Үйл явдал2 мин унших
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр ОХУ-ын төлөөлөгчидтэй уулзав

Сэтгүүлч Munkhjargal
Одоохон...
Үйл явдал2 мин унших

Сэтгүүлч Munkhjargal
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулж байгаа бөгөөд энэ хүрээнд өнгөрсөн нэг дүгээр сард ОХУ-ын Тамхины хяналтын тухай хууль, тогтоомжтой танилцах ажлын айлчлалыг тус улсад хийгээд ирсэн юм.
Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн Б.Баттөмөр “Бидний урилгыг хүлээн авч манай Эрүүл мэндийн яамны төлөөлөлтэй уулзаж, техникийн дэмжлэг үзүүлж байгаад талархаж байна. Монгол Улсын Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг боловсруулах хүрээнд Эрүүл мэндийн яаман дээр 12 хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулагдсан. Энэ долоодугаар сарын эхээр Тамхины хяналтын тухай хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг өргөн мэдүүлж, намрын чуулганаар хэлэлцүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, үзэл баримтлалыг боловсруулах чиглэлд та бүхний тусламж, дэмжлэг чухал бөгөөд бидэнтэй хамтран ажиллаж байгаад дахин талархал илэрхийлье” гэв.
“Монгол Улсын Эрүүл мэндийн яам манай улсын Эрүүл мэндийн яаманд тамхины эсрэг хэрхэн тэмцэж буй талаарх мэдээллийг өгөхийг хүссэн. Удахгүй энэ мэдээллийг та бүхэнд илгээх болно. Түүнчлэн бид Монголд удахгүй ирж үйлчилгээний газруудын тамхины өрөөнд агаарын хэмжилт хийнэ. Үүнийг хийснээр тамхины өрөө дам тамхидалтаас сэргийлж чадахгүй гэдгийг нотлох зорилготой юм” хэмээн Ольга Вадимовна Кнорре онцлов гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.