УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Ковидын асуудлыг бүгд ойлгож байгаа. Бид тангараг өргөхдөө Үндсэн хуулийг дагаж мөрдөнө гэсэн, үхлээр айлгаад Үндсэн хуулиа зөрчөөд явж болохгүй. Засгийн газрын болгоомжилж байгааг зөв гэж бодож байна. Гамшгийн хуулиар зохицуулаад явж болно. Хүний эрх зөрчиж болохгүй гэж бүгд хэлдэг гэтэл зөрчөөд байх юм. Хүний эрх зөрчих асуудлыг онц байдал тогтоох, дайн тулаантай үед хуулиар зохицуулна гэж заасан байгаа. Гэтэл онц байдал тогтоогоогүй үед хүний эрх зөрчөөд байна.Ялангуяа ажил хийж, хөдөлмөрлөж байж цалин авна. үүнийг онц байдал зарлаж эрхийн зөрчиж байвал нөхөн олговор олгох ёстой. Хүний эрхээ зөрчиж болохгүй, өргөсөн тангарагтаа үнэн ч байх ёстой. Мэдээж ковидтой Үндсэн хуулиа зөрчихгүй тэмцэх хэрэгтэй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Энхбаяр: Байнгын хороо 4 асуудлаар санал хураана. УИХ-ын дарга нэгдсэн чуулганд чиглэл өгч Үндсэн хууль мөрдөгдөх ёстой гэсэн чиглэл өгсөн. Үүний үр дүнд ЭМД-ын мөнгийг Засгийн газар дангаараа захиран зарцуулах гэж байсан болохгүй зарчмаасаа ЗГ татгалзсан, үүнийг дэмжиж байгаа. Мөн ЗГ төсвийн тодотголоор 320 тэрбумыг цар тахлын үед эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд зориулахаар боллоо. Хууль зүйн техникийн хувьд одоо зөв явж байна. Цаашдаа ЗГ энэ асуудал дээрээ анхаараарай. Цар тахлын хуулийн ач холбогдол юу болсон бэ? Ковидын хуулиар түр томилгоотой хүмүүсийг 6 сар сунгана, ломбардын хүүг хязгаарласан байдлаар 6 сар сунгана, хүний эрхийн тодорхой хязгаарлалт тавих, албадлага хийх асуудлыг 6 сар сунгана. Харин бусад цар тахлын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний асуудал өөр хуулиар зохицуулагдаж байна. Ковидын хууль яг юу болсон бэ? одоо 4 дахь санал хураалт дээр гишүүд дэмжихгүй бол 10 сарын 1 болно тэгвэл Гамшгийн хуулиа оруулж ир. УИХ ын гишүүд Ковидын хуулийн хязгаарлалтад ороод 2 минутаар үг хэлээд явж байгаа. Энэ хязгаарлалтаасаа гарах хэрэгтэй. Бүх эрх мэдлээ ЗГ-т өгсөн. Иймд гишүүд 4 дахь санал хураалтад дэмжихгүй гэсэн санал өгөөч ээ.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2021.06.29/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. УИХ-ын гишүүн Н.Ганибал: Даатгалын асуудалтай холбоотой сайдын гаргасан тушаал шийдвэр байдаг. 2021 оны гуравдугаар сард гаргасан 3 тоот тушаал байдаг. Үйлчлүүлэгчээс төлбөр авахгүй. Даатгалын сангаас авч үйлчилгээнд зарцуулна гэсэн байдаг. Үүнд Сүхбаатар аймгийн хэмжээнд дөрвөн хувийн эмнэлэгтэй. Дөнгөж хөл дээрээ босож байгаа. Ийм хувийн эмнэлэгт гаргасан тушаал чинь шууд нөлөөлсөн байна. Өнөөдөр бид төрийн үйлчилгээ, эрүүл мэндийн сайдын хувьд хувийн эмнэлгийн үйл ажиллагаа шуул хамаарч байгаа. Төрийн үйлчилгээнээс гадна хувийнхан энэ нөхцөл байдлыг хамт үүрч явж байгаа. Маргааш төсвийн тодотгол орж ирнэ.Даатгалын зарцуулалтад тодорхой өөрчлөлт орж ирэх юм байна. Гаргасан тушаал шийдвэрээ та эргэж харах уу?
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: МАН-ын олон гишүүд Үндсэн хууль зөрчлөө гээд байгаа. Энэ талаар тодруулга өгөөч. Манай бүлэг яагаад энэ хуулийг эсэргүүцээд байсан бэ? гэхээр тайлангаа тавьсангүй, хэрвээ хариуцлага тооцох ёстой бол хариуцлагаа тооцох хэрэгтэй. Ажлаа мэддэг олон хүнийг энэ хуулиар далимдуулж халсан. Та нар энэ эрх мэдлээрээ далимдуулж хэтэрхий бардам, хариуцлага тооцохгүй яваад байна. Нэг л өдөр ард түмэн хариуцлага тооцно шүү. Менежмент муу байна. Амжилттай ажиллаж байгаа улс орнуудаас сайн зөвлөгч авч ажиллуулаач ээ. Бүгдээрээ танай, манай гэхгүй энэ хүнд нөхцөлөөс гармаар байна. Бусад оронд вакцинжуулалт байхгүй байхад тархалт,нас баралт өндөр байсан. Харин манайд вакцинжуулалт хийсний дараа энэ асуудал гараад байгаа нь хариуцлагагүй байгаатай холбоотой. Түүний асуултад УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2021.06.28/ нэгдсэн хуралдаанаар Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг: Хуулийг яаралтай гаргах шаардлагатай байгаа. Уг нь ЭМД-ын сангаас Ковидоор өвдсөн даатгуулагчдын асуудлыг шийдэх ёстой байсан юм, өөр хуулиар шийдэх гэж байгаа юм байна. Засгийн газраас эрүүл мэндийн ажилчдыг дэмжих, улаан бүсэд ажиллаж байгаа хүмүүсийн цалин мөнгөний асуудлыг шийдлээ, энэ бол зөв. Гэхдээ онцгой албаныхан болон цагдаа нар гээд энэ хүнд нөхцөл байдалд ажиллаж байгаа 5 мянга гаруй хүмүүс бий. Энэ хүмүүсийн нийгмийн асуудлыг шийдэх талаар ярьсан зүйл байна уу? Түүний асуултад Эрүүл мэндийн сайд Ё.Энхболд хариулт өглөө.