
Шүгэл үлээгчийн эрхийг хамгаалах эрх зүйн орчинг бүрдүүлэх, авлигыг мэдээлэх аюулгүй, үр дүнтэй тогтолцоог бэхжүүлэхэд хувь нэмэр оруулах, авлигатай тэмцэх эрх зүйн орчинг сайжруулах.

Үнэнийг хэлэх зоригийг хамгаалах нь
Сонгуулийн санхүүжилт, компанит ажил, санал худалдан авалт гэх мэтийг хуульд тусгах хэрэгтэй
Сөрөг үр дагавраас хамгаалах
авлига болон бусад ямар ч асуудлаар шүгэл үлээсэн тухайн ажилтанд ажил олгогчоос үзүүлэх элдэв шахалт нь "ажлаас чөлөөлөх үндэслэл болгох" нь өнөөдөр түгээмэл байдаг учир санал нэг байна. Хөндсөн асуудлыг бус шүгэл үлээгчээ явуулахад чиглэсэн ёс зүйн зөрчил зэргээр шийдвэрлэчихсэн нь шүүүх дээр очоод нотлогдохгүй. Үүний улмаас шүгэлдсэн асуудлын хохирлын хэмжээ нэмэгдэж, дараа нь засаж залуурах гэж буй багт их хүндрэл учруулдаг. Мөн манай цагдаа, АТГ-хэн сэргийлэхээс илүү "үйл баримтаа баталгаажуулах нь хэрэг болгож бооход дөхөм гээд сунжруулдаг нь тухайн авлигын хэргийг даамжирахад нөлөөлдөг. Энэ нь нэг удаа бус шүгэл үлээх асуудал өргөн хүрээг хамрах тул хуулийн байгууллагын шүгэл үлээгчтэй хамтран аль болох богино хугацаанд үр дүнтэй ажиллах нь шүгэл үлээсэн хүнийг хамгаалах боломж бүрдэх талаар хуулийн төсөлд тусгах нь зөв болов уу
Мөнгөн урамшуулал ба санхүүжилт
Энэ үнэхээр чухал санал байна. Бүрэн дэмжиж байна. Санхүүгийн дэмжлэгээс өөр ямар ч бодит урамшуулал байдаггүй. Хэрвээ маш бодит үнэн зөв, нотлох баримттай авлигын хэргийг мэдээллэбэл Тухайн авлигачийн учруулсан хохирлын 1 хувьтай тэнцэх урамшууллыг нэн даруй олгоод, хэрэг эцэслэн шийдвэрлэгдсэний дараа 10 хүртэл хувийг өгдөг болбол үнэхээр сайн

мэдээлэгчийг хамгаалах талаар тусгасан ч тэдэнд хууль зүйн бодит дэмжлэг үзүүлэх институцийн механизм тодорхойгүй байна!
ХЭҮК-оос хүний эрх хамгаалагчийн эрх гэсэн агуулгаар батлагдсан хууль, ОУ-ын баримт бичигт тулгуурлан мэдээлэл зөвлөгөө өгөх хэлбэрээр үйлчилгээ үзүүлдэг. Гэхдээ шүгэл үлээгчид үзүүлэх эрх зүйн туслалцааны агуулгаар санхүүжилт байхгүйн улмаас энэ үйл ажиллагаа хэрэгждэггүй байгаа өнөөгийн нөхцөлд энэ асуудлыг хуулийн төсөлд тусгах хэрэгцээ байна

Шүгэл үлээгчийн мэдээллийг нийтийн эрх ашгийн нэхэмжлэлтэй холбох зохицуулалт огт тусгагдаагүй нь хуулийн төслийн том сул тал!

Шүгэл үлээгчийн мэдээлэл нь үр дүнтэй дотоод эх сурвалж болдог!
Хөрөнгө оруулалтын шийдвэрт компаний засаглалын үзүүлэлт онолын хувьд чухал хэдий ч Монгол улсад аль ч салбарт засаглалын үнэлгээ бодит бус буюу мэдээлэл нээлттэй бус, хувь эзэмшил төвлөрсөн, хууль эрх зүйн орчин тогтворгүй зэрэг сул талтай учир төр, хувийн хэвшилд "шүгэл үлээгчийн гаргасан мэдээлэл"-ийг хэрэглэх байдлаар эрх зүйн зохицуулалт бий болгох хэрэгцээ байна гэж харж байна

Одоогийн хуулийн төслийн хамрах хүрээ нь авлигын шинжтэй зөрчилд түлхүү төвлөрсөн байна!
Дүгнэлт
Түдэй Монголд Шүгэл үлээгчийг хамгаалах хуулийн төсөл