УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Хөдөө аж ахуйн хөгжлийн зардал өндөр, бүтээмж муу. Тйимээс бүтээмжийг нэмэгдүүлж, зардлыг багасгахад ямар ажлууд хийгдэж байна вэ? Хөдөө аж ахуйн салбарт даатгалын үйлчилгээг нэвтрүүлэх асуудал чухал. Энэ чиглэлд ямар бодитой ажлууд хийгдэж байна ? Хөдөө аж ахуйн санд 90 орчим тэрбум төгрөгийн өр бий. Өр барагдуулах чиглэлд ямар ажлууд хийгдэж байна? Элеваторуудыг сэргээн засварлах асуудал ямар түвшинд явж байна? Түүний асуултад ХХААХҮ-ийн яамны сайд Х.Болорчулуун хариулт өглөө.
УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Монголын газар тариалан хөл дээрээ босож чадаагүй байхад Буудай сангаас эхлээд одоогийн Хөдөө аж ахуйг дэмжих сангийн оруулсан хувь нэмэр өндөр. Бид өмнөх өө мартаж болохгүй. “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд тус санг ХХК болгох нь зүйтэй хэмээн харж байна. Төрийн өмчит ХХК болчихоор, хэрэгтэй үед үзүүлдэг байсан төрийн дэмжлэг туслалцаа хаагуур дамжих вэ. Үүн дээр тодорхой хариулж өгнө үү? Түүний асуултад, Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулт өглөө.
УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Монгол Улсын хөгжлийн ялангуяа ХАА-н хүнсний аюулгүй байдлын тал дээр ХХААХҮ-ийн яамнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үүнийг хөгжүүлэхийн тулд гаргасан сангууд үндсэн үүргээ биелүүлж чадаж байна уу гэдэг асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүн болсноос хойш нийгэмд яригдаад буй, хяналт шалгалтаар илрээд байгаа сангууд, мөнгөний асуудлыг сонсох нь ээ, айхтар юм сонсогдох юм. Хөгжлийн банк тойрсон 1,8 тэрбум төгрөгийн асуудал гэх мэт. Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор тухайлсан ямар үр дүн гарах вэ. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байна. Корпораци болгохоосоо илүүтэйгээр өр барагдуулах алба нээмээр санагдах юм. Учир нь өр авлагынхаа асуудлыг цэгцлээд, үүний дараагаар корпораци болох нь зүйтэй. Хөгжлийн банкны сонсголыг маш амжилттай зохион байгуулсан. Төр сан байгуулаад, үүнээсээ зээл олгох нь “Хүрээний бузрыг ухвал далай” гэдэгтэй утга адил. Нэг ёсондоо хөдөө аж ахуйг дэмжих санд төр өөрөө зээл өгөөд эхлэхээр л буруудаад байна. Төр өөрийнхөө хажууд мөнгө эргэлдүүлэх шаардлага байна уу, арилжааны банкуудаараа дамжуулан хүү бага, хөнгөлөлттэй зээлүүдээ өгөөд явах нь зүйтэй болов уу. Түүний асуултад Төсвийн байнгын хорооны дарга Г.Тэмүүлэн хариулт өглөө
УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Хөдөө аж ахуйг дэмжих санг татан буулгаад, төрийн өмчит хязгаарлагдмал компани байгуулж байна хэмээн ойлгож байна. Сан байснаар тусгай сангийн өр авлага, тайлан тооцоо нь зөвхөн Сангийн яаманд хүргэгддэг. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас өмнө Тариалан эрхлэлтийг дэмжих сан, мал аж ахуйг дэмжих сан гэх мэт маш олон сангууд байж байгаад төлбөр тооцоо, өр авлагын асуудал үүсгээд улмаар зарим санг татан буулгаж нэгтгэсэн. Одоо корпораци болсноор тайлангаа гаргаж, ашгийн төлөө ажиллахыг эрмэлзэнэ хэмээн ойлгож байна. Өмнөх сангуудын тайлан тооцоо, өр авлага ямар байдлаар шийдэгдэв. Зээл олголттой холбоотой маш олон зөрчлүүд байсан. 2017-2018 онд Сангийн яамнаас шалгалт орсон, сан тус бүрийн эргэн төлөлт юу болов. Үүнтэй холбогдуулан хуулийн хариуцлага хүлээсэн зүйл байна уу? Тусгай сангийн тухай хуулиар манай улсад 25 сан бий. Зарим нэг сангуудын асуудлаар Улсын Их хурал дээр нээлттэй сонсгол зохион байгуулбал яасан юм.
УИХ-ын чуулганы /2023.04.07/-ны өдрийн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: Засгийн газрын тусгай сан буюу Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор юу өөрчлөгдөх вэ? Энэ мэдээллээс харвал “өнөөдрийн байдлаар 72 хүн ажиллаж байгаа, 43 хүнийг цомхотгох замаар тариалангийн үйлдвэрлэлийг өсөн нэмэгдэж буй хэрэгцээ болон алслагдсан бүсийн үр тарианы үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх боломж нээгдэнэ” гэсэн байна. Ажилгүйчүүдийнхээ эгнээг нэмээд байх шиг байх юм. Өнөөдрийн байдлаар тусгай сан хэчнээн хэмжээний хөрөнгөтэй вэ. Хөрөнгийн хэмжээг харвал 31,3 тэрбум төгрөг нь БНХАУ-ын Засгийн газрын зээл, 5,7 тэрбум төгрөг нь Монгол Улсыг хөгжүүлэх сангийн зээл, 0,2 тэрбум төгрөг нь Бүгд найрамдах Беларусь улсын зээлийн хөрөнгө гэх мэт. Хөдөө аж ахуйг дэмжих санд өөрийн үүсгэсэн хөрөнгө гэж байдаг уу. Монгол Улсын ерөнхийлөгч уриалга гарган хүнсний хувьсгал, хөдөө аж ахуй болон тариаланчдаа дэмжих үйл ажиллагаа явуулж байгаа. Корпораци болсноор тариаланчдад үр дүнгээ өгсөн үйл явдал болох уу. Тариаланчдын саналыг сонсох нь ээ, тэд өөрсдөө энэхүү сангаа нээлттэй хувьцаат компани болгон үйл ажиллагааг нь идэвхжүүлэх, өөрсдийн оролцоотой болгох, хэн нэгнээс хараат бус байлгах сонирхолтой юм билээ. Тэд ажиллах боломжийг ихээр эрэлхийлдэг. Хөнгөлөлттэй зээл авах, бусад зээлд хамрагдахад бэрхшээлтэй байдаг хэмээдэг. Тэгвэл Хөдөө аж ахуйг дэмжих санг корпораци болгосноор ямар үр дүн гарах вэ. Бидэнд өөр хувилбар бий юу? Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариулт өглөө.