Үйл явдал2 мин унших
“Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” семинар болж байна

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
УИХ-ын Хэвлэл мэдээллийн албаЮНЕСКО-гийн Нийгмийн өөрчлөлтийн удирдлага хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж буй “Нийгмийн тэгш бус байдлыг бууруулах нь: Мэдлэгээс төрийн бодлогод” сэдэвт гурван өдрийн семинар өнөөдөр /2019.07.17/ Төрийн ордонд эхэллээ.
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын санаачилгаар зохион байгуулж байгаа тус семинарыг Улсын Их Хурлын даргын зөвлөх Д.Бадарч хөтлөн явууллаа.
УИХ-ын гишүүн. НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол
Хууль тогтоомжийн төслийг судалгаа, нотолгооны үндсэн дээр боловсруулж байх төрийн бодлого болон эрдэм судлалын ажлын үр дүнгийн уялдаа холбоог сайжруулах шаардлагатай байна. Тийм ч учраас УИХ-аас нийгмийн тэгш байдлын асуудалд онцгой анхаарч, тэгш бус байдлыг арилгах шийдлийг эрж хайх зорилгоор энэхүү семинарыг зохион байгуулж байна” гэдгийг онцлов.
Мөн семинарын нээлтэд Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Д.Рэгдэл, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Уянга нар үг хэлсэн юм. Дараа нь эхний өдрийн семинарын хоёр гол илтгэлийг танилцууллаа.
Эхний илтгэлийг ЮНЕСКО-гийн Судалгаа, бодлого, форсайтын секцийн эрхлэгч Жон Кроули “Тэгш бус байдлын талаарх судалгаа-төрийн бодлогын шүтэлцээ” сэдвээр, хоёр дахь илтгэлийг МУИС-ийн Нийгмийн судалгааны хүрээлэнгийн захирал О.Мөнхбат “Монголын нийгэм дэх тэгш бус байдал-төлөв байдал, чиг хандлага” сэдвээр хийсэн юм.

Семинарыг УИХ-ын Тамгын газар, Шинжлэх ухааны академи, ЮНЕСКО-гийн Нийгэм, хүмүүнлэгийн сектор, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс хамтран зохион байгуулж байна.