УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ: Бид нар 2,3 парламентын бүрэн эрхийн хугацаанд нэлээн ажил болж ЭМД-аас ард, иргэд маань өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн хувьд эрүүлжих, чийрэгжих энэ зорилтоор тодорхой хэмжээний мөнгө төлж байгаа. Тухайлбал тухайн иргэн эрүүл мэндийг дэмжих фитнес, иогоор хичээллэх юм бол төлбөрийн тодорхой хувийг ЭМД-ын шимтгэл төлж буй иргэдэд олгодог ийм тогтолцоог бид оруулж өгсөн юм. Тэгтэл ковидын үеийн төсөв дагаж орж ирсэн хуулиар энийг хүчингүй болгоод хаачихсан. Тэгтэл төрийн бодлого юу ярьж байна, ялангуяа эрүүл мэндийн яам нийгмийн эрүүл мэндийн тухай асуудлыг их тавьж байгаа. Нийгмийн эрүүл мэндийн хууль хүртэл санаачлаад оруулж ирсэн. Тэгтэл яг үүнийхээ эсрэг зүйл яваад байдаг. Үүн дээр байнгын хорооны гишүүд, УИХ анхаарах хэрэгтэй байна. Энэ талаар яригдаж байгаа зүйл байна уу. Нийгмийн эрүүл мэндийн тухай хууль орж байна. Энэ дээр та бүхэн онцгой анхаарч нэлээн сайн ажиллаж өгөөрэй. Эрүүл мэндийн яамыг буруутгаж байгаа юм биш. Манай эрүүл мэндийн салбарынхан олон арван жил зөвхөн өвчлөлтэй, эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ талдаа олон арван жил яваад ирсэн. Тиймээс хүн ардыг өвчлөлөө урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг арга хэмжээтэй холбоотой юман дээр үнэхээр хойрго юм байна. Очсон сайд болгоныг яамны газруудад олон жил болчихсон ийм хүмүүс цаад талаас нь нөгөө л хуучирсан, хуучны арга барил мэдээллээрээ хангаад байдаг тэр чинээгээрээ бодлого гараад байдаг ийм зүйл байна. Засгийн газар эрүүл мэндийн салбарын талаар авч хэрэгжүүлэх зорилтыг хэрэгжүүлэх хүрээнд ажлын хэсэг байгуулсан. Эхний ажлын хэсгийн хурал дээр нэгдсэн том эмнэлгийн дарга нар, эрдэмтэд мэргэжлийн хүмүүс нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр маш сайхан үнэтэй санал өгч байсан. Гэтэл дараагийн ажлын хэсгийн хурал дээр эрүүл мэндийн яаманд дээр очсон өнөөх байр суурь 180 градус эргэчихсэн. Нөгөө байр сууриа илэрхийлж байсан мэргэжлийн хүмүүс амандаа ус балгачихсан юм шиг “таг” байна. Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: "Хуулийг дэмжиж байгаа тэгэхдээ 1 зүйл дээр гайхаад байна. 2022 он гэхэд энэ санд ердөө 2 тэрбум төгрөг төлөвлөсөн байна. Хоёрхон тэрбум төгрөгний сан гэдэг чинь их бага тэгэхээр сая Бейсен гишүүн энэ сангаа нэмэгдүүл гэсэн. 1-2 хувь гэдгийг өөрчилж болохгүй юм уу? Яагаад гэвэл өнөөдөр монгол улсад эрүүл мэндийг муутгаж байгаа шалтгааны нэг бол архи, тамхи, эмийн буруу хэрэглээ, агаарын бохирдол, эд нараас энэ сангаа өргөтгөх ямар боломж байгаа вэ? байгаа 2 тэрбум дээр л зөндөө санал хэллээ. Тэгэхээр энэ дээр өргөтгөх боломжийг судлаач ээ. Бейсен гишүүн зөв санаа хэлж байна. Ерөнхий боловсролын сургуульд эрүүл мэндийн хичээлийг оруулах чиглэлээр анхаарах хэрэгтэй гээд. Одоо зөвхөн Архи тамхи, эм биш чихрийн шижин, улс орнууд чихрийн шижинтэй яаж тэмцэж байна гэвэл сахараа авч байгаа хүүхдүүдийн сахараа хэр хэрэглэж байгаа дээр судалгаа хийхэд 65 хувь нь чихэрлэг ундаанаас авч байна. Тэгэхээр энэ чихэрлэг ундааны хэрэглээг яаж багасгах юм бэ гэдэг дээр 2 жил судалгаа хийлээ. Энэ судалгаагаар чихрийн хэт өндөр бүтээгдэхүүн дээр онцгой татвар авдаг ганц арга байгаа. Агаарын бохирдолоос бол ард иргэдийн эрүүл мэнд муудаж байгаа. Агаарын бохирдлыг буруулж байгаа сангаасаа энэ санруугаа мөн оруулж болдоггүй юм уу гэдэг дээр санал хэлэх гэсэн юм. Гадаадад эмчлүүлж байгаа гадаадад эмчилдэг эмчнүүдийн монголд эмчлэх асуудлыг нутагшуулах талаар ажилна гэдэг чинь маш зөв."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Т.Аубакир: "Гадагшаа яваад эмчлүүлэхээр тодорхой хэмжээний зардал гардаг иргэд маань тэр бүр гадагшаа яваад эмчлүүлээд ирэх боломж байдаггүй энэ дээр дэмжлэг үзүлэх зорилготой сан гэж ойлгож байна. Нүдээ олсон хүмүүсдээ өгөх юм бол үнэхээр хэрэгцэтэй сан ялангуяа Баян-Өлгий аймгаас маш олон хүүхэд, ахмадууд гадагшаа явж эмчлүүлэхэд зардал мөнгөний асуудал болдоггүй. Тийм учраас энэ санг дэмжиж байна. Тоног төхөөрөмжийн сонгон шалгаруулалт явуулахдаа засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгсэлтэйн цуг үйлчилгээ үзүүлдэг ААН-дэд өгдөг болмоор байна. Эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмжийг худалдан авах сонгон шалгаруулалт дээр засвар үйлчилгээ, сэлбэг хэрэгслийн асуудлыг цуг авч явахгүй бол болохгүй. Эрүүл мэндийн даатгал хамрагдалт хөдөө орон нутагт сул байна. Эрүүл мэндийн даатгалд хамрагдах нь ямар ач холбогдолтой талаар сурталчилах ажил зайлшгүй хэрэгтэй байгаа. Жилийн 66 мянган төгрөг байдаг. Эргээд эрүүл мэндийн даатгалаас 9 сая хүртэлх төгрөгний эмчилгээ хийлгэх нөхцөл бүрдэж байгааг сурталчилмаар байна."
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан: "1. Монгол Улсад оношилж, эмчлэх боломжгүй 26 төрлийн өвчнийг гадаад улсад зайлшгүй шаардлагаар эмчлүүлэх иргэдэд олгох дэмжлэгийг нэмэгдүүлэх, 2. Эх орондоо оношилгоо, эмчилгээний орчин үеийн дэвшилтэт технологийг нэвтрүүлэх, эрүүл мэндийн технологийн чиглэлээр хөрөнгө оруулалт хийхийг төрөөс дэмжих, 3. Эрүүл мэндийн салбарын хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, гадаадын өндөр хөгжилтэй орноос төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг урьж өөрийн орны эмч нарыг ажлын байран дээр нь сургах, дадлагажуулах, туршлага солилцоход анхаарч ажиллах" зэрэг асуудлаар санал хэллээ.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.11.10/ нэгдсэн хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Х.Ганхуяг: "Засгийн газар бол тусгай 25 сантай, засгийн газрын нөөц сангаас бусад бүх сангууд зөрчилтэй, том жижигээс үл хамаарна. Би бол Чинзориг сайдыг дэмжиж байгаа тэгэхдээ сангийн асуудлыг дэмжмээргүй байна. Энийг нь төсөл дээр нь мөнгийг нь тавиад явах хэрэгтэй тэгэх юм бол сайд өөрөө ч хянаад явах боломжтой. Сангууд дээр гарч байгаа асуудал бол дунд шатны найр, ерөөсөө л найралдаг одоо энэ чинь таньдаг хүмүүс дээ өгнө ингэснээр манай нийгмийн, эрүүл мэндийн асуудлыг огт шийдэхгүй. Би бол энийг баталгаатай хэлье энэ сан бол 5 жилийн дараа санг санаачилсан зөвлөлийн хүмүүст хэрэг үүсгээд л явна ийм юм хиймээргүй байна. Солонгосын орчин үеийн эрүүл мэндийн тогтолцоонд 150 эмч байдаг АНУ очоод гэрээтээр 10 жил ажиллаад орчин үеийн солонгосын эрүүл мэндийн тогтолцоо бий болсон. Бид нар 2 аргын нэгийг нь хэрэглэмээр байна нэг бол нэгдсэн эмнэлэгүүдээс нэгийг нь солонгосын эмнэлэгүүдэд юм уу эсвэл өөр А зэрэглэлийн эмнэлэгүүдтэй урт хугацааны менежментийн гэрээгээр өгчихмөөр юм. Эсвэл гадагшаа том эмнэлэгүүд дээр эмч, сувилагчаа дадлагажуулж авчирмаар юм. Хүнээ гадны технологийн сурах процессыг бид нар хийж өгөхгүй байна. Гадаадад сургууль төгслөө гээд энд ирээд өндөр зэрэглэлийн мэс заслын ажлыг хийж чадахгүй бид нар энэ тал дээрээ анхаармаар байна. Нэг бол гаднаас хамгийн сайн эмч нар, зөвлөх эмч нарыг авчруулж ажиллуул. Энэ дээр монголчууд очерлоод зогсоно. Одоо ерөөсөө ийм л юм нэн шаардлагатай байна би эрүүл мэндийн салбарыг буруутгаад байгаа юм биш. Засгийн газрын таван Ш гэсэн хөтөлбөр хэрэгжүүлж байгаа хэрвээ сангийн асуудлаа явуулах гэж байгаа бол таван Ш хөтөлбөрөө хэрэгжүүлээ, шүүрд авлигачдаа явуул." Түүний асуултад, Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хариуллаа.