УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ломбардаар иргэдийг үйлчлүүлэх нөхцөл байдалд хүргэсэн нь бидний, тэр дундаа МАН-ын буруу. Хууль санаачлах нь зөв. Гэхдээ энэ хуулийн үр дүн эсрэгээрээ үйлчлэх магадлалтай. Ломбардууд 3 хувийн хүүтэй байдаг. Та бүхэн мөрийн хөтөлбөртэй иргэний хуульдаа зээлийн хүү 1 хувь гэж оруулах боломжтой юу? Ломбардыг иргэд өөрсдийнхөө мөнгөөр явуулдаг. Хулгайн зүйлийг авдаг.Тэгээд мөнгө угаалт явагддаг. Өнөөдөр ломбардын хүү ямар байгаа вэ? Хүүг нь 1 хувь болгож болох уу? Банкан дээр 7,6 их наяд төгрөг цугларсан байна. Энэ тогтоолын төслийн нөлөө. Хэн ч энэ мөнгийг авч чадахгүй байна. Энэ хууль ямар байдалд хүргэх вэ? 2021.07.01 гэсэн хугацаа яриад байна. Нэг мөр шийдэж болох уу? УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Банк, банк бус байгууллагуудын асуудал болохгүй байна. Их хурал банкнаас ажлаа хийж байна. Ломбардын хувьд гэрээгээр зохицуулагддаг. Гэхдээ гэрээгээ дагахгүй байна. Хүү нь дээр асуудал үүсдэг. Иргэд үнэт эдлэлээ алдах эрсдэл үүсээд байна. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Шууд 1 хувь болгох боломжгүй.Иргэний хуулийн зүйл заалт иргэдэд үйлчлэхгүй байна.Ломбардын гэрээнд дандаа зөрчигддөг.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Зөөллөх, хөнгөлөх чиглэлд 3 хуулийн төсөл орж ирж байна. Саяхан УИХ-ын 22 гишүүн УИХ-ын даргад тогтоолын төсөл гаргасан. Үүнийг хуулиудтай хамтатгаад хэлэлцэж өгөөч. Жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэдэг 50 гаруй мянган иргэд зээлийнхээ хүүг төлөөд явж байгаа. Төр жижиг, дунд үйлдвэрлэл эрхэлдэг байгууллагуудыг дампуурлаас аврах, халамж, тэтгэмж өгөх 2 чиглэлд анхаарч байгаа. Хуулийн төсөл санаачлагчид жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн зээлийн хүүг хөнгөлөх, хугацааг нь хойшлуулах хуулийн төслийг өргөн барьсан. Энэ хуулиндаа нэгтгээд явах хүсэлтэй байна. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Энд 3 хуулийн төсөл явж байна. Их хурлын гишүүд дураараа хуулийн төсөл санаачлаад байгаа юм биш. Иргэдийн гомдол дээр тулгуурлаад Санхүүгийн зохицуулах хороо энэ хуулийн төслийн суурийг бэлтгэсэн. Монголын төр иргэдийнхээ төлөө Ковидын үед шийдэмгий гаргах хэрэгтэй. УИХ-ын дарга Г.Занданшатар: Нэр бүхий 22 гишүүний өргөн мэдүүлсэн Тогтоолын төслийг хэлэлцээд явах боломжтой гэж үзэж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Намчирхсан үзлээ болих хэрэгтэй. Энэ хуулиудыг нэгтгээд явах нь зөв. Өнөөдөр цар тахлын үед урт, богино хугацаандаа хуулиндаа өөрчлөлт оруулах шаардлага гарч байна. Ломбардын асуудал олон хүний асуудлыг шийддэг бас олон зөрчил гардаг. Энэ нь мөнгө хүүлэлт болж байна уу, үгүй юу хяналт тавих хэрэгтэй. Зохицуулалтгүй энэ салбарт хяналт хаанаас тавих вэ? Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: Шударга бус өрсөлдөөнийг хянан зохицуулах газраас хяналт тавина. Санхүүгийн хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах хуулиар хяналт зохицуулалт хийгдэнэ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Ц.Туваан: Амьдрал дээр эрэлт нийлүүлэлт өөр. Хэн ч барьцаалан зээлдүүлэх газар оч гэж шахаагүй. Мөнгө хүүлэгч юм шиг ойлгогдож байна. Хуульгүй юм шиг, огт хяналтгүй газар шиг ойлголт өгөөд байна. Банкны хүнд суртлаас өөр богино хугацаанд асуудлыг шийдэж байгаа газраар иргэд үйлчлүүлэх хүсэлтэй байна гэдэг талаас нь хараарай. Хяналт шалгалт байдаг. Иргэдийн барьцаанд тавьсан үнэтэй зүйлийг борлуулахгүй байх гэдэг талаас нь тайлбар өгөөрэй. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар: Ломбардны үйл ажиллагааг бүхэл нь харлуулаагүй. Талуудын хоорондын гэрээгээр явна. Хяналт тавих байгууллага тодорхой бус байгаа. Иймд Ковидын үед анхаарах зайлшгүй хэрэгтэй байна. Иргэдийн үнэ бүхий зүйлийг зарахгүй гэдэг нь царцаах асуудал юм. Олон зуун мянган хүний эрх ашгийг хөндөж байгаа асуудал. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Одоо барьцаалан зээлдүүлэх газар 3,5 аас дээш хүүтэй байгаа. Алдангаа нь хоног тутамд 0,5 хувиар хүү тооцож байна. Үнэ бүхий зүйлийг зарахдаа 7 сарын 1 хүртэл хадгалах.Төлөөгүй мөнгөн дээр нь 0,2 хувиар хүү тооцох зүйл орсон.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Өнөөдрийн хуулийг дэмжихгүй байгаа.Зөвхөн мөнгө санхүүгийн байгууллагын асуудлыг барьж орж ирсэн. Банк, банк бус санхүүгийн байгууллага,ломбард, зээлийн аплекейшин хамрагдах ёстой. Барьцаалан зээлдэгч нарын талаар орж ирж байгаа учраас дэмжихгүй байгаа юм. Сарын 4-5 хувийн хүүтэй банк санхүүгийн байгууллага, аплекейшины асуудлыг хамт, нэгдсэн байдлаар оруулж ирэх хэрэгтэй. Худалдааны байгууллагуудын хувьд барьцаалан зээлдүүлэх байгууллага ТҮЦ гэсэн үг. Иймд ТҮЦ-ны амыг барьж болохгүй. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Өнөөдөр банк, банкбус байгууллагууд том зах зээлийг эзэлж байгаа. Зохицуулагч байгууллагууд байгаа газар. Таны хувьд Банк санхүүгийн байгууллагын хүүг бууруулах талаар хууль санаачилж болно. 2020 оны 9 сард ШБӨГ-аас шалгалт хийсэн гэрээ зөрчсөн асуудал их гарсан. Өнөөдрийн нөхцөл байдалд шууд ингэж орхиж болохгүй байна. Хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. УИХ-ын гишүүн Н.Ганибал тодрууллаа. Аливаа юмыг хорихоор сөрөг зүйл гардаг.Банк санхүүгийн байгууллагатай холбоотой иргэний маргааны 60 хувийг ломбардтай холбоотой асуудал гардаг гэсэн. Сайн судлах хэрэгтэй. УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар нэмэлт мэдээлэл өглөө.