Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг: Хөдөө аж ахуйн компани байгуулах гэж байна. Манай байнгын хороон дээр Д.Цогтбаатар гишүүн өргөн барьсан. О.Цогтгэрэл гишүүний өргөн барьсан хоёр Их Хурлын тогтоолын төсөл гараад, ажлын хэсэг байгуулагдаад Д.Батлут гишүүн ахлаад явж буй. Цаашдаа төрийн өмчтэй компани байгуулахаа больё гэсэн. Ийм агуулгатай юм. Гэтэл Их Хурлын тогтоолын төслийг харахаар хөдөө аж ахуйг дэмжих корпораци байгуулахыг зөвшөөрөөд, байгуулахдаа явуулах үйл ажиллагаа, дүрмийн чиглэл өгч байгаа гэж ойлгоод байна. Гэхдээ Г.Тэмүүлэн даргаа эд нар чинь хоорондоо зөрчилдөхгүй байх юм. Тухайлбал хувийн хэвшилтэй өрсөлдөхгүй компани гэж ямар компанийг хэлдэг юм бэ? Компани бол ашгийн төлөө байгууллага. Ашиг олдог үйл ажиллагаа явуулж байвал компани гэж үзнэ тийм ээ. Гэтэл өрсөлддөггүй мөртлөө ашиг олдог компани гэж юу гэсэн үг вэ? Монополь эрх өгөх юм уу. Тэрэнд хувийн хэвшил орохгүй тийм үү? Тэгээд өрсөлддөггүй. Энэ чинь жинхэнэ ялзарсан юм болох нь байна шүү дээ! Ийм чиглэл өгч болохгүй ээ Г.Тэмүүлэн дарга аа. Үүнийгээ тодорхой болгох хэрэгтэй. Мөн нээлттэй компани болгоно гэсэн. Тэгээд хувийн хэвшилтэй өрсөлддөггүй, нээлттэй компанийн хувь эзэмшигчид, эзэд нь хэн болж таарах юм бэ? Энэ болохгүй. Бид төсөвдөө шинэчлэл хийе гэж ажиллаж байгаа. Төсөвдөө шинэчлэл хийхийн нэг шалтгаан нь төрийн өмчит компани. Төрийн өмчит компаниудаас ужгирч гарч ирсэн Засгийн газрын өр ширийг татвар төлөгчдийн татвараар эсвэл инфляциар төлдөг. Энэ дээр л ачаа нэмэх болж байна шүү дээ! Ямар дүрэм байх юм бэ. Нээлттэй болон хаалттай гэсэн компани буй. ХХК гэж хязгаарлагдмал хариуцлагатай компани гэж байна. Хязгаарлагдмал хариуцлагатай компани бол ямар ч хяналтгүй. Тавьсан бүх шаардлагууд чинь хоорондоо зөрчилтэй байна. Ийм компани байгуулж болохгүй. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
Улсын Их Хурлын Чуулганы өнөөдрийн /2023.04.14/ хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Хөдөө аж ахуйг дэмжих сан үндсэндээ ХХК болоод олон нийтийн компани болох чиглэл рүү явж байна. Хөдөө аж ахуйг дэмжих сангийн Монголын газар тариалан, хүнсний хангамжид үзүүлсэн нөлөө маш өндөр. 2008 онд “Атрын аян” зарласнаас хойш үндсэндээ 1991-2008 он хүртэл тасарсан байсан дотоодын улаан буудайн хангамжийн асуудлыг “Атрын гуравдугаар аян”-тай зэрэгцээд цэгцэнд оруулсан сангийн нэг байсан юм. Хүнсний ногоо, тариалан, мал аж ахуй эрхлэгчид цаг агаар болон эдийн засгийн хүнд хэцүү нөхцөлд ганцхан ханддаг сан нь “Хөдөө аж ахуйг дэмжих сан” байсан юм. Хандахаас өөр арга байхгүй. Тухайн сангаас зээл авч, үйл ажиллагаагаа явуулаад Монгол Улсын хүнсний хангамжид тодорхой хэмжээний нөлөө үзүүлээд явж байсан зээл авсан хүн болгоныг ялтан мэтээр харагдуулж болохгүй. Хөдөө аж ахуйн сангаас зээл авсан өртэй ААН-үүдийг зарласан байна шүү дээ. Зээл авсан хүн бүр ялтан биш. Зээлээ аваад заасан хугацаанд нь төлөөд явдаг ААН бий. Нийгэмд ийм хандлага бий болчихоод байна. Хөгжлийн банк, нүүрсний хэргээс шалтгаалаад зээл авсан хүн бүрийг ялтан мэтээр харагдуулдаг. МАН засаг барьснаас хойш зээл авсан болгоныг ялтан болгож зарлаад. Хөдөө аж ахуйг дэмжих сангаас зээл трактор, техник, шатахуун хөнгөлөлттэй аваад Монголын ард түмнийг талх, тариатай нь байлгасан нь ял болж хувирах уу? Үүндээ жоохон учиртай хандмаар байна. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд зарим төрийн өмчит компаниудыг олон нийтийн болгоё, засаглалыг сайжруулъя гэж буй бодлогыг дэмжиж буй. Үүний өмнөх анхны хэлэлцүүлэгт миний оруулсан 2-3 санал хуульд орсон байна. Нэгдүгээрт тухайн хөдөө аж ахуйг дэмжих сан маань ХХК болоод ижил төрлийн бизнес эрхлэгчидтэйгээ өрсөлдөөд боож унагаагаад байж болохгүй. Техник хэрэгсэл нийлүүлдэг хувь хүн, ААН бий. Эдгээр хүмүүстэйгээ өрсөлдөхгүй байхын тулд ХХК-ийн дүрэмд ижил төрлийн бизнес эрхэлдэг хувийн хэвшлүүдтэйгээ өрсөлдөж болохгүй. Олон нийтийн болгоход нь ижил төрлийн бизнес эрхлэгчдэд нь эхэлж хувьцааг нь санал болгох ажлыг ажлын хэсгийнхэн зохион байгуулах хэрэгтэй. Түүний асуултад УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн хариуллаа.
УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Батжаргал: Тухайн хуульд нэмэлт өөрчлөлт оруулаад, дагаж мөрдөх журмын тухай хуульд нь өөрчлөлт оруулахаар орж ирж байна. Үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Монгол улсын эдийн засгийн үндсэн салбар хүнс хөдөө аж ахуйн салбарын хөгжлийг дэмжих, бүтэц аж ахуйн бизнесийн харилцааг зах зээлийн жаягаар нь явуулах бодлого чиглэл барихыг дэмжиж байгаа. Гэхдээ манай хөдөө аж ахуйн салбарын үйл ажиллагаа технологийн цаг хугацаатай байдаг. Хаврын тариалалтын ажил эхлэх хаяанд тулсан байна. Тиймээс хийдэл, хоцрогдол үүсгэхгүй байх үүднээс хөдөө аж ахуйг дэмжих сангийн чиг үүрэгт байгаа үүргүүдийг уг компаниар шуурхай гүйцэтгүүлэх асуудлыг хуулийн өөрчлөлтийг дагуулж гаргах шийдвэртэй нь тусгаж өгөх хэрэгтэй. Ингэж цаг үеийн асуудлынхаа бэлтгэл ажлыг бүрэн хангаж тэр хэмжээгээр үйлдвэрлэлийнхээ үйл ажиллагааг технологийн цаг хугацаанд явуулж, үр дүнд нь ахиу бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоо, боломж бүрдэнэ. Төрийн өмчит компаниудыг олон нийтийн оролцоотой хяналттай болгох тухай их ярьж буй. Шинээр байгуулагдаж буй корпарац компанийн 34-өөс доошгүй хувийг олон нийтийн болгох ёстой. Ингэснээр олон нийтийн оролцоо, хяналтыг хангана. Хоёрт ХАА-н салбарын үйлдвэрлэл эрхэлж байгаа улсуудын хүрээнд үнэт цаас гаргаж, оролцоо үйл ажиллагааг татах замаар корпарацын үйл ажиллагааг жигд явуулах ёстой. төрийн өмчтэй аж ахуйн байгууллагыг олон нийтийн засаглалтай болгох хугацаа, чиглэлийг тодорхой оруулж байж малчид, тариаланчдын эрх ашиг энэ компаниар дагаж хангагдах ёстой. Энэ компанийг ХАА-н салбарын тогтвортой хөгжлийг хангах, төрийн бодлого чиглэл бизнесийн үйл ажиллагааг дэмжсэн, төвлөрүүлэн зуучлах чиг үүрэгтэй компани байна. Энэ талаас анхаарах хэрэгтэй шүү.
УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Хөдөө аж ахуйн дэмжих санг корпарац болгож аж ахуй нэгжийн хэлбэрт оруулъя гэдэг санааг үндсэндээ дэмжиж байна. Гэхдээ хаа сайгүй хулгай нүүрлээд байна шүү дээ. Таны ард дахиад өөр сайд ороод ирэхэд өөрчлөөд явах асуудал үүсэх байх. Энэ бол дэмжлэг үзүүлэх компани тийм үү. Ер нь хөдөө аж ахуй дээр дэмжлэггүйгээр явахгүй. Хуульд дэмжлэгийг хэрхэн тусгасан бэ? Зэрэгцээд хэн нэгэн компанийн захирал орж ирээд ашгийн төлөө ажиллаад тухайн аж ахуй нэгжүүдтэй өрсөлдөөд явах нөхцөл гарах вий. Үүнийг яаж зохицуулахаар оруулсан юм. Төрийн өмчийн 100% ХХК болох аж. Бүх юм нь ил тод байх ёстой шүү дээ. Тэгвэл олон нийтийн компани болж байж хяналтаа тавина. Хэзээ нэгэн цагт нийтийн компани болох юм уу, эсвэл болгохгүйгээр явах уу. Үүнийг хянах ямар хамгаалалт хийж өгөх вэ. Хууль гарвал дагалдах Их Хурлын тогтоол гаргах юм уу. ХХААХҮ-ийн яамны бодлого алдагдах уу. Ер нь бол бид алдчихаад байгаа шүү дээ. Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.
УИХ-ын хаврын чуулганы /2023,03,23/-ны өдрийн хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Сүүлийн үед иргэд төрийн институц, төрийн өмчит компанид итгэхээ больчихлоо. Хөгжлийн банкны сонсгол дээрээс харсан л байх. Агуулга зорилго нь хөдөө аж ахуйг хөгжүүлэх, дэмжих гээд гоё зүйл хэлээд байгаа боловч хэлбэр нь болохгүй байна. Миний хувьд хэлбэр дээр их эргэлзэж байна. МАН-ын бодлого гээд 10 их наядын зээл өгөөд, бүх хүмүүсийг ядуурлаас гаргачих том зүйл ярьсан. Жижиг аж ахуй нэгжүүдэд энэ зээл нь очоогүй шүү дээ. 10 их наядын зээл очсон 7 хоногийн дараа Монгол улсын хадгаламж 5 дахин өссөн гээд Эдийн засгийн байнгын хорооны дарга судалгаатай ярьсан. Энэ чинь дахиад л хүмүүсийн итгэлийг сулруулсан юм болчих гээд байна. Корпарацийн гол зорилго нь юу юм. Том бизнесүүдээ дэмжих юм уу эсвэл жижиг бичил бизнесийг дэмжих юм уу гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Б.Энхбаяр гишүүн хэллээ. Тариалан дэмжих сан гэж байгаад зээл аваад хамгийн сүүлд зээл нь төлөгдөөгүй. Бүх материалыг нь жалганд шатаасан гэж хэвлэлээр бичсэн. Өмнөх өрөө та нар яаж барагдуулах юм бэ. Хөдөө аж ахуйн яаманд өр барагдуулах асуудал их байгаа. Шүүр ажиллагаагаа хөдөө аж ахуйг дэмжих сан дээрээ явуулж өрийг нь ил болгоод явах хэрэгтэй. Д.Цогтбаатар нарын гишүүд санаачлаад, төрийн өмчит компани байгуулахгүй гэсэн тогтоол батлуулсан шүү дээ. Гэтэл ахиад байгуулахаар орж ирэхээр яах юм бэ? Эдийн засгийн тооцоо судалгаа яаж гарсан бэ. Корпарац байгуулагдаад 2023, 2024 он гээд ямар үр ашигтай ажиллах юм бэ? Эдийн засгийн үр ашгийн тооцоо байна уу? Учир нь аливаа төсөл хэмжигдэхүйц байх ёстой. Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд Х.Болорчулуун хариуллаа.