Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цогзолмаа: "Боловсролын шинэчлэлд энэ сургууль шинэ дэвшил авчирсан. Эх орондоо гадаадын өндөр стандарттай боловсролыг эзэмших боломж нээгдсэн. Элсэгчдийн тоо нэмэгдсээр байна. Бид бие даасан төрт улсын хувьд дээд боловсролын хэмжээнд их сургуулийн кампусыг тал талаасаа анхаарч дэмжих ёстой. Тиймээс энэ зээлийн хэлэлцээрийг дэмжин хэлэлцэж байна. Оюутан хүн бол зөвхөн сургалтын орчинд өндөр мэдлэг эзэмших ёстой. манайх шиг дэлгүүр баарны хажууд сургууль нь байдаг дэлхийн улс байхгүй. Тиймээс энэ төслийг дэмжих ёстой. Энэ сургуулийн үйл ажиллагааг орон нутгийн удирдлагууд ч дэмжиж улам өргөжүүлэх чиглэлд санаачлагатай ажиллах ёстой. Бусад их дээд сургууль ч энэ туршлагыг хэрэгжүүлэх хэрэгтэй. Ингэж шийдэж чадвал жил бүр 90 гаруй мянгаар нэмэгдэж байгаа оюутнууд нийслэлийн төлөвлөлтийн асуудал ч цаад утгаараа шийдвэрлэгдэх боломжтой юм."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: "Хоёр зүйл асууя. 1. Энэ сургууль шиг өөр орны хамтарсан сургууль бий юу? Герман чанар гэдэг шиг Германы талаас дэмждэг юм байна. БНСУ-д салбарын сайд бид нар харсан. Үндэсний мэргэжилтэн бэлтгэдэг туршлагыг сонссон, харсан. Вьетнам улс гэхэд яг ижил төстэй технологийн хүрээлэнг тусламжаар байгуулна гэж авсан. Бид байр сууц барих тухай яриад 500 сая долларын зээлийн тухай яриад шийдсэн зүйлгүй сууж байгаа. 2. Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлтэй холбоотой асуудалд БСШУСЯ оролцоо бий юу? ХНХЯ-даа даатгаад явж байгаа юу? Д.Тэрбишдагва гишүүн бол Ажилсаг Монгол хөтөлбөр гэж олон жил ярьж өөрөө гардан энэ салбарт анхаарч ажиллаж яваа. Германы мастер багш нар ирээд МСҮТ-д бодитой ажил хийж байна. Дэлхийн өндөр хөгжилтэй улс бол мэргэжлийн ажилтан бэлтгэх, мастер багш нарыг бэлтгэдэг тогтолцоо байна. Бид ч Монгол ахуй, уламжлал гар урлал, дарха, нарийн чимэглүүр ажилд багаас нь сургадаг зүйл алдагдаад байна. Бүх салбарт ажиллах хүчний хомсдолд ороод байна. Өнөөдрийн хувийн их дээд сургууль 20 гаруй жил л дээд боловсролыг найдаж орхиж байна. Тэд тодорхой ашиг тусаа өгсөн. Гэхдээ дараагийн шатны ажил хийх шаардлагатай байна." Түүний асуултанд БСШУС-ын сайдп Ё.Баатарбилэг хариуллаа.
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: "Маш амжилттай явж байгаа сургууль юм. Төгсөгчиддөө олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн диплом олгож байгаа Монголын цор ганц сургууль. өнгөрсөн хугацаанд 30 гаруй мэргэжилтэн бэлтгэсэн Оюутолгой зэрэг томоохон төслүүд дээр төгсөгчид нь ажиллаж байгаа. Хичээл нь бүгд англи хэл дээр явагддаг. Дэлхийн түвшинд бэлтгэгдэж гадаадад ажиллах боломжтой сургууль. Дадлага гадаад хийдэг учраас төгсөгчид гадагшаа явах эрсдэл бий. Тиймээс дотооддоо бэлтгэсэн мэргэжилтэнүүдээ гадагшаа алдахгүйн тулд томоохон төслүүдээ эхлүүлэх шаардлага бий. Өнөөдрийн хэлэлцэж байгаа зээлийн хүрээнд томоохон лаборатори байгуулагдана. Судалгаа шинжилгээ явуулахад маш их ач холбогдолтой. Мөн монголчууд их сургуулиа хотхон байдлаар хөгжүүлнэ гэсний бодит ажил нь энэ сургууль юм. Мэдлэг экспортлох, бүс нутгаасаа оюутан элсүүлэх боломж бий. Энэ төслийн зээлийг авах нь зүйтэй 2049 оны 10 сарын 30-д сүүлийн төлбөрөө төлнө. Сургууль өөрийн орлогоороо 7 сая еврог төлөх боломжтой нөхцөлтэй гэж үзэж байна. Монгол Улс уул уурхай түшиглэсэн эдийн засагтай. Энэ салбарын мэргэжилтэнүүдээ эндээ бэлтгэх боломжтой болж байна. 1. Энэ жилийн төсөвт байгаа 2 тэрбум төгрөгөөр хичээлийн байр барих Монголын талын үүрэг бий. Энэ ажил ямар түвшинд байна вэ? 2. Сургуулийн менежмент хэрхэн явж байгаа вэ? Тогтвортой сургуулийн менежменттэй байлгах үүднээс юу хийж байна вэ? Өмнөх удирдлагын баг 5 жил сайн ажилласан гэж үзэж байна."
Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2019.10.10/ үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Холбооны бүгд найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын “Монгол-Германы хамтарсан ашигт малтмал технологийн их сургууль төслийн санхүүгийн хамтын ажиллагааны хэлэлцээр болон гэрээг соёрхон батлах тухай” хуулийн төслийг соёрхон батлах асуудлыг хэлэлцэж баталлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор УИХ-ын гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Л.Болд: "Монгол Улсад гадны 2 талын харилцаатай хийгдсэн маш сайн эхлэл бол энэ сургууль байгаа. Налайх дүүрэгт хийгдсэн 2 хөгжлийн төсөл бий. 1. Хөнгөн атлетикийн зам - Маргааш тэнд Монголын хамгийн хурдан хүүхэд шалгаруулах олон улсын тэмцээн болно. Дэлхийд хөл нэгдэх том ажил. 2. Өнгөрсөн жил эхний төгсөлтөө хийсэн Монгол-Германы хамтарсан сургууль. Олон монгол залуучууд өрсөлдөн дэлхийн боловсролыг монголдоо эзэмших үр дүнтэй төсөл болсон. Ангела Маркел манай улсад хийсэн айлчлалаар энэ ажил эхлэл нь тавигдсан. Технологи, уул уурхайн чиглэлээр дэлхийд өрсөлдөх мэргэжилтэн бэлтгэх эхлэл тавигдсан тул энэ төслийг дэмжиж өгөхийг хүсье."