Үйл явдал2 мин унших
Монголын паралимпийн тамирчид олимпийн таван эрхтэйгээр баярын өдрөө угтлаа

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаОдоохон...
Үйл явдал2 мин унших

Эх сурвалж:
Яамны хэвлэл мэдээллийн албаДуурь бүжгийн эрдмийн театрт болсон Монголын паралимпийн өдрийн баяр, Үндэсний паралимпийн хорооны дээд шагнал “Алтан нар” гардуулах ёслолын ажиллагаанд 17 спортын холбооны удирдлага, дасгалжуулагч, аймаг орон нутгийн төлөөлөл, тамирчид нийлсэн 400-аад хүн оролцов. Энэ жилийн “Алтан нар”-ын эзнээр Шагдарын Бямбасүрэн тодорлоо. Тэрбээр Монгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржавын анхны дасгалжуулагч, байт харвааны Олон улсын хэмжээний мастер юм.

Баярын ёслолд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг, БСШУСЯ-ны Биеийн тамир, спортын бодлогын газрын дарга Э.Мөнхбилэг, Биеийн тамир, спортын газрын дарга Ц.Шаравжамц, Монголын Үндэсний Паралимпийн хорооны Ерөнхийлөгч Д.Нямхүү, Азийн Паралимпийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, “Эмэгтэйчүүд-спорт” хорооны дарга Н.Оюунбат, Паралимпийн анхны алтан медальтан Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Баатаржав болон Гавьяат тамирчин Э.Содномпилжээ, Б.Ууганхүү тэргүүтэй үе үеийн тамирчид оролцов. Мөн Азийн Паралимпийн гүйцэтгэх захирал Тарек Соуе болон албаны төлөөлөгчид, Япон Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдын зөвлөх Хаяаши Шиничиро нар БСШУС-ын сайдын урилгаар оролцож, тусгайлан баяр хүргэлээ.

БСШУС-ын сайд, Олимпийн наадамд бэлдэх үндэсний хорооны дэд дарга Ё.Баатарбилэг хэлсэн үгэндээ паралимпийн тамирчдадаа дэмжлэг үзүүлэх зорилгоор 2017 оноос эхлэн параволейбол, 2018 онд парахөлбөмбөг, 2019 онд тэргэнцэртэй туялзуур сэлэмний спортыг хөгжүүлэх, парацаны тамирчдын амжилтыг ахиулахын тулд эдгээр спортын холбоодод төсөл хэрэгжүүлэх санхүүжилтийг Засгийн газраас шийдвэрлэсэн болохыг онцлоод тамирчид маань олимпийн наадамд оролцох эрхээ нэмэгдүүлж, “Токио-2020” зуны пара олимпийн тэнгэрт төрийн далбаагаа мандуулахыг ерөөлөө.
“Токио-2020” зуны пара олимпийн наадамд оролцох шигшээ багаас З.Ганбаатар (буудлага), Э.Содномпилжээ (Пауэрлифтинг), Г.Болор-Эрдэнэ (таеквондо), Х.Энхтуяа (таеквондо), Ц.Цогтгэрэл (хөнгөн атлетик) нарын таван тамирчин эрх авч, бэлтгэл сургуулилтаа хийж байна.
