Үйл явдал3 мин унших
Н.Цэрэнбат:“Зүүнбаян рефайнери”-гаас 9.1 тэрбумыг нэхэмжилнэ

Эх сурвалж:
News.mnОдоохон...
Үйл явдал3 мин унших

Эх сурвалж:
News.mn-Анх 2008 онд Байгаль орчны сайдын тушаалаар “Зүүнбаян рефайнери” компани 4 га газрыг аялал жуулчлалын зориулалтаар ашиглах эрх авч гурвалсан гэрээг байгуулсан байдаг юм билээ. Гэвч хууль зөрчиж эхэлсэн учраас 2017 онд тухайн үеийн Байгаль орчны сайд Д.Оюунхорол газар эзэмших зөвшөөрлийг нь цуцалсан. Одоо ч яамны байр суурь өөрчлөгдөөгүй хэвээр байгаа.
УИХ-ын Өргөдлийн байнгын хороогоор энэ асуудал хэлэлцэгдэхэд бид барилгыг нь албан буулгамаар байна гэдгээ хэлж, өгсөн чиглэлийнх нь дагуу дэд сайд Ц.Батбаяраар ахлуулсан ажлын хэсэг гарч ажиллан, нөхөн төлбөрийн үнэлгээ хийсэн. Нийт дүнгээрээ 9.1 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэж үнэлэн, шүүхдээд явж байна.
-Тэр бол миний асуудал биш болчхоод байна. Бүс нутаг дээрээ хуулийг хэрэгжүүлэх нь тухайн шатны дарга нарын үүрэг шүү дээ. Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа Туул голын сав газарт хяналтын чиг үүрэг л тавина. Хууль зөрчиж эхлэхэд нь манайх мэдэгдлээ өгөөд Богдхан уулын дархан цаазат газрын захиргаанаас очиж, ажиллаж байсан.
-Энэ асуудлыг дүүргийн газрын алба зэргээс асуусан нь дээр. Энэ хэрэг одоо шүүх дээр очсон байгаа. Ер нь бол хүч түрээд л барилгаа барьсан. Үндсэн газрын зөвшөөрөл нь цуцлагдчихаад байхад ямар ч үйл ажиллагаа явуулах эрхгүй л болох ёстой.
Гэтэл үл тоож яваад ийм байдалд хүрсэн. Би олон удаа хэлж байгаа. Нэг ч аж ахуйн нэгжийг Туул голын сав газар дагуу газар ав гэж төр гуйгаагүй. Өөрсдөө хууль дүрмийн дагуу юм хийнэ гэж зөвшөөрөл авчихаад дараа нь хууль зөрчөөд ирэхээр буруугаа төр лүү чихэж болохгүй. Хэм хэмжээндээ бай л гэж хэлнэ.
Г.Хорол