Онцлох мэдээ3 мин унших
Коронавируст халдварын цар тахлын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна

Сэтгүүлч Enkhtuya
Одоохон...
Онцлох мэдээ3 мин унших

Сэтгүүлч Enkhtuya
Хуулийн төслийг Шадар сайд С.Амарсайхан танилцууллаа.
БГББХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Наранбаатар танилцуулав.
Улсын хэмжээнд коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтад зорилтот бүлгийн 1-р тунгийн хамралт 96,1 хувь, 2-р тунгийн хамралт 91,7 хувь, 3- р тунгийн хамралт 45,9 хувь, нийт хүн амын 1-р тунгийн хамралт 69,6 хувь, 2-р тунгийн хамралт 66,4 хувь, 3-р тунгийн хамралт 26,1 хувьтай байна.
Коронавируст халдварын улмаас 1,978, бусад хавсарсан шалтгаанаар 131 хүн нас барсан байна.
Тус “Омикрон" хувилбар дэлхийн 104 улс оронд илэрсэн бөгөөд хамгийн олон тохиолдол Их Британи Улсад 24,968, Дани Улсад 15,452, Өмнөд Африкт 1262, Норвеги Улсад 2060 бүртгэгдсэн байна. Эдгээр улсуудад өдөрт дунджаар 1500-10.000 орчим тохиолдол шинээр бүртгэгдэж байна.
Цаашид дээрх "Омикрон” хувилбар манай улсад орж ирэх, тархах өндөр эрсдэлтэй байгаа нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдал, хүн амын эрүүл мэндийн аюулгүй байдал, нийгэм, эдийн засгийн тогтвортой байдалд сөргөөр нөлөөлөх байдал үүсэж болзошгүй байна.
Иймд цар тахлын өнөөгийн болон цаашид үүсэх нөхцөл байдал, түүний эсрэг бусад улс орнуудын авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээ, туршлага-сургамж, Монгол Улсад тулгарч буй сорилт, үүсэж болзошгүй эрсдэлийг харгалзан Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн эасагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн үйлчлэх хугацааг сунгах, зарим өөрчлөлтийг оруулах шаардлагатай байна хэмээн мэдээллээ.
Хуулийн төсөлд цар тахлын халдвар тархахаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах арга хэмжээг хэрэгжүүлэхэд нэн шаардлагатай дараах зохицуулалтыг тусгасан байна. Үүнд:
Хуулийн төсөл болон үзэл баримтлалын төслийг Монгол Улсын Үндсэн хуульд нийцүүлэн, бусад хуультай уялдуулан боловсруулсан бөгөөд хуулийн төсөлтэй холбогдуулан Гамшгаас хамгаалах тухай хуульд Засгийн газар, бүх шатны Онцгой комиссын бүрэн эрхийн хүрээнд гамшгаас хамгаалах үйл ажиллагаанд нийтээр дагаж мөрдөх дүрэм, журам, зааврыг батлах, гамшгаас хамгаалах хүч хэрэгсэл дайчлан гаргах, нүүлгэн шилжүүлэхтэй холбоотой зохицуулалтыг тусгах хуулийн төслийг хамт боловсруулсан болно гэлээ.