УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Ц.Санаг-Очир, Б.Жаргалмаа гишүүний саналыг нэгтгээд тодорхой зүйл заалт болгож оруулах хэрэгтэй. Сангийн зарцуулалтын хувьд гурван зүйлд зориулах юм байна. Үүний нэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг спорт, тэмцээнд оруулахад дэмжинэ гэсэн заалтыг дэмжиж байна.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: "Засгийн газрын өргөн барьсан төсөл дээр тив дэлхийн урлаг спортын тэмцээнд амжилт гаргасан хүүхдийг шагнаж урамшуулах гэж бий. Тив дэлхийн тэмцээнд оролцох гэж маш их зардал гардаг. Оролцоод амжилт гаргахгүй ч үе бий. Б.Жаргалмаа гишүүний гаргасан саналаар батлах гэхээр хэтэрхий өргөн хүрээтэй болоод байна. Саналаар бол ...ОУ, тив, дэлхийн уралдаан тэмцээнд оролцох бэлтгэл хангах... гэж байгаа юм. Нийт 11500 орчим хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд бий. Тэд маань бүгд тэмцээнд уралдааны бэлтгэл хангана сангаас дэмжлэг үзүүлнэ гэхээр улсын төсөв даах уу үгүй гэдэг асуудал бий. Харин оролцох болзол хангасан гэвэл арай боломжийн болно. ХБХ-ийг дэмжих тал дээр бид анхаарах ёстой. Ингэхдээ олон улсын уралдаан тэмцээнд оролцох болзол хангасан хүүхдүүдээ дэмжээд явах нь зүйтэй."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Ч.Ундрам: "Хүүхдийн төлөө сангийн хөрөнгө 2 чиглэлээр зарцуулагдах бөгөөд хүүхдэд зориулсан боловсролын бүтээн байгуулалт гэсэн байна. Хэдий барилга байгууламж чухал ч доторх үйлчилгээ нь чухал юм. Тиймээс үүн дээр багшийг чадваржуулах, контентийн үйлдвэрлэл хийх зэрэгт зарцуулж болох уу? Зарцуулалтыг хянахад тусгай журам Засгийн газар батална гэсэн банйа. Үүнийг аль байгууллага хийх нь ямар байгууллага вэ? Урьдчилсан төсөөлөл байна уу? Түүнчлэн хөгждийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хөгжлийн чиглэлд сангийн хөрөнгийн зарцуулалтыг чиглүүлэх тухай эмэгтэй гишүүд ярилцлсан. Тиймээс нийт гишүүд маань дэмжиж өгөөрэй." Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: "Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон иргэдээ хөдөлмөр эрхлэлтийг дэмижнэ, нийгэмшүүлнэ. Нийгмийн харилцаанд идэвхтэй оролцуулна гэсэн хэрнээ хуульд нэг заалт оруулахаар ачир дээрээ Төсвийн байнгын хороо нь дэмжээгүй байгаа юм. Өнөөдөр ХБХ-ийг дэмжсэнээр олимпийн аваргатай болсон. Хэрвээ энэ сан ХБХ-ээ хөгжүүлж, далд авьяасыг нээж, эцэг эхийг нь дэмжих ёстой. Тиймээс бид энэ асуудлыг орхиж болохгүй. УИХ гишүүд минь ХБХ-тэй эцэг эхчүүдийн зовлон ямар их билээ. Бид мэдэхгүй учраас тоохгүй байна. Энэ сангаараа дамжуулан эдгээр хүүхэд, эцэг эхчүүдийг дэмжих чиглэлд нэг саналтай байх ёстой. УИХ-ын эмэгтэй гишүүд санал нэгтэй дэмжиж байгаа. Эрэгтэй гишүүд маань ч ХБХ-ийг бусад хүүхдүүдээс ялгаж үгүй гэж хэлж болохгүй. Бид ард түмний төлөөлөл мөн юм бол ХБХ болон эцэг эхчүүдийнх нь бидний мэдэхгүй тэр зовлон бэрхшээлийг нь ч хуваалцах ёстой."
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.04.01\ нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Хүүхдийн эрхийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Чинзориг: "Хүүхдийн төлөө сан байгуулахыг дэмжиж байна. Гэхдээ орлоготой холбоотой асуудал нь эргэлзээ үүсгээд банйа. Тусгай дугаарын борлуулалт, хандивын тоглолтоор орлого бүрдүүлээд явах нь төвөгтэй байна. Цаашид орлогын сувгийн байнгын зүйлтэй уях шаардлагатай байна. Жишээлбэл байгалийн баялаг ашигласны болон онцгой албан татварын тодорхой хувийг энэ санд бүрдүүлэх замаар шийдэх боломжтой. Түүнчлэн Хүүхдийн төлөө санд хандив өргөсөн эдгээдийг татвараас чөлөөлөх, дэмжлэг үзүүлэх зэрэг арга хэмжээ авч байж орлогын бүрдүүлэлт нь дорвитой болох юм." Түүний асуултанд Төсвийн байнгын хорооны дарга, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар хариуллаа.
УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн /2021.03.31/ хуралдаан боллоо. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүд ажлын хэсгээс асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа: "Хүүхдийн төлөө сан байгуулах тухай үйл ажиллагааг дэмжиж байгаа. Би нэг мэдээллийг танилцуулах гэсэн юм. ҮСХ-ны мэдээллээр 2019 онд 0-18 насны 11453 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн тоо байна. Эдгээрээс 6518 хүүхэд ЕБС, 1740 нь Тусгай сургуульд сурч байна. 1585 хүүхэд цэцэрлэгийн насных бөгөөд тэдний 2019-2020 онд цэцэрлэгт хамрагдсан нь 1076 хүүхэд байна. Тиймээс эдгээр хүүхдийн хөгжлийг хүүхдийн төлөө сангаас дэмждэг байх асуудлыг энэ хуульд оруулах санал тавьсан. Уг төсөлд 21.3.2-т тив дэлхийн соёл, урлаг, спортын уралдаан тэмцээнд оролцохоор бэлтгэл хангаж байгаа болон оролцох болзол хангасан ХБХ-д дэмжлэг үзүүлэх гэсэн заалтыг нэмж оруулах зарчмын зөрүүтэй санал оруулж байна. ОУ, тив, дэлхийн урлаг спортын тэмцээн уралдаанд ХБХ оролцоход тусгай хэрэгцээнээс шалтгаалан асран хамгаалагч, дасгалжуулагчийн хамт явах шаардлагатай. Замын зардал, байр хоол, тэмцээний хураамжийг бүрэн олгохоос гадна, тэмцээнд оролцох хугацааны байр хоолны зардлыг олгох шаардлагатай байна гэсэн саналыг гаргаж байна. Бидэнд сайн жишээ бий. 2018 онд Абу дабид болсон тусгай олимпт манай 20 тамирчин эх орноо төлөөлөн амжилттай оролцсон. Тиймээс энэ дэмжлэг нь хүүхдүүдэд урам өгч, урлаг спортоор дамжуулан идэвхийг бий болгон, нийгмийн идэвхийг нь нэмэгдүүлэх боломжтой юм."