Үйл явдал4 мин унших
Б.Баттөмөр: Рио тинто зардал өссөн гэдгээ тооцоололтой гаргаж ирэх ёстой

Эх сурвалж:
News.mnОдоохон...
Үйл явдал4 мин унших

Эх сурвалж:
News.mnОюутолгой төслийг цаашид хэрхэх тухай улс төрийн томоохон шийдвэрийг Засгийн газар гаргах учиртай ч Үндсэн хуулийн төсөлд дарагдав. Ажлын хэсгээс гаргасан дүгнэлтийн дагуу УИХ-аас гаргах шийдвэрийн төслийг ээлжит бус чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн ч хэзээ хэлэлцэх нь мөн л тодорхойгүй байна.
-Оюутолгой төслийн гэрээг сайжруулахтай холбоотой тогтоолын төслийг боловсруулж дууссан уу. Хэзээ УИХ-аар хэлэлцэх вэ?
-Оюутолгойн гэрээний хэрэгжилтийг шалгасан Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн зүгээс гэрээнд анхаарах шаардлагатай 80 гаруй асуудлыг дүгнэлтэд тусгасан. Улмаар уг ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу УИХ-д тогтоолын төсөл боловсруулах ажлын хэсэгт 10 гаруй УИХ-ын гишүүн ажиллаж байна. Бидний хувьд гэрээнд шинэ зүйл оруулах эрх байхгүй. Д.Тэрбишдагва гишүүний ахалсан ажлын хэсгийн дүгнэлтийн дагуу тогтоолын төсөл боловсруулах ёстой. Үндсэндээ гурван хувилбараар тогтоолын төсөл боловсруулаад ажлын хэсгийн гишүүддээ тараасан. Харамсалтай нь өнөөдөр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байгаа учраас өөр асуудал хэлэлцэх боломжгүй.
-Тогтоолын төсөлд тусгагдаж байгаа гол заалтууд нь юу вэ?
-Дубайн гэрээг өөрчлөх хэрэгтэй. Тухайн үед энэ гэрээг байгуулахдаа УИХ-д ч танилцуулаагүй, хууль дүрэм зөрчсөн. Хоёрдугаарт, Монголын талын эзэмших хувь хэмжээг нэмэгдүүлэх, цаашлаад манайх хувь авах бус ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр АМНАТ-ийг нэмэгдүүлэх, эсвэл гарч буй бүтээгдэхүүнийг хуваах зэрэг Монголын талд ашигтай байх олон хувилбарыг авч үзэх ёстой.
-"Рио тинто" компани далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөнийг мэдэгдсэн. Төслийн зардал нэмэгдэх нь Монголын талд оногдох зээлийн хэмжээг нэмэгдүүлж, ногдол ашиг авах хугацааг тэр хэрээр хойшлуулах эрсдэл үүснэ. Энэ талаар ажлын хэсгийн гишүүдэд мэдээлэл ирсэн үү?
-ТЭЗҮ тооцооллоос өссөн гэж байгаа. Зардал өсөж, багасч болно. ТЭЗҮ бол төсөөлөл. "Рио Тинто" далд уурхайн бүтээн байгуулалтын зардал өссөн гэдгээ тооцоололтой гаргаж ирэх ёстой. Монгол Улс 2040 оноос эхлэн ногдол ашгаа хүртэхээр байтал зардал нь өсөөд байвал мэдээж ногдол ашиг хүртэх хугацаа хойшлогдоно гэсэн үг. Тийм учраас "Рио Тинто" зардал өссөн тухайгаа Засгийн газар болон УУХҮЯ-д үндэслэлтэй холбогдох дүгнэлт гаргадаг байгууллагуудын дүгнэлттэйгээр ярих ёстой.