УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.05.20\ нэгдсэн хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв. Хэлэлцэж байгаа асуудалтай холбоотой гишүүд асуулт асууж, хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Ганбаатар: Татвар Засгийн газар, УИХ өөрөө шийднэ. Нийгмийн даатгалыг аж ахуй нэгж, ажилчид цалингаасаа өгч ирээдүйгээ баталгаажуулдаг. Үүн дээр шийдвэр гаргахдаа бизнес эрхлэгчдийн төлөөллийн байгууллага, үйлдвэрчний эвлэлийн төлөөллийн байгууллагын дархан эрх. Нийгмийн даатгалын Үндэсний зөвлөлийн дархан эрх. Үүн дээр хүч түрж орж болохгүй. МҮЭ-ийн холбоо, Ажил олгогчдын холбооны саналыг сонссон уу? МҮЭХ-ны байр суурь болох 2021 оны долдугаар сарын 01 гэсэн үндэслэл зөв.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн П.Анужин: Хүмүүсийн өдөр тутмын талх, хэтэвчтэй холбоотой том хууль бол даатгалын тухай хууль. Энэ сан ямар байгааг бид мэдэж байгаа. Ковидын үед энэ зөв зүйл дэмжиж байна. Гэхдээ том зургаар харвал амь аргацаасан ажил. Иймд даатгалын тухай хуулиудыг яаралтай горимоор оруулж ирэх хэрэгтэй. Энэ чуулган дээр яаралтай горимоор олон асуудлыг хэлэлцэж шийдэж болдог юм байна. Өнөөдөр хөгшчүүлийн амнаас тэтгэвэр бага байна, өвдсөн хүн бүрийн амнаас хандив гуйсан зүйл их гарч байна. Энэ асуудлыг эр зориг гаргаад яагаад хийхгүй байна вэ? Шалтгаан нь юу вэ? Хуулийг өөрчлөх боломжтой үе үеийн засгийн газар, Их хурлын гишүүд гарч ирлээ. Үүний цаана ямар эрх ашиг байдаг вэ? Тогтолцоог өөрчилнө гэж ярьж байна. Үүнээс өмнө хийх ажил их байна. Нийгмийн даатгалын сангаас алдсан мөнгөө эргүүлэн авах ямар ажил хийж байна вэ? Иргэдийн өвдөхөөрөө даатгалаас мөнгөө аваад эмчлүүлэх боломжтой даатгалын багц хууль хэзээ орж ирэх вэ? Түүний асуултанд ХНХ-ын сайд А.Ариунзаяа хариуллаа.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: "Би хуулийн хэрэгжилтийг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөх ёстой гэсэн хатуу байр суурьтай байсан. Хуулийн төсөл санаачлагч Г.Ганболд гишүүний тайлбараас төрийн албан хаагчид энэ оны 1 сарын 1-ний өдрөөс нэмэгдсэн хувь хэмжээгээр шимтгэлээ төлж байгаа бөгөөд хувийн ААН, байгууллагууд нэмэгдсэн хэмжээгээр НДШ-ээ төлж эхлээгүй байгаа юм байна гэж ойлголоо. Хэрвээ тийм бол хуудийн хэрэгжих хугацааг 2021.07.01-ээс дагаж мөрдөхөөр заахыг дэмжиж байна. Үүнийг тодруулж өгнө үү?" Түүний асуултанд УИХ-ын гишүүн Г.Ганболд хариуллаа.
УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2021,05,18/ хуралдаанаар Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Гишүүд асуулт асууж хариулт авлаа. УИХ-ын гишүүн С.Чинзориг: Энэ хуулийн хэрэгжих хугацааг Засгийн газар, яам дэмжиж байгаа юу? Хуулийн хэрэгжих хугацааг 2021 оны нэгдүгээр сарын 1 гэвэл ямар байр суурьтай байгаа вэ? Төсөв санхүү дээр ямар асуудал гарах вэ? Нийгмийн даатгалынхан ямар байр суурьтай байна вэ? Тайлан, хасалт хийх гээд асуудал гарах уу? Түүний асуултад НХХ-ийн сайд А.Ариунзаяа хариуллаа.
Улсын Их Хурлын Нийгмийн бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр (2021.05.18) 11 цаг 12 минутад эхэлж, Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл-ийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Б.Баярсайхан: "2020.04 сараас эхлэн 2021.07.01 өдрийг хүртэл нийгмийн даатгал болон хувь хүний орлогын албан татварыг чөлөөлж, иргэдийг цар тахлын хүнд үеийг даван туулахад Монгол Улсын Засгийн газар чухал шийдвэр гаргаж, маш сайн ажилласан. Зөв арга хэмжээ байсан. Үүнийг цаашид эдийн засгийг сэргэх хүртэл үргэлжлүүлж болох уу гэсэн асуултууд иргэдээс ирж байсан. Гэтэл энэ хуулийг 7 сарын 1-ээс эхлэн хэрэгжүүлээд явбал иргэд, ААН, Улсын төсөвт илүү хэмнэлттэй, ээлтэй шийдвэр болно гэж ойлгож байна. Тиймээс 2 зүйлийг асууя. 1. Яагаад 1%-иар бууруулж байгаа вэ? Үүнийг 2-3% бууруулах боломж байгаагүй юу? 2. Тэтгэврийн хэмжээ бага, тэтгэвэр тогтоолгох систем нь учир дутагдалтай байгааг бид мэднэ. Ялангуяа өндөр настнуудын зүйгээс тэтгэврийн доод хэмжээг 500,000 төгрөг болгож өгөөч ээ гэсэн хүсэлтийг ирүүлдэг. Энэ чиглэлд тэтгэврийн санд хийх менежментийн өөрчлөлт, ойрын хугацаанд шийдэх боломж байгаа юу?" Түүний асуултад ХНХ-ын сайд А.Ариунзаяа, хуулийн төслийн санаачлагч Г.Ганболд нар хариуллаа.