УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай" тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн О.Баасанхүү: "Төмөр замын асуудлаа нэг талд нь гаргаж шийдэх хэрэгтэй. Мөнгөтэй болсон гээд тэрийг энийг баръя гээд байна. Харин энэ төмөр замын хувьд барьсан даруйдаа ашгаа өгөх учраас батлаад бариад явахыг дэмжиж байна. Барихын хувьд ажилгүй иргэдээр барих уу? Цэргүүдээр бариулах уу гэдгээ шийдэх хэрэгтэй. Одоо ажилгүй хүмүүсийн бүхэл арми бий болчоод байна. БНСУ-руу гараад байна. Эдгээр иргэддээ 3-4 сая төгрөг өгөөд бариулаад явах ёстой шүү. Эрдэнэс тавантолгойн ашгийн мөнгөөр барьна гэж байна. Энэ компанийн хувьцаанаас би ч гэсэн 1072 хувьцаа эзэмшдэг. Эдгээр хувь эзэмшигч иргэдээсээ энэ мөнгийг нь ашиглах гэж байгаагаа асууж болохгүй юу? "
УИХ-ын нэгдсэн чуулганы өнөөдрийн /2019.04.25/ үдээс хойших хуралдаанаар "Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах тухай" тогтоолд нэмэлт оруулах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцүүлж байна. Хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: "Тавантолгойн нүүрсний орд газар гэдэг нь тусдаа. Шивээ хүрэнгийн орд гэдэг мөн тусдаа. Энэ орд 800 сая тонн нөөцтэй. Жилдээ 33 сая тн нүүрсгаргах боломжтой. Энэ ордоо бид ашиглах хэрэгтэй. Үүний тулд энэ төмөр замыг барих шаардлагатай байгаа юм. Үүнийг барих гэж олон жил ярьсан. Энэ Засгийн газраас барих шийдвэр гарсан. Тиймээс төмөр замын бодлогын хүрээнд орж ирж байна. Цаашдаа гадагшаа гарч байгаа төмөр замын бодлогын баримт бичигээ УИХ-аар оруулж ирж батлуулна гэсэн. Энэ төмөр зам бол чухал стратегийн ач холбогдолтой ажил юм. Тиймээс УИХ-аас дэмжих ёстой. Үүнээс гадна бодлогоороо дэмжих ёстой хэд хэдэн төмөр замын бүтээн байгуулалтын ажил байгаа. "
Өнөөдөр /2019.04.09/ Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын Б.Дэлгэрсайхан дараах тайлбарыг хийлээ. “Энэ төслийг тодорхой хэмжээнд мэдэж байгаагийн хувьд 2 тайлбар хэлье. Эхлээд хэвтээ тэнхлэгийн төмөр замаа эхлүүлж байж Урд хөрштэйгээ ойлголцоход дөхөм юм гэж үзэж байгаа. Зүүнбаянд-Тавантолгойн төмөр замыг эхлүүлж байж дотоодын тээврийг эхлүүлж нэмүү өртөг бий болгоно. Мөн Зүүнбаянд энэ зам ирснээр Сайншандын төмөр зам буюу босоо тэнхлэгийн замдаа холбогдож байгаа юм. Гашуунсухайтын төмөр замаа гүйцээ гэж байна. Энэ зам бол БНХАУ-ын талтай хувийн төмөр замтай учир зүйгээ олох хэрэгтэй. Түүнээс өмнө дотооддоо байгаа төмөр замаа барих нь зүйтэй гэж үзсэн. Энэ төмөр замын зэрэгцээ Ханги мандал-Зүүнбаянгийн замыг хамт явуулья гэсэн Загсийн газрын бодлого бий. Үүний цаана 2 зам бий. Ханги мандал, Бугат. Бугатад нүүрсний гол хэрэглэгч төмөрлөгийн үйлдвэр бий. Мөн Хангимандалаас Улаанцав аймаг хүртэл БНХАУ-ын улсын төмөр зам баригдаж байгаа юм. Тиймээс Улсын чанартай 2 зам нийлэх нь асуудал үүсгэхгүй гэж үзэж байгаа юм. Улаанцав бол манай улстай хамгийн ойрхон 6 төмөр замын уулзвар юм. Эндээс далайн боомтруу ойрохон. Тиймээс хэвтээ тэнхлэгээ эхлээд тавьж байж урд хөрштэйгээ ойлголцох боломжтой юм.”
Өнөөдөр /2019.04.09/ Эдийн засгийн байнгын хороо хуралдаж “Төрөөс төмөр замын тээврийн талаар Улсын Их Хурлын баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай” 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 64 дүгээр тогтоолд нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар, 2018.12.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир дараах байр суурь илэрхийллээ. “Урагшаа явсан Гашуунсухайтын төмөр замаа шийдээгүй. Далангийнх нь хэрүүл дуусаагүй. Идэж уусан улсууд нь зугтаж алга болсон. Энэ асуудлаа эхлээд шийд. Тэгэж чадаагүй байж зүүн тийшээ дахиад 400 гаруй км төмөр зам барина гээд ороод ирж байх юм. Ийм юм байхгүй ээ нөхөд өө. Эхлээд дутуу орхисоноо дуусга. Дахиад нэг овоолсон далан шороо үүсгэх гээд байгаа юм уу? Яасан идэж ууж ханадаггүй юм бэ? ҮАБЗ-д орж байгаа Ерөнхий сайд энэ асуудалдаа анхаарах ёстой. Гашуунсухайтын төмөр замыг барьж дуусгахгүй бол 100 гаруй хүн нас барлаа, олон залуусын амьдрал үрэгдэж байна. Тээвэр хийж байгаа 1400 гаруй жолооч нар байна. тэнд гамшгийн нөхцөлд амьдарч байна. Бушуу төмөр замаа бариад экспортын бодлогоо бариад 40 гаруй сая тонн нүүрсээ гаргахын оронд юун зүүн тийшээ Зүүнбаянгийн төмөр зам барих асуудал ярих шаардлагагүй. Одоо зөвлөмж гэдэг дуртай юм аа гаргаад гишүүн, сайд, яамны ажилтнуудыг дуудаж загнаад байдгаа болих хэрэгтэй.”