УИХ-ын чуулганы өнөөдрийн /2020.01.23/ нэгдсэн хуралдаан 10.41 цаг эхэллээ. Чуулганаар, найман хууль, тогтоолын төсөл хэлэлцэхээр төлөвлөсний УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан танилцуулав. Хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтын эхэнд Оюуны өмчийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Олон улсын гэрээ конвенцтэй нэгдсэн үүнтэй уялдуулаад хэрхэн хүлээн зөвшөөрөгдөх вэ? ямар зохион байгуулалт хийх вэ? Манай залуучууд оюуны бүтээл, гайхалтай сайхан ололт амжилтуудыг гаргаж байна. Миний шавь Өсөхжаргал олон улсад монгол нэртэй сунгалтын дасгалын төрөл бий болгосон. Дэлхийн 20 гаруй улсад уригдаад хичээл заадаг, Монголд байгуулсан клуб дугуйланд нь хүмүүс хамрагддаг. Гэвч оюуны өмчийг патентаа авч чаддаггүй.
УИХ-ын чуулганы өнөөдрийн //2019.05.09 нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн .Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нарын гишүүд санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Хулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Оюуны өмч, оюуны өвтэй холбоотой хамгаалах эрх Үндсэн хуульд олон заалт байдаг. Тэр утгаараа Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах нь чухал болсон. Өмнө нь гарсан Инноваци, технологи дамжуулах, Патент, барааны тэмдгийн тухай хуулиуд бий. Эдгээр хуульд оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулах тухай заалт байсан уу? Оюуны өмчийг үйлдвэрлэлд нэвтрүүлэхийг инноваци гэдэг. Тэгэхээр инновацийн бодлого хаана явна вэ? засгийн газрын түвшинд? Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэнд оруулахад оюуны өмчийн үнэлгээг хэн хийх вэ? Олон улсын байгууллагаас чиглэл өгдөг үү?" Түүний асуултанд хуулийн төсөл санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн //2019.05.09 нэгдсэн хуралдаанаар Оюуны өмчийг эдийн засгийн эргэлтэд оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тус хуулийн төслийг УИХ-ын гишүүн .Учрал, Л.Мөнхбаатар, Ж.Мөнхбат, Г.Мөнхцэцэг, Б.Ундармаа, Я.Содбаатар, Ц.Цогзолмаа, Л.Энх-Амгалан, Л.Энхболд нарын гишүүд санаачлан боловсруулж, УИХ-д өргөн барьсан юм. Хулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Мэдлэг суурилсан эдийн засаг, шинжлэх ухаан, технологид суурилж байгаа хөгжил эрчимжиж байгаа энэ үед хуулийг батлах нь маш чухал, өндөр ач холбогдолтой юм. Хуульд салбар хоорондын уялдаа ямархуу байдлаар шийдэгдэх вэ? Хамгийн гол зохицуулалтыг аль байгууллага, ямар үүрэгтэй хийгдэх вэ? Бусад Боловсрол, соёл, шинжлэх ухаан оюуны өмчид бүртгэл хийлгэж байгаа бүх иргэдийн асуудлыг шийдвэрлхэдээ салбар хоорондын уялдааг яаж зохицуулах вэ?" Түүний асуултанд хуулийн төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн Н.Учрал хариуллаа.