УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулийн эцсийн найруулгыг хийлээ. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл гишүүн санал хэллээ: Ломбард буюу барьцаалан зээлдэх газрын дээд хүү 3 хувь гэдэг учир дутагдалтай. Байнгын хорооноос асуухад сарын зээлийн хүү 3 хувь, өдрийн зээл 1,1 хувь. үүнээс дээш гарвал хариуцлага тооцно. Жишээ авахад нэг эмэгтэй 100 мянган төгрөгний зээл авахад 0,1 хувь гэдэг нь 100 төгрөгний хэлцэл. Үүнээс давахад торгуулна гэж байна.Үүний цаана далд зах зээл,хар зах зээл, гэмт хэрэг уруу оруулж магадгүй. Чөлөөт нийгэм иргэддээ сонголт өгдөг. Иргэд хоорондоо харилцдаг байгууллага улам төгөлдөржиж байна. Заавал банкинд хадгалах биш болж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Хуулийн 14.1.1 Барьцаалан зээлдүүлэгч, зээлийн зохицуулах хууль байхгүй. Гэхдээ энэ салбарт3 хувийн хүүгээс хэтрэхгүй гэсэн байна. Барьцаалан зээлдүүлж байгаа иргэд өөрсдийн үнэлэмжээрээ үнэт зүйлийг үнэлдэг. Иргэдийн үнэт зүйлийг үнэгүйдүүлэх асуудал гарч магадгүй. Сөрөг болгоомжлолд анхаарах хэрэгтэй.Засгийн газар барьцаалан зээлдүүлэх асуудлыг зохицуулах хууль өргөн барьсан. Энэ хууль дээр хамт шийдвэл зүгээр. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Барьцаалан зээлдүүлэгч зээл олгохдоо 3 хувиас хэтрэхгүй алданги 0,2 хувь гэж байгаа. Хүүгийн хэмжээг бууруулснаар барьцаанд тавьж байгаа үнэт зүйлийн үнэлгээ буурахгүй. Эрсдэлгүй гэж үзэж байгаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: Оюутны хөгжлийн зээлийн асуудлыг Байнгын хороон дээр ярьсан уу? Төгсөх ангийн оюутнууд төлбөрөө төлж чадахгүй бол сургуулиа төгсөж чадахгүйн гэсэн хүсэлт оюутнуудаас ирж байна. Манай улсад 118 мянган Хөгжлийн бэрхшээлтэй иргэд бий.Хөдөлмөрийн тухай хуульд 25 ажилтантай байгууллагад нэг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллах ёстой. Хэрвээ ажиллуулаагүй тохиолдолд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих санд тодорхой хэмжээний татвар төлдөг. Энэ мөнгө хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөр эрхлэхэд дэмжих ёстой байдаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд уруу чиглэсэн заалтыг энэ төсөлд оруулж өгөөч. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Оюутнуудын зээлтэй холбоотой асуудал ороогүй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар: Иргэд орлогогүй, ажилгүй болоод ломбардаар үйлчлүүлж байгаа. Учир шалтгааныг нь арилгах ёстой. Банкны зээлийн хүүд хязгаарлалт тавья гэхэд хэзээ ч үгүй гэдэг хүмүүс, яагаад ломбардын хүү нь дээр анхаараад байна вэ? Банкны хүү яагаад буурахгүй байна гэхээр, эх үүсвэр болохгүй байна гэдэг. Эх үүсвэрийн хүү буусан шүү. Банк бус санхүүгийн байгууллагаа хамт оруулж ирэхгүй яасан юм бэ? Энэ хуульд олон эх үүсвэр хүүгүй болж байна лээ. Энэ болж байгаа юм уу? Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгч Г.Дөлгөөн: 2020.08.28 онд Зээлийн хүүг бууруулах стратеги төлөвлөгөөг Их хурлаар тогтоолын төслийг баталсан.Хүү бууруулах талаар энэ төсөлд орсон.Тэгээд Цар тахлын үеийн энэ хуулийн төсөлд цаг алдалгүй оруулж өгсөн.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.28\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг 2020 оны арван хоёрдугаар сарын 22-ны өдөр өргөн мэдүүлсэн бол Улсын Их Хурлын гишүүн Ц.Туваан нарын 11 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 23-ны өдөр, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг нарын 4 гишүүн 2020 оны арван хоёрдугаар сарын 28-ны өдөр тус тус өргөн мэдүүлсэн хуулиудыг нэгтгэн хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Г.Дамдинням: Өргөн барьсан төслийн 10.14 дээр Ханшийн алдагдлыг банк хүлээх зүйл орж ирлээ. Нөлөө бүхий хүмүүсийн захиалгат заалт. Дархан төмөрлөгийн үйлдвэр 72 сая долларын зээлтэй. 6 жилийн өмнө авсан зээлийн хүү хэд байх вэ? Өнөөдөр хэд байх вэ? гэхээр хөнгөлөлт явагдана. Захиалгын зээлийг оруулж ирээд хэрэггүй. 2021.01.27-ны Чуулганы хурал дээр Их хурлын даргын өгсөн чиглэлийн дагуу орж ирсэн 3 хуулийн төсөл нэмэгдээд, нэр бүхий 22 гишүүний өргөн барьсан Жижиг дунд үйлдвэрлэл, бизнес эрхлэгчдийг дэмжих тухай тогтоолын төслийг хамт оруулаад явуулъя гэсэн. Гэтэл Дэгийн хуулиар болохгүй гэж шалтаг тоочоод оруулсангүй. Жижиг бизнес эрхэлж байгаа хүмүүсийн зээлийг хойшлуулах, хөнгөлөх асуудал байгаа. 50 мянган иргэний асуудал. Хаврын чуулганаар оруулах ёстой шүү. Монгол банкны нөөцийн удирдлага,санхүүгийн зээлийн газрын захирал А.Энхжин: Өргөн барьсан хуулийн заалттай холбоотойгоор тодорхой бус томьёолол нэрийг өөрчилсөн. Бас хасаж болно.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.01.27\ нэгдсэн хуралдаанаар Ковид19-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: "Барьцаалан зээлдүүлэх дээд хүүг тогтоох тухай хууль байна. Уг хуулийг санаачлагчдийг хүндэлж явдаг ч хууль цаг үеэ олоогүй байна. Яагаад гэхээр цар тахлын үед бүх юмыг мөнгө болоод бүх зүйл чөлөөтэй урсаж байх ёстой. тэнд захиргааны аргаар хааж боож хязгаарлах ёсгүй. Нөгөө талаасаа банк санхүүгийн зах зээлд оролцогч банк, ББСБ, ХЗХ, Ломбард гэх мэт байгууллагуудаасаа арай ядруу хэсгийг нь барьж авч шууд үнийг тогтоох юм байна. Үнэ гэдэг нь эрэлт нийлүүлэлтээс гадна эрсдэл, өгөөжийн харьцаан дээр тогтдог. Гэтэл өнөөдөр бодит байдал дээр 20-30 жил бизнес хийсэн үл хөдлөхөө тавиад барьцаа авдаг найдвартай зээлдэгчдийн хүү сарын 1,5 руу орж ирж байхад энэ ломбардууд 3% иар өгөх юм бэ? Тэрийг нь Иргэний хуулиар тохироод явж байгаа ингэж зохицуулах нь зөв үү? Ломбард, иргэний хооронд 10 хүртэлх хувийн эрсдэл байхад боломжгүй зүйл мэт санагдаж байна. Үнэхээр 3% гэж заахаар ломбард зээл өгөхгүй болчихвол банк, ББСБ-ын шаардлага хангаж чадахгүй иргэд хаачих вэ? Өдрийн зээл рүү орох юм биш үү? Энэ 3% гэдэг тоо ямар судалгаа, тооцоо байна вэ?" Түүний асуултанд хуулийн төслийн санаачлагч Х.Булгантуяа, Ж.Сүхбаатар нар хариуллаа.