• logo
  • search
    user
Санаачлагч
Сүлд
Монгол Улсын Засгийн Газар

Өргөн барьсан

Оюунхорол.Д

Батлагдсан огноо

2016.09.05

Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай

Бие даасан хууль (Тогтвортой хөгжлийг хангах, ядуурлыг арилгах хүчин чармайлтын хүрээнд уур амьсгалын өөрчлөлтөөс учирч болох аюулын эсрэг хариу арга хэмжээг бэхжүүлэх)
Өргөн барьсан: 2016.08.23

Байр суурь

Д.Тэрбишдагва: 100 тэрбум ам.доллараас Монгол Улс яаж хүртэх вэ?

Парисын хэлэлцээрт нэгдсэнээр манай улс 2030 он гэхэд хүлэмжийн хийг 14 хувиар бууруулах үүрэг хүлээж байна. Монгол Улс дэлхийн хүлэмжийн хийн ялгаруулалтын 0,05 хувийг гаргадаг. Энэ нь жилдээ 26 сая тонн нүүрсхүчлийн хийг ялгаруулж байна гэсэн үг. Салбараар авч үзвэл, эрчим хүч, тээврийн салбараас 64 хувь, 29 хувь нь ХАА салбараас, 6,2 хувь нь аж үйлдвэрээс, 0,7 хувь нь хог хаягдлаас ялгарч байна гэсэн судалгааг Монголын эрдэмтэд гаргасан. Тиймээс дээр дурдсан зорилтоо биелүүлэхийн тулд эрчим хүчний үр ашгийг 5,3 хувиар, цахилгаан дамжуулах, түгээх үеийн алдагдлыг 5,9 хувиар бууруулах, сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, нийт чадалд эзлэх хувийг 30 хувьд хүргэх, барилгын дулаан алдагдлыг 40 хувь бууруулна, шинээр баригдах дулааны цахилгаан станцуудад өндөр технологи ашиглана гэж заажээ. Мөн нийтийн тээврийн чанар, хүртээмжийг нэмэгдүүлж, замын түгжрэлийг 30-40 хувиар бууруулах, хуучин автомашины импортыг хязгаарлах татварын бодлого хэрэгжүүлэх, түлш бага зарцуулдаг тээврийн хэрэгслийн хэмжээг 13 хувьд хүргэх, цементийн үйлдвэрт дэвшилтэт хуурай технологи ашиглах, малын тоо толгойг бэлчээрийн даацад тохируулж зохистой түвшинд барих, хог хаягдлыг дахин боловсруулж, эрчим хүч үйлдвэрлэх технологи нэвтрүүлэх, ойжуулах, ойг нөхөн сэргээх замаар хүлэмжийн хийн шингээлтийг 5 хувиар нэмэх, эвдэрсэн газрыг нөхөн сэргээх гэсэн зорилтуудыг тавьсан байна. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Өнгөрсөн жил энэ хэлэлцээрийг батлахад улс орны төрийн тэргүүн, байгаль орчны сайдууд оролцсон дэлхийн хэмжээний томоохон уулзалт болсон. Байгаль орчинд тулгамдсан асуудлыг иж бүрнээр шийдэх чухал хэлэлцээр учраас хуулийн төслийг дэмжиж, яаралтай батлах нь зүйтэй гэж үзэж байна. Гэхдээ Киотогийн хэлэлцээрийг ярьсаар байгаад Монгол Улс эндээс хувь хүртэж чадаагүй. Уг нь байгаль орчноо нөхөн сэргээх, хамгаалах ажилд ихээхэн ахиц гарахаар байлаа." гээд хоёр асуулт асуусан юм. ...Хүлэмжийн хийг бууруулах ажилд дэлхийн улс орнуудын цуглуулсан 100 тэрбум ам.доллараас Монгол Улс хүртэх ямар боломж байна? 2030 он гэхэд Монгол Улс хүлэмжийн хийг 14 хувиар бууруулна гэсэн тооцоог ямар үндэслэлээр, яаж гаргасан бэ гэсэн асуултад хууль санаачлагч хариуллаа... УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол Монголын эрдэмтдийн хамтарсан судалгаа, тооцоог танилцуулсан. Тэрээр "Хэлэлцээрт дэлхийн 180 орон нэгдсэнээс одоогоор 23 улс нь соёрхон батлаад байна. Тэр дундаа АНУ, Хятад нь хүлэмжийн хийг хамгийн их ялгаруулж байгаа учраас хариуцлагаа хүлээж, гэрээнд оруулах санхүүжилтийн хэмжээгээ маш өндөр тогтоосон. Энэ нь манай улсад томоохон давуу тал болж байна. Монгол Улс уур амьсгалын өөрчлөлтөд харьцангуй өртөмтгий гэсэн дүгнэлт гаргасаар байна. Тиймээс дээр дурдсан санхүүжилтад хамрагдахын тулд Парисын хэлэлцээрээ соёрхон баталж байж, дараа дараагийн үе шатны ажлууд хийнэ. Бид бусад улс орнуудтай хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх боломжтой. Тухайлбал, Шар шороон шуургыг намжаах асуудлаар БНХАУ-тай төсөл хөтөлбөр эхлүүлсэн. Талууд санамж бичигт газрын үсэг зурч, энэ хэлэлцээрийг үргэлжлүүлэх болно." гэсэн юм.

2016.09.02

Ж.Бат-Эрдэнэ: Өөрийн оронд ашигтай нөхцөлөөр хувиргах боломж бий юу?

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж баталсан юм. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хуулийн төслийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Энэхүү конвенцид нэгдэн орсон орнуудад нилээдгүй үүрэг, хариуцлага ногддог. Хөгжингүй орнууд тэр дундаа БНХАУ-д байгаль орчны салбарт томоохон хөрөнгө оруулалттай төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх эрэлт хэрэгцээ байдаг. Энэ мэт асуудлыг харгалзан үзэж Монгол орны байгаль орчинд тулгамдсан асуудал, тэр дундаа нөхөн сэргээх, ойжуулах, жимсний мод тарих зэргээр өөрийн оронд ашигтай нөхцөлөөр асуудлыг гарган тавьж, гадны төсөл хөтөлбөр оруулж ирэх боломж хэр байна?" гэсэн асуултыг хууль санаачлагчаас асуулаа. Асуултад УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын яамны сайд Д.Оюунхорол хариулсан юм. Тэрээр Парисын хэлэлцээрт нэгдсэнээр "Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох Монгол Улсын стратегийг боловсруулж, жишиг төсөл боловсруулна гэдгээ хэллээ. Мөн уул уурхайн нөхөн сэргээлт орхигдсоноос үүдэлтэй хөрсний доройтол, Монгол орны нийт газар нутгийг хамарсан цөлжилт, олон гол мөрөн ширгэж байгаа өнөөгийн нөхцөл байдал бидний өдөр тутмын амьдралд ихээр нөлөөлж байгааг дурдлаа. Тиймээс ч тус яамны зүгээс Ганга нуур, Орхон голын нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, ширгэж буй шалтгааныг тодруулж, дүгнэлтээ гаргах юм байна. Эдгээр болон бусад голын ай савд үйл ажиллагаа явуулж буй уул уурхайн компаниудад байгалийн нөөцийг зохистой ашиглах тухай үүрэг даалгавар өгч байна. Тэрээр Монгол Улсад байгаль орчны чиглэлийн хууль тогтоомж хэрэгжих нь тааруу, УИХ-аас байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх асуудалд төсөв хөрөнгө хуваарилдаггүй, хасч танадаг гэдгийг дурдаад хойшид түүнд анхаарал хандуулахыг нийт гишүүдээс хүссэн юм.

2016.09.02

Ж.Энхбаяр: Яамны чиг үүрэг эрс нэмэгдэнэ

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж баталсан юм. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хуулийн төслийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр: "Хуулийн төслийг баталснаар Байгаль орчин, аялал жуулчлалын яамны чиг үүрэг эрс нэмэгдэнэ. Конвенцийн 7 дугаар бүлэгт зааснаар Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нөөц төлөвлөгөө, стратеги боловсруулах, энэ хүрээнд бүх салбарын уялдаа холбоог сайжруулах үүргийг Монгол Улс хүлээж байна. Тиймээс ч Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох стратегийг яаралтай боловсруулж, УИХ-д танилцуулж батлуулах шаардлагатай байна" гээд ирээдүйд хүн амын төвлөрөл, шилжилт хөдөлгөөн ихсэх магадлалтай бүс нутгуудад одооноос стратегийн шинжтэй бодлого баримтлах, уул уурхайн олборлолтыг зохистой түвшинд авч явах нь зүйтэй гэсэн санал хэллээ. Мөн тэрээр Монгол орны эко систем эмзэг хийгээд байгаль орчинд тулгамдсан, нэн яаралтай шийдвэрлэх шаардлагатай Улаанбаатар хотын ундны усны нөөц, голын ай сав, бэлчээрийн даац зэрэг олон чухал асуудлыг энэ үеэр хөндсөн юм.

2016.09.02

Д.Лүндээжанцан: Орхон гол хурцадмал байдалтай байна

Өчигдрийн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцийн Парисын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг /Засгийн газар 2016.08.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/ хэлэлцэж баталсан юм. Хууль санаачлагч УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хуулийн төслийг танилцуулсаны дараа УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Д.Тэрбишдагва, Ж.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар асуулт асууж, санал хэлсэн юм. УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: "Уур амьсгалын өөрчлөлтийн конвенцийн тухай олон жилийн турш анхаарал хандуулж ирсэн хүний нэг нь би л дээ. Киотогийн протоколын оронд гарч ирж байгаа гэж ойлгож байна. Киотогийн протоколын дагуу хүлэмжийн хийг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах чиглэлээр нилээд ажлууд хийж ирсэн. Ер нь хүлэмжийн хийг ялгаруулж буй, уур амьсгал өөрчлөгдөх голлон нөлөөлж буй орнууд бол дэлхийн том гүрнүүд л дээ. Манайх шиг жижиг улс далбаан дор нь яваад байгаа болохоос биш. Дэлхийн дулаарал, цөлжилт ямар их хор хөнөөлтэй байна" гээд Япон улсын жишээг дурдсан юм. Мөн дэлхийн дулаарлын гол буруутнууд байгаль орчноо нөхөн сэргээх зорилгоор хөгжиж буй орнуудад ногоон байгууламжийг нэмэгдүүлэх, ойжуулах чиглэлийн төслүүдийг хэрэгжүүлэх бол түүнд манай холбогдох яам анхаарал хандуулах нь зүйтэй гэсэн санал хэлсэн. Орхон голын асуудал хурцаар тавигдаж байгааг ч санууллаа.

2016.09.02