Онцлох мэдээ2 мин унших
Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд НЭМГ-ын үйл ажиллагаатай танилцлаа

Одоохон...
Онцлох мэдээ2 мин унших

Арга хэмжээнд УИХ-ын гишүүд, нийслэл болон НЭМГ-ын удирдлага, харьяа байгууллагын дарга нар, Өрхийн эрүүл мэндийн төв, олон нийтийн байгууллагын төлөөлөл оролцсон юм. Үйл ажиллагааны эхэнд НЭМГ-ын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдийг нөхцөл байдалтай танилцаж, тулгамдаж байгаа асуудал, бэрхшээлийг сонсож байгаад талархал илэрхийллээ.

Энэ үеэр УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-ын зүгээс эрүүл мэндийн салбарт онцгойлон анхаарч, санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн. Гэвч энэ ажил удаашралтай, мөн эмч, ажилтнуудын цалин хүрэлцээгүй байгаа талаар гомдол гаргасан тул Ажлын хэсэг байгуулсан.

НЭМГ-ын бүтэц, хөрөнгө оруулалт, тулгамдаж байгаа асуудлын талаар тус газрын дарга Б.Бямбадорж УИХ-ын гишүүдэд мэдээлэл өгсөн юм. Тухайлбал, НЭМГ-ын харьяанд дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллага ордог. Тэдгээрт 7700 орчим эмч, ажилтан ажилладаг.


Энэ үеэр эрүүл мэндийн салбарынхан эрх зүйн орчин сайжирч байгаа хэдий ч санхүүгийн асуудал хүндрэлтэй хэвээр байгааг хэлж байлаа.