УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2023-04-27/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг: Аялал жуулчлалаар эдийн засгийг яаж тордох, хөгжүүлэх вэ гэдэгт зарчмын зөрүүтэй олон санал харагдаж байна. Зарчмын хувьд уг хуулийг Байгаль орчин, Хүнс хөдөө аж ахуйн байнгын хороогоор дахин хэлэлцэгдэх болов уу гэж харсан. Хуулийн үндсэн гол чиглэл Соёлын аялал жуулчлал руу явахаар нэлээн олон санал туссан байна. Зарим зүйл дээр Ж.Чинбүрэн гишүүний хэлсэнтэй санал нэг. Дэлхий нийт тэр чигээрээ соёлын аялал жуулчлалаар эдийн засгаа хөгжүүлж буй. Энэ хууль нэгэнт орж ирж байгаа учраас Соёлын тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хуулиудтай хэрхэн холбогдож байгааг анхаарах хэрэгтэй. Мөн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуультай хэр зөрөлдөж байгаа вэ гэдгийг анхаарах шаардлагатай. Хуулийн 5.3-д аялал жуулчлалын дараах бүтээгдэхүүн үйлчилгээнд хамрагдана. Зөвхөн урлаг, үзвэр үйлчилгээ, соёлын бусад үйлчилгээ гээд жижигхэн хүрээнд зааж өгсөн байна. Бүс нутгийн соёлын аялал жуулчлалын хөгжлийг анхаарах ёстой байгаа юм. Ялангуяа говийн бүсийн аялал жуулчлалд тусгайлан анхаарах нь зөв. Говийн бүсэд соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх бололцоо, нөхцөл хумигдаж байгаа. Учир нь уул уурхайтай холбоотойгоор тоногддог, дээрэмддэг, эртний сүм хийдүүдийн туурь устаж үгүй болох зэргээр олон зөрчил үүсэж байна. Аялал жуулчлалыг хөгжүүлж байна гээд хэдэн жуулчдыг Тэрэлж үзүүлээд явдаг зүйл орхигдсон. Тиймээс шинэ түвшинд гаргахын тулд бүс нутгийн соёлын аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Түүний асуултад УИХ-ын гишүүн, ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг хариуллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар /2023-04-27/ Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Манайх шиг хөдөө аж ахуйн орны хувьд Аялал жуулчлал маш чухал. Мах, сүүн бүтээгдэхүүнийг гадагш гаргахад эрүүл мэндийн хорио цээрийн асуудал хүндрэлтэй байдаг. Тиймээс энэ хүндрэлийг хөнгөвчилье гэвэл гаднын жуулчдыг эндээ хооллох асуудал хамгийн чухал. Нэгээс гурван сая жуулчин ирэхэд л манай улсын махыг идчихээд явна шүү дээ. Монгол дотроо экспорт хийх боломж нь аялал жуулчлал. Үүнд анхаарах ёстой. Засгийн газраар орсон хуулийн агуулгад санаа зовж байна. 90 гаруй санал хураалттай болчихоор, шинэчилсэн найруулга маань юу болох вэ. Аялал жуулчлалд эрх зүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай. Байгаль орчин аялал жуулчлалд эсрэг учир зохицуулалт хэрэгтэй. Манай улсад шүдний эмчилгээний үнэ харьцангуй хямд байгаа учраас ОХУ-ын иргэд ирж үйлчилгээ авч байна. Даатгал, татварыг хэрхэх үү, эмнэлгийг нь яаж дэмжих үү гэдгийг эрх зүйн талаас нь зохицуулах хэрэгтэй. Аялал жуулчлал нь Засгийн газрын асуудал боловч эрхзүйн зохицуулалт шаардлагатай.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн С.Ганбаатар : Энэ хуулийн төсөл орж ирж байгаа нь зөв. Харин хуулийн төслийг боловсруулсан хүмүүс их л ядмаг, яарч сандарсан юм хийсэн шиг байх юм. Тур операторын үйл ажиллагаа, тусгай зөвшөөрөлтэй эрхлэх ба 3 ангилалтай байна гэж байна. энэ чинь ерөөсөө Олон улсын аялал жуулчлалын тухай хууль болчихсон юм биш үү. Дотоодын аялал жуулчлалын талаарх асуудалд ийм гуравхан зүйл дээр төвлөрнө гэдэг болохгүй. Үзэл баримтлал дотор. Тур операторын үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй болох үндэслэлийг огт тодорхой болгоогүй байна. Аялал жуулчлалын байгууллага бүтээгдэхүүн үйлчилгээг худалдан борлуулахдаа гадаадын жуулчдад ялгамжтай байдлаар үнэ тогтоож худалдахыг хориглоно гэж заасан байна. Үүнийг зөвлөлдсөн үү. Үндэслэл нь юу байв? Жуулчлалын үйл ажиллагаанд хориглох зүйл гээд дурдсан байна. Соёлын биет бус өвийг үүнд яагаад оруулаагүй вэ. Хууль тогтоомж үнэхээр ядмаг байна. Тусгай хамгаалалтай газар нутгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн дагалдах дээр явж байна лээ. Тусгай зөвшөөрөл тухай бүр тур операторт 12 жилийн хугацаатайгаар газар олгоно гэж байгаа юм. Хуульд заалт нь байхгүй. Юуных нь алдаа юм? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Энэ хуулиар зөвхөн холбоогоор дамжин Аялал жуулчлалын компаниуд зөвшөөрөл авах юм байна гэсэн шүүмжлэл байна. Та бүхэн ямар хэлэлцүүлэг хийж салбарын хүмүүс, аялал жуулчлалын хот хөдөөгийн компаниудтай хийсэн бэ. Цаашдаа мэргэжлийн холбоодын хуулийг батлаад явах цаг болжээ. Мөн отоглох газартай холбоотой хүмүүсээс санал, шүүмж их ирж байна. Ажлын хэсгийнхэн энэ тал дээр хаана отоглох ёстойг сайн оруулж өгөх хэрэгтэй. Манай өсвөрийн парламентчдын зүгээс санаачлан иргэн та байгаль хамгаалагч гэсэн апп ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Үүний үр дүнд иргэд байгаль орчинтой холбоотой асуудлын талаарх мэдээллээ хурдан шуурхай дамжуулах боломжтой болно. Яам дэмжиж байгаа улам эрчимжүүлээрэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ц.Идэрбат: Хэнтий аймаг түүхэн аялал, жуулчлалын бүс болох Монгол улсын Засгийн газрын шийдвэр гарч хэрэгжээд явж байгаа. Дэлхий даяар тархан суурьшсан 10 сая гаруй Монголчууд бүгд эх орондоо ирэх, аялах сонирхолтой байдаг. Гэтэл Монгол улсад ирэхэд тийз, визний асуудал хэцүү байдаг гэж олон жилийн өмнө хэлж байсан. Тиймээс өнөөдрийн орж ирж буй хууль Монгол улсын аялал, жуулчлалыг татахад эрх зүй, эдийн засгийн том саадыг арилгасан хууль болох ёстой. УИХ-аар хэлэлцэх цагаас эхлээд энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгж, иргэдээс маш их санал ирж байна. Мөн энэ чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг оператор компаниуд, хувь хүнээс холбогдох эл хуульд ямар санал асуусан гэдгийг тодруулсан. Яамны зүгээс салбарын байгууллагуудтай уялдаа, холбоотой ажилласан гэж дүгнэж байна. Гэхдээ амьдралгүй зүйл заалтууд байна. Ялангуяа зөрчлийн хуулийн 8 дахь заалт ямар учиртай вэ. Энэ хуульд амьдралаас хол зүйл орсон байна гэдгийг Хэнтий аймгийн иргэн хэлсэн. Дагалдах хуульд буй зөрчлийн хуульд 2 зүйл 8 заалт бий. Эдгээрээс 8 дахь заалт буюу улсын болон орон нутгийн аялал, жуулчлалын хээрийн отоглох цэгийн байршлаас бусад газарт жуулчин, аялагч отоглосон бол хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно гэсэн байна. Энэ ямар учиртай зүйл, заалт вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.12.02\ нэгдсэн хуралдаанаар Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон дагалдах бусад хуулийн төслийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Т.Аубакир: Аялал жуулчлалын тухай хууль манай улсын эдийн засагт тодорхой хэмжээний хөшүүрэг болохуйц том хууль юм. Энэ хуулийг дэмжиж байна. Нэгдүгээрт, Ард иргэдийн дунд маргаан дагуулаад байгаа асуудлыг тодруулж асуумаар байна. Наймдугаар заалт дээр, Улсын болон орон нутгийн аялал жуулчлалын бүсэд хээрийн отоглох цэгээс бусад цэгт байршвал торгуультай гэв. Үүнийг зөв тайлбарлах хэрэгтэй байна. УБ хотоос гарч давхиад, Лүн сум дээр хоноглоод явахыг хориглоогүй юм. Хамгийн гол нь нэгдсэн зохион байгуулалтад орох, аялал жуулчлалын бүс нутагт дураараа отоглоод, бохирдуулаад, гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлээд, усны аюул гэх зэргээс сэргийлэхийн тулд тухайн бүс дотор дураараа отоглуулахгүй гэсэн л бодлого явж байгаа юм. Үүнийг тодорхой тайлбарлаад явахгүй бол, өргөн уудам газар нутагтаа махайнгаа бариад хоноглох эрхгүй болчихлоо гэж нийгэмд асуудалд дагуулж байна. Хуулийнхаа үзэл санаа, зорилгыг зөв тайлбарлах ёстой байна. Дотоодын аялал жуулчлал руу чиглэсэн бодлого буюу хувийн хэвшлүүд дээрээ түшиглэж ард иргэдтэйгээ хамтарсан аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой. Тухайлбал, Эсгий гэрээ бариад, бүргэдээрээ мөнгө олдог иргэдийнхээ орлого юмыг боомилж болохгүй. Зуны улирал буюу аялал жуулчлалын эрэлттэй үед, орон нутагт эвэнт хийх асуудлыг энэ хуулиар дэмжиж байгаа. Долоо хоногтоо нэг эсвэл хоёр эвэнтийг орон нутгаас нь зохион байгуулж өгөөд, эргээд орон нутаг маань ямар ашигтай гэдгийг тодорхой болгож өгөх хэрэгтэй. Үүн дээр хариулт өгнө үү? Хоёрдугаарт, Тусгай зориулалтын ангийн асуудал байна. Энэ хулийн зохицуулалтаар дуудлага худалдааны хэлбэрээр өгөх нь. Тайлбарласнаар 20 орчим хувь нь орон нутагтаа үлдэх юм байна. Аймаг орон нутгаас хүсэлтүүд ирж байгаа. Орон нутагтаа төсөв бүрдүүлдэг ан агнуурыг маань дээшээ аваад явчхаж байгаа юм биш үү. Үүн дээр хариулт өгнө үү? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.