УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Энэ хуульд рефорумын шинжтэй өөрчлөлт орсон гэж ярьж байгаа ч ийм зүй харагдахгүй байна. Нийгмийн даатгал уу, төрийн татвар уу, халамж уу гэдэг нь тодорхойгүй байна. Өмнө нь ч ингэж явж ирсэн, эцсийн хариулт алга. Аливаа даатгал төлсөн хэмжээгээрээ ирээдүйн эрсдэлээ хамгаалуулдаг. Манай тогтолцоо ийм уу, ингэж чадаж байна уу. Эв санааны тогтолцоог харахаар улсын татвар юм шиг, нөгөө талаасаа тэтгэвэр тогтоолгож байгаа байдал нь хэдэн хүүхэдтэй эсэх, нийгмийн бүлэг, ажил мэргэжлээр нь шимтгэл авч, буцааж тооцож байгаа аргачлалын харахаар нийгмийн халамж юм шиг энэ хэвээрээ байна. Зарим татварыг төрөөс, улсаас даадаг. Гэтэл улсын мөнгө гэж байхгүй. Сангийн яамны зооринд баахан мөнгө хадгалаад зохицуулна гэж байгүй. Иргэдийн даатгал, шитгэл татвар гэж бий. Бүтэн жилээрээ усгал зардлаа тооцоод явж байгаа. Хэн нэгэн төрийн мөнгө гээд төлдөг зүйл байхгүй. Татвар, даатгал, нийгмийн даатгалын аль нь мэдэгдэхгүй энэ зүйлийг төрийн мөнгөөр нөхнө гэдэг үзэл санаа хэвээрээ байна. Рефорум гэж ярьж болохгүй. Харин цаашдаа хөгжүүлэхээр зүйл нь Хувийн тэтгэврийн тухай асуудал нээгдэж байна. Даатгал, татвар, халамж гурвыг нийлүүлээд гаргасан зүйлийг рефорум гэж харахгүй байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаан үргэлжилж байна. Монгол Улсын Засгийн газраас 2023.01.09-ний өдөр өргөн мэдүүлсэн Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. УИХ-ын гишүүн Б.Баттөмөр: Алсын хараа 20/50 баримт бичигт нийгмийн даатгалын тогтолцоог амьдралын баталгааг хангахаар шинэчилнэ гэж оруулсан. Энэ хуульд хувийн даатгалын тогтолцоог нэвтрүүлэх юм байна. Жишээ нь 100 даатгуулагчид оногдох тэтгэвэр авагч хэд байна. Энэ тоо цаашдаа 2030 онд хэрхэн өөрчлөгдөх вэ. Тэтгэвэр тогтоолгосноос хойш хүний амьдрах хугацаа хэд гэж гаргасан бэ. Цаашдаа өсөх байх. Долоон жилийг таван жил болгох асуудал яригдаж байгаа. Иргэдийн дунд сүүлийн таван жил иргэд өндөр даатгал төлөөд НБС-д хохирол учирна гэж ярьж байгаа, үүнийг хэрхэн тооцоолсон бэ. Аливаа зүйл эдийн засгаараа баталгааждаг. Ирэх жил манай улсын эдийн засаг 4-5 хувь өснө гэсэн тооцоолол бий. Нийгмийн даатгалын сангийн зарлагын өсөлт эдийн засгаараа яаж баталгаажиж явах вэ. Эдийн засгаар баталгаажаагүй ямар ч ажил амин сүнсгүй байдаг. Баахан юм ингэнэ, тэгнэ гэж ярьдаг. Сан байхгүй бол төсвөөс татаас авдаг ийм хэлбэрт орох вий гэсэн болгоомжлол байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.06.23/ хуралдаанаар Нийгмийн даатгалын ерөнхий хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Д.Өнөрболор: Ард иргэдийн дунд маш их хүлээлттэй байсан нийгмийн даатгалын багц хууль орж ирж байна. Шинэчлэл гэсэн нэрэндээ бүрэн агуулгаараа учир дутагдалтай байна. миний хувьд С.Чинзориг сайдтай санал нэг байгаа юм. Зарлагын урсгал, төсөвт ачаалал бий болгох талаасаа илүү орлого, эдийн засгийн эргэлт талаасаа уг асуудалд анхаарч хариуцлагын тогтцолцоог оруулж ирж байж цогцоороо суурь шинэчлэл байх байсан болов уу. Төсвийн тодотголоор аваад үзэхэд жилдээ ойролцоогоор 1 их наяд төгрөгийн татаасыг нийгмийн даатгалын санд хийхээр болж байна гэж ойлгож буй. Энэ шинэчлэлээр яг хэд болж байгааг тодруулна уу? 2020 оноос хойш тэтгэврийг хоёр удаа нэмлээ. Тэтгэвэр нэмэгдсэн атал үнийн өсөлтийг давж чадахгүй, амьжиргаанд хүрэлцэхгүй байгаа асуудал ард иргэдийн дунд шүүмжлэл дагуулж байгаа. Иргэдийн зүгээс тэтгэвэр хуримтлагддаг, өвлөгддөг болох хэрэгтэй, инфляцын өсөлттэй уялддаг байх хэрэгтэй гэсэн асуудалд маш их хүлээлттэй байгаа. Хэзээнээс хэдэн хувиар тэтгэвэр хуримтлуулж эхлэх вэ? Хэзээнээс хэдэн хувиар хэнд өвлөгддөг болох вэ? Инфляцын өсөлтийг тэтгэвэрт хэрхэн тооцож байгаа вэ? Үүнд тодорхой тооцоололтой хариулт авмаар байна. Өөрчлөлттэй холбоотой төсөв дээр ирэх зардлын тооцоолол байна уу? Хуримтлал болон өв хоёрт шилжүүлэхээр дутагдсан эх үүсвэрийг хэрхэн яаж шийдэх вэ? Бид нэг асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй байна Х.Булгантуяа сайд аа. Үүн дээр анхаарлаа хандуулаарай гэж би танаас хүсье. Залуу үе биднийг харж байгаа. Ажиллах хүчний хувьд залуу үе цонх үед ажиллаж буй. 10-аад жил хүрэхгүй хугацаанд алдагдах эрсдэл үүсэж байгаа. Хөдөлмөр эрхэлж байгаа 10 хүн тутмын 10 хүн 3 хүний тэтгэврийг төлж буй. Цонх үе дуусах үед 10 хүн 8 хүний тэтгэврийг төлөх эрсдэл ойрхон байна. Хөдөлмөрийн насны 1,2 сая хүний ойролцоогоор 56% нь нийгмийн даатгалын шимтгэлд хамрагддаг. Үүнийг бүрэн, шударга болгох, хамрагдалтыг нэмэгдүүлэхэд ямар бодлого, зохицуулалт хийж байна вэ? Түүний асуултад Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяа хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэг: МАН 2020 оны сонгуульд орохдоо ард түмэндээ амласан. Нийгмийн даатгалын шинэчлэл хийнэ, хуримтлалын сан бүрдүүлж, баялгийн сангаар дамжуулаад иргэн бүрт орлого, амьжиргааны түвшинг шийдэх боломж өгнө гэж амласан. Тиймээс хуулийн төслийг үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Улс орнууд тэтгэвэр, тэтгэмжийн тооцоолол хийхдээ даатгуулагчид ашигтай байх нөхцөлд үндэслэн тооцоолол гаргадаг. Эл хуулийн төсөлд даатгуулалгчид ашиггүй байж болохуйц зарим заалтууд байна. Жишээлбэл 28.4-т хөдөлмөрийн чадвар бүрэн алдсан даатгуулагчийн хөдөлмөрийн чадвар алдсан тэтгэвэр нь тэтгэвэр авч байсан хугацааны тэтгэвэрийн даатгалын шимтгэлийг өндөр насны тэтгэвэр тогтоолгох тухайн үед мөрдөж байгаа сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс тооцно гэсэн байна. Тэгэхээр иргэн маань дундаж цалинтай ажил хийж байгаад сүүлийн хэдэн жилд гэдэг юм уу хөдөлмөрийн чадвараа алдсаны бага тэтгэмж авч байгаа шүү дээ. Ингэж тооцвол тухайн даатгуулагчид ашиггүй байдал үүсэх юм биш үү? Үүнд ямар байр суурь баримталж байгаа вэ? Одоо хэрэгжиж буй хуулиас хэр ялгаатай концевц орсон бэ. Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тооцоод буй. Энэ хууль даатгуулагчдаа хэр ашигтай, дэвшилттэй байна вэ? Малчид хувиараа хөдөлмөр эрхлэгчдийг албан бус хэвшил гэж мэргэжлийн үгээр яриад буй. Эдгээрийн хүмүүсийн 4/1 нь даатгуулдаг. Сайн дурын гэдгээр хэвээр үлдээж байгаа аж. Албан бус хэвшилд ажиллаж байгаа иргэдийн даатгалаасаа үр шимээ хүртэх боломжийг яаж нэмэх вэ? Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2023.01.12\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын багц хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хэлэлцсэн асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн Б.Бат-төмөр: Монголын ажил олгогчдын 82 орчим хувь нь нийгмийн даатгал төлдөг ба нийт хүн амын 1/4 нь даатгал, халамж авдаг. Тиймээс нийгмийн даатгалын сан маш чухал юм. Хуулийн төсөлтэй гүйцэт танилцаж амжаагүй байна. Олон асуудлыг шийдэхээр орж ирж байгаа хэмээн харж байна. Хамгийн гол нь даатгуулагч олон эх үүсвэрээс тэтгэвэр авах нөхцөлийг бүрдүүлж байгаа аж. Хуримтлалын нэгдсэн сан байгуулж иргэд бодит хуримтлалтай болох эрх зүйн шинэчлэл хийхээр төлөвлөсөн нь цаг үеэ олжээ. Б.Пүрэвдорж нарын бидний хэдэн гишүүн санаачилж байсан долоон жилийг таван жил болгон оруулж ирж байгаа нь зүйтэй гэж харж байна. Байгалийн баялгаас олох орлогыг нэрийн дансанд оруулна гэдэг нь маш зөв санаа. Түүнчлэн нийгмийн даатгалын сангийн үлдэгдлийг санхүүгийн хэрэгслүүд, хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа энэ үед бодит, найдвартай санхүүгийн хэрэгсэлд хөрөнгө оруулах асуудал орж иржээ. Мөн нийгмийн даатгалын засаглалыг оновчтой болгох чиглэлээр хэд хэдэн гол заалт орж иржээ. Хэд хэдэн асуулт байна. Үүнд: Салбарын хууль тогтоомжуудаар зохицуулагддаг гааль, татвар, цэц болон цэргийн байгууллагуудын НДШ төлөх харилцаа харилцан адилгүй байдаг. Үүнийг хэрхэн зохицуулж байгаа вэ? Цалин хөлс, тэтгэвэр тэтгэмж гэдэг нь бүтээмжтэй шууд холбоотой. Бид бүтээмжээ бодолгүй цалингаа нэмээд байдаг, тэр нь буцаад ханш унаад эцэст нь нэмсэн нэмээгүй ялгаагүй болчихдог. Бүтээмжийг та нар хэрхэн тооцож байна вэ? Малчид болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид нийгмийн даатгалд хамрагдалт бараг байхгүй. Энэ асуудал дээр анхаарсан вэ? Гадаадад Монгол улсын 300 мянган хүн ажиллаж амьдарч байна. Тэдгээр хүсүүс эх орондоо шимтгэл төлөх харилцааг хэрхэн зохицуулав?