УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Коронавирусын цар тахал хүрээгээ тэлсээр байна. 222 оронд 284 сая хүн тохиолдол бүртгэгдэж, 5 сая гаруй хүн нас барсан харамсалтай явдал болж байна.Тэр дундаа омикрон хувилбар бол дельта хувилбараас 70 дахин хурдацтай тарж, омикроны цунами дэгдэх өндөр эрсдэлтэй байна. Омикрон хувилбараас үүдэлтэй эрсдэл маш өндөр хэвээр байна гэдгийг ДЭМБ байнга мэдээлж байна. Хамгийн түвэгтэй нь, Эрүүл мэндийн сайд үүнд анхаарна биз. Дэлхийн мэдээллээс авсан мэргэжлийн хүн биш учраас 37 мутацитай омикрон B1-1-529 гэсэн хувилбар цаашид ВА-1, ВА-2 гэх мэт дэд бүлэг бүрэлдэхүүнд хуваагдаж хүний дархлааны хариу урвал, эсрэгбиед баригддаггүй асуудал байна. Хоёр төрлийн вакцины 4 тун авсан хүн омикроны халдвар авсн тохиолдол гарсан. Тиймээс омикрон хувилбараас хамгаалсан вакцин хараахан боловсрогдоогүй байна. Энэ мэдээллээс авч үзвэл вакцин гарахад дор хаяж 10 сарын хугацаа шаардагдана гэж байна. Омикрон хувилбарыг оношлоход маш түвэгтэй учраас жирийн био аюулгүйн хоёрдугаар зэрэглэлийн лабораторид оношлох боломжгүй байдаг юм байна. Манай улсад энэ хувилбаруудын чухам аль нь давамгайлж байгаа юм бэ гэдэгт тодорхой ойлголтыг ард иргэддээ өгмөөр байна. Зөвхөн Ковид-19-ийн тохиолдол илэрсэн, эдгэрсэн гэдгээс хэтрэхгүй байгаа нь молекулын түвшинд удамзүйн гарвалаар нь оношлох техник болон хүний нөөцийн чадавх манайд байна уу гэж асуумаар байна. Яагаад гэвэл коронавирусийн яг энэ омикроны оношлогоог зөвхөн гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн лабораторид явуулдаг байна. Монгол улсад энэ талаар ямар боломжууд хангагдсан бэ? Био аюулгүйн гуравдугаар лаборатори шатсан гэж би ойлгосон. Энэ талаар ямар арга хэмжээ авч байгаа вэ? Д.Өнөрболор гишүүний асуултад ЭМ-ийн сайд С.Энхболд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Эрүүл мэндийн сайдаа эрүүл мэндийн даатгалтай холбоотой ажлаа сайн хийх хэрэгтэй байна.Өвөрхангай аймгийн Бүсийн оношлогоо, эмчилгээний төв намар очиход 1,1 тэрбум төгрөгийн өртэй гарна гэж байсан, харин одоо 500 сая төгрөгийн авлагатай гарах юм байна. Хархорины нэгдсэн эмнэлэг 300 сая төгрөгийн авлагатай гарна. Хөдөө орон нутагт ийм асуудал үүсээд байна. Эрүүл мэндийн даатгалын сонгон шалгаруулалтынхаа цахимжилтаа анхаараарай. Шинэ хуулиар биш хуучин хуулиар сонгон шалгаруулалт яваад байгаа. Хар хорины өрхийн эмнэлгийн сонгон шалгаруулалтыг хийх хэрэгтэй байна. Бүх мөнгөө эрүүл мэндийн салбар луу оруулж байгаа ч хөдөө орон нутагт ажил явахгүй байна. Түүнчлэн иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон амьжиргааны асуудал дээр анхаарахгүй бол хүнд байдалд орж байна. Статистикаас харахад ажилгүйдэл нэмэгдсэн байна. Орлого багатай хэсэг хэцүүдлээ. Энэ хуулиар энэ асуудлаа яаж шийдэхээр ямар шийдэл байгаа вэ? Төрийн албаны зөвлөл ажлаа хийх хэрэгтэй байна. Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариузаяа болон бусад албаны хүмүүс хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.30\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан: Цар тахлын хуулийг сунгах нь зүйтэй. Дэлхий нийтийг хамарсан цар тахал маш хурдтай эрчимтэй тархаж байна. өчигдрийн мэдээгээр Франц, Итали, Германд өдрийн тохиолдол 1000-аас буусангүй. Өвчин хэлж ирдэггүй хийсч ирдэг нь ойлгомжтой учраас төсвийн захиран зарцуулагчдад эрхийг нь олгохгүй бол энэ хүмүүс цаашаа яаж ажлаа хийх юм бэ? Үүнийг хэтэрхий туйлширч хүн бүрийг хардаж явбал бид яаж ажлаа хийх юм бэ. Удахгүй чуулган завсарлах гэж байна. Засгийн газар төсвөө байж байгаад л УИХ-аар оруулна гээд байвал яаж ажлаа хийх юм бэ. Өнгөрсөн цар тахлын 2 жилийн хугацаанд гэнэтийн зүйлс олон болохыг бүгд харлаа. Тийм болохоор нэгэнт бид өөрсдөө байгуулсан Засгийн газартаа итгээд 6 сар сунгаад өвчний байдлаа хараад явах нь зөв гэдэгт санал нэг байна. Удахгүй чуулган завсарлаад тараад явчихаар энэ хүмүүстээ захиран зарцуулах эрхийг нь олгоод төсөв хоорондоо гүйж яаж зарцуулдаг зөв зүйлдээ зарцуулах эрх нь Засгийн газартаа байх нь зөв гэж бодож байна. Дээрээс нь гишүүд томилгоонд их ярьж байна. Ардчилсан намынхан шоолж байгаа байх. Засгийн газраа байгуулсан, томилгоог бид өөрсдөө хийсэн. Араас нь балбаж, сайд нар луугаа дайраад байх хэрэггүй. Тийм болохоор томилгоон дээр нэр устай яримаар байна. Дараагийн дугаарт Засгийн газар халамжаас хөдөлмөрт шилжих бодлогоо нэлээн сайн хэрэгжүүлэхгүй бол халамж хавтайрсан, нийгэм бүхэлдээ үүнийг ярьж байгаа. Дээрээс нь халамжийг яг эзнийг нь олж өгдөг, хяналт тавьдаг асуудалд анхаараач ээ. Тэгэхгүй эзнээ олохгүй хавтгайрсан халамжийг шүүмжилж байгааг зөв хүлээн авах хэрэгтэй байх. Нэмээд аж ахуйн нэгжүүдийг ажил хийх боломж бололцоог олгож, цар тахал гайгүй бол энэ байдлаар нь эдийн засгаа цааш нь хөгжүүлээд явна гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн 1 жилийн хугацаанд хадгаламж 2 ихнаядаар өссөн гэсэн тоон үзүүлэлт гарсан. Энэ бол хүмүүс авсан мөнгөө, гар дээр байгаа мөнгөө эргэлдүүлж хэрэгжүүлэх боломж бүрдэхгүй байгаа учраас хадгаламжинд хийж байна гэж ойлгож байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Монголчууд маань Корона вирусаас өмнө ч гэсэн ямар нэгэн байдлаар өвдөж, хэн нэгэн амь насаа алдлаа. Делта хувилбар ч манайд хүнд туслаа. Бүх эрх мэдлийг танай намд өгсөн байгаа. Бусад салбаруудаа унагаж болохгүй.Өвчлөл багассан үед сурагчдыг амрааж болохгүй, байрны ипотекийн зээл явахгүй байна. Аль нэг салбараа унагаагаад байна. Шийдвэр гаргахдаа конопыг маш хурдан дардаг ийм байдалтай явмааргүй байна. Бүрэн эрхийн асуудлаа мартатлаа явлаа. Цаашдаа ийм хандлага гаргамааргүй байна. Түүний асуултад МУ-ын Шадар сайд С.Амарсайхан болон албаны бусад хүмүүс хариуллаа
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.12.24\ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх,тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Засгийн газар үнэхээр чармайж хичээж ажилласан. Шадар сайд С.Амарсайхан, Онцгой байдал, ЭМЯ холбогдох газрууд хичээнгүйлж ажилласныг бүгд мэднэ. Харин шуурхай гэдэг нэрийн дор ямар ч хуульгүй байж болохгүй. Хуульгүй дор хулгай, мэдлэггүй дор боол гэж үг бий. Төсвийн хууль, томилгоо, эрүүл мэндийн тоног төхөөрөмж янз бүрийн тендерийн дор шуурхай гэсэн нэрийн дор хууль үйлчлэхгүй байж болохгүй гэж би хэлээд байгаа. Шуурхай байж болно, тэгвэл гамшгийн тухай хуулиудаараа зохицуулах боломжтой. Өнөөдөр олон улсад англид ковидыг ашиглаж төсвийн хулгай их гарлаа гэж шуугиж байгаа. Манайд бол олон ихнаядын тайланг чуулганд яаж авах вэ гэдгээ би байнга ярьж байгаа. Үндсэн хуулийн 19.2-ийг зөрчиж байна гэж үзэж байгаа. Үндсэн хуулийн цэцэд хандахаас өөр аргагүй байдал үүсээд байгаа шүү. Энэ нь онц байдал, дайны байдалтай байх үеийн хуулийн зүйл заалтуудыг хэрэглэх ёстой байсан. Тэгтэл 2 жил дайн болоогүй. Гамшгийн байдалд байж болно. Үүнд шуурхай нөхцөл байдлуудыг гамшгийн тусгай хуулиудаараа шийдэж болно гэж бид үзэж байгаа. Хоёрдугаарт, өнөөдөр эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин хөлсний асуудлыг төсвийн хууль ярьж байхад би хэлж байсан. Эрүүл мэндийн салбарын хэлэлцээрийг яаралтай хийж ковидын нөхцөл байдалд эрүүл мэндийн салбарын ажилтнуудын цалин, нөхцөл, хангамжийн асуудлуудыг салбарын хэлэлцээрээрээ хэлэлцэх ёстой болохоос биш туслаж дэмждэг асуудал биш. Салбарын хэлэлцээрээр цалин 20 хувь нэмэгдэнэ гэсэн. Өнөөдөр хүртэл тэр явагдахгүй байна. Шинэ хөдөлмөрийн хууль 2022.01.01-нээс эхэлнэ. Тэрний бэлтгэл ажил явц, үр дүнгийн талаар ямар ч мэдээлэлгүй байгаа. Тэгэхээр эрүүл мэндийн салбар болон ковидын нөхцөл байдалтай холбогдуулж ажиллаж байгаа олон ажилтнуудын нийгмийн асуудлыг шинэ шатанд гаргахад салбарын хэлэлцээрүүдийн бэлтгэл ажлыг хангах ёстой гэсэн байр суурийг илэрхийлмээр байна.