийг илэрхийллээ.Энэ хууль батлагдсанаар хайгуул олборлолтыг нэмэгдүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ ээ гэжээ. Яаж гэдгийг тодорхой хариулна уу! Үүнийг асууж буй шалтгаан Дорнодын жишээтэй холбоотой. Хэчнээн олон жил газрын тосны баялгаас орон нутаг нь авах ёстой, ард иргэд нь өгөөжөө хүртэх ёстой гэж тэмцэв ээ. Байгалийн баялаг, газрын тос, ашигт малтмалтай холбоотой зүйл ярихаар эмээлттэй, болгоомжлолтой болчихжээ. Өнгөрсөн жилүүдийн үйл явдлын үр дүнд ухсан нүхнүүдтэй л үлдэх юм биш байгаа. Энэ байдлаар гэрээний хохирогчид болчих юм биш байгаа гэсэн айдастай болчихжээ. Ашигтай хууль ороод ирэхэд энэ хэнд ашигтай, ямар компанийн лобби вэ гэж харддаг. Хууль дээр хайгуул, олборлолтыг нэмэгдүүлнэ, шинэ орд илрүүлнэ гэхээр өөрийн эрхгүй хардаг болж. Бид ер нь хэрсүүжих ёстой юм билээ. Өнгөрсөн жилүүдэд уул уурхай, байгалийн баялгийг тойрсон олон гэрээн дээр Монголын ард түмэн зальдууллаа. Одоо асуудалд нухацтай ханддаг болох ёстой. Бид харьцангуй мэдлэгтэй боллоо. Орчин үеийн дэлхий ертөнцтэй хөл нийлүүлж байна. Хууль эрх зүй, дэлхийн дэг журмын талаар өөрсдийн гэсэн мэдлэг мэдээлэлтэй боловсон хүчинтэй боллоо. Тийм учраас байгалийн баялагтай холбоотой, байгалийн нөөц, ашигт малтмал, газрын тостой холбоотой зүйлсэд УИХ маш анхааралтай нухацтай хандах ёстой гэж бодож байгаа юм. Нэг. Хайгуул, олборлолтын нэмэгдүүлэх нөхцөлийг яаж бүрдүүлэх вэ? Хоёр. Шинэ ордыг илрүүлэхэд энэ хуулийн зохицуулалт ямар байдлаар дэмжлэг үзүүлэх вэ? Гурав. Бүтээгдэхүүн хуваах гэрээний эрх зүйн тогтвортой байдал хангагдана гэжээ. Хуулийн маргаантай байгаа энэ үед уг хууль хэрхэн туслах вэ? Дөрөв. Хамгийн чухал нь баялгийн өгөөжийг ард түмэн хүртдэг байх зорилгод ямар ахиц, дэвшил авчрах вэ?