УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ: Нямбаатар дарга дөнгөж сая хэллээ. Энэ санхүүжилттэй холбоотой асуудлууд байж байж л асуудал явна гэж. Үндсэндээ бид холимог тогтолцоогоор явдаг болчихлоо. Хуучны зөвхөн 76 тойрог дээрээ хуваачихдаг байсан бол одоо холимог тогтолцоогоор пропорционалиар орж ирсэн.Бид нарын жоохон ад үзэх маягтай байгаа 48 гишүүн яг улс эх орны ач холбогдол бүхий рейтингээр санхүүжилт, хөрөнгө оруулалтыг тэд хардаг ийм зарчим руу орчихсон. Тийм болохоор цааш,цаашдаа хөрөнгө оруулалтын асуудлууд ингээд шийдэгдээд явах байх. Хот байгуулалтын тухай хуульд, Улаанбаатар хотын төлөвлөлтийг УИХ үздэг ,хэлэлцдэг болсон, баталдаг болгосон. Өмнө нь гарч байсан алдаа дутагдал өөрөөр хэлбэл хэн нэгэн Засаг дарга ,газрын албаны дарга ,архитектур очоод эвдээд байдаг хот төлөвлөлтийг концепцыг эвдэхгүй хууль болгож,УИХ-аар оруулдаг болсон. Өнөөдөр ач холбогдол нь гарч байна. Улаанбаатарчуудын хараад байгаа асуудал бол 1 дүгээрт утааны асуудал, 2 дугаарт авто замын түгжрэлийн асуудал.Одоо элдэв янзын зуух энээ тэрээ гэхгүйгээр, шуудгаз руугаа оръё гэж байгаа юм. Тэгэхээр Улаанбаатар хотоос концепц, төлөвлөгөө гаргаж ирж байгаа юм байна. Хэрвээ хуульд өөрчлөлт оруулах ёстой гэж байвал тэр хуульд нь өөрчлөлт оруулъя Нямбаа дарга аа. Энд 30 он гэхэд оръё гэж байгаа юм байна,5 жил бол богинох хугацаа. Хэрэв 5 жилийн хугацаанд амжуулъя гэж байгаа бол маш яаралтай амжуулах хэрэгтэй. Хоёрдугаарт энэ түгжрэлтэй холбоотой асуудал.
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Д.Энхтүвшин: Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг хэлэлцэж тогтоол батлахыг дэмжиж байгаа. Нийслэлийн хувьд мэдээж дэд бүтцүүдийг тэлэх энэ бололцоо, боломжууд нэлээн өргөн нээгдэх юм байна. Нийслэлийн иргэдийн хувьд хоёр гол асуудал байгаа. Агаарын бохирдол,түгжрэлтэй холбоотой. Энэ хоёр дээр яг тоон үзүүлэлтээ тодорхой болгоод өгчихвөл амар юм уу гэсэн бодол тайлангаас үзэхэд харагдлаа. Жишээлбэл агаарт ялгагдаж байгаа хийн хувьд өөр өөр тоо харагдаж байна. Үүнийгээнэг болгочихвол ойлгомжтой болно. Жишээ нь Алсын хараа 2050 дээр зөвхөн PM2,5, PM10-ын үзүүлэлтийг тавиад, 80% хүртэл буулгана гэж зорилт тавьсан байгаа. Нийслэл Улаанбатар хотын 2040 төлөвлөгөө хэрэгжихэд бараг 4 сонгууль дамжина. Тэгэхээр агаарын бохирдол, түгжрэлийн асуудлыг гаргасан үзүүлэлтүүдээ ойлгомжтой, нэгдсэн нэг ойлголттой болгоод үүнийгээ шийдэхийн төлөө явах нь зөв. Мөн том төсөл хөтөлбөрүүд, хөрөнгө оруулалтуудаа эрэмбэлэхдээ алыг нь түрүүлж хөдөлгөвөл агаарын бохирдол, түгжрэлийг буулгах вэ гэдэгтэй уялдуулж эрэмбэлээд явбал үр дүн гарна.
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр суруиа илэрхийллээ. УИХ-ын гишүүн Х.Булгантуяа: Бид урагшаагаа алхахаас өөр аргагүй. Дараа дараагийн олон хотуудыг ярьж байгаа энэ цаг үед эхлээд нийслэл Улаанбаатар хотынхоо сайжруулах асуудлыг зэрэг яриад явах ёстой. Хотын асуудал бол Х.Нямбаатар даргын асуудлаас халиад Үндэсний аюулгүй байдлын том асуудал болчихсон. УИХ дээр өнөөдөр бас энийг ингээд нээлттэй сайн ярьж байгаа нь бол зөв. Нийслэлийн хэмжээнд нийтдээ төрийн өмчит 163 сургууль 306 цэцэрлэг байна. Түүнээс 25 сургууль 26 цэцэрлэг түүхий нүүрс хэрэглэж байна. Өнгөрсөн 2025 оны төсөв дээр 4 сургуулийг хийн түлшинд холбох төсвийг тавьсан гэх. Энэ мэт 4-өөр нь явах юм бол үүнд 13 жил шаардлагатай. Үүн дээр төр хувийн хэвшлийн түншлэлээ ашиглах тал дээр та бүхэн ямар гарц гаргалгаа бодож байна вэ? Хувийн хэвшил хэрвээ хийн түлшийг нь та бүгдэд холбоод өгчих юм бол урт удаан хугацаанд нь 10 жил 20 жилээр нь түүнийг нь төлөөд хувийн хэвшилдээ ч хэрэгтэй, төрд ч хэрэгтэй, нийслэл Улаанбаатар хотод ч хэрэгтэй хүүхдүүдэд маань ч хэрэгтэй байна аа. Төр хувийн хэвшлийн түлшний тухай хуулийг батлаад удаагүй байгаа ч олигтой хэрэгжиж чадахгүй байгаа. Хуульд нь асуудал байна гэх. Үүнийг та бүхэн маань юу гэж бодож байна вэ? Нийслэлийн татварыг ялгаатай байдлаар тогтоодгийг 0,6-аас үл хөдлөх хөрөнгийг нэг хувиар гэж нийслэл дээр шийдсэн. БЗД-ийн захын хороодын иргэдийн үл хөдлөх хөрөнгийн татвар бол 0,6% төлөхөд ч хайран байгаа. Тэнд эргэн тойронд дэд бүтэц юу ч байхгүй. Зам харгуй ерөөсөө байхгүй. Ийм газарт 0,6%-ийн татвар төлөх нь битгий хэл гоё хэсгүүдтэй, дэд бүтэцтэй, байшинтай, замтай бүх хэсгүүдтэй харьцуулбал 40%-ийн биш 400%-ийн ялгаатай байгаа. Тэгэхээр 40%-ийн биш 400%-ийн ялгаатайорчинд амьдруулж байгаа юм бол 400%-ийн ялгаатай татвараа тогтоогооч. Үүнийг та бүхэн маань энэ татварынхаа хуулийн хүрээнд хийх үү. Хотын агаарын бохирдлын тухай асуудал. 2008 оноос хойш манай улс манай ЗГ агаарын бохирдолд мөнгө тавьсан. 2040 он гэхэд түгжрэл агаарын бохирдлыг 80 орчим хувиар бууруулна аа гэж оруулж ирж байна. 2008 онд төрсөн хүүхэд маань одоо бараг насанд хүрэх гэж байна. Ахиад 15 жил гэдэг их богинохон цаг хугацаа. Ийм том ахиц дэвшлийг та бүхэн гаргана гэдэгтээ итгэлтэй байна уу.
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн С.Эрдэнэболд: Бид нар арваннэгдүгээр сард парламент стратеги төлөвлөгөөгөө дөрвөн жилээр баталсан. Үүнд таван 5 тулгууртай гээд, Х.Булгантуяа дарга ахалсан. Нэгдүгээр, хүн төвтэй гэдэг зарчмыг оруулчхаж байгаа юм. УИХ-аас гарч байгаа бүх шийдвэрүүд хүн төвтэй байх энэ шалгуур үзүүлэлтийг хангах ёстой гэсэн нэг зүйл. Хоёрдугаарт төсөв батлах процесс явсан. Төсвийг 2025 оны хөгжлийн хөтөлбөр дагуулж орж ирсэн. Нэгд эдийн засаг, 2-т бүсчилсэн хөгжил, 3-д монгол хүн, 4-д монгол хүний эрх чөлөө. гэтэл энд нэг нэг алдаа гараад байгаа юм. Юу вэ гэхээр, төсвийг үндэсний аюулгүй байдлын бодлогын бичиг баримтад нийцэж байгаа эсэхийг Аудитын газар хянах ёстой. Дүгнэлт дээрээ хянахгүй орж ирээд байгаа. Яагаад хянаагүй юм бэ гэхээр УАБЗ-өөс бичиг баримтад төсөв нийцэж байгаа эсэх талаар шалгуур үзүүлэлтүүдийг тогтоох ёстой. Гэхдээ хууль дээрээ шалгуур үзүүлэлт нь гараагүй. Тийм учраас Ерөнхий сайд та УАБЗ-ийн гишүүний хувьд энэ шалгуур үзүүлэлтийг яаралтай гаргаач ээ гэж байгаа юм. Шалгуур үзүүлэлтүүд гарч байж аюулгүй байдал болон энэ төсөв шийдвэр гаргалтууд хоорондоо уялдах гээд байгаа юм. Яагаад үндэсний аюулгүй байдал яриад байгаа юм бэ гэхлээрээ Нямбаатар дарга руу чиглэж байгаа асуулт ньй болохлоор Улаанбаатар хотын алсын дүүргүүдээ оруулахаар 4700 км квадрат газар нутаг байгаа юм. Тойрсон 3 аймгаа оруулаад тооцохоор 118,469 мянган км квадрат газар нутагт 350 мянган хүн бий. Үүнийг Улаанбаатар хотын иргэдтэй нийлээд 2 сая, 300 мянган хүн 1сая 565 мянган км/квадрат нутаг дэвсгэрээс асар бага нэгж дээр хүн амын бараг жараад хувь нь оршиж байгаа. Ингээд утаа, орчны бохирдол гээд энэ аюул нь өөрөө үндэсний аюулгүй байдлын түвшинд буюу зэрэглэлд хүрчихсэн. байгаад байгаа юм. Тийм учраас өнөөдөр Монгол Улсад мөрдөгдөж байгаа 2050 алсын хараа болон бусад 11 бодлогын бичиг баримтын нэг нь Улаанбаатар хотын энэ 2040 хөтөлбөр. Энэ утгаараа энэ бичиг баримт өөрөө үндэсний аюулгүй байдлын түвшинд хүрсэн асуудлуудыг яаж шийдвэрлэх вэ?
УИХ-ын чуулганы /2025.01.24/-ний өдрийн хуралдаанаар “Нийслэл Улаанбаатар хотын 2040 он хүртэлх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Уг асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлэв. УИХ-ын гишүүн М.Бадамсүрэн: Асуудлыг дэмжиж байгаа. Ер нь аль болох хурдан шуурхай баталбал зүгээр байна. Учир нь үүнийг хэлэлцэж байх үе шатанд зарим барилга баригдсаар байгаа. ЗГ-аас дэд бүтцийн хөгжлийг дэмжинэ хэмээн онцгой анхаарал хандуулж байгааг дэмжиж байна. Хүн амын олонх нь нийслэл хотоос бас ажил амьдралаа залгуулж сурч боловсорч байна. Тиймээс онцгой анхаарч байгааг дэмжиж байгаа. Гэхдээ зарим төрлийн хязгаарлалтуудыг дэд бүтцийн хөгжлийг зэрэгцүүлээд бол хийж явах зайлшгүй шаардлагатай. За энэ хүрээндээНЗД-аас барилгын өндөрт хязгаарлалт тавьж байгаа бодлогыг хэрэгжүүлж байгааг дэмжиж байна. Өндөр барилга баригдаад байвал тэгээд л түгжрэл хэзээ ч дуусахгүй. Тиймээс энд амьдарч байгаа айл өрхийн тоо болон үйлчилгээ явуулж байгаа метр квадратаас нь хамааруулж зогсоолын хэмжээг газар олгохдоо тооцдог буюу Хот байгуулалтын тухай хууль болон Газрын тухай хуульд өөрчлөлт оруулахгүй бол шийдэхэд үнэхээр хүнд. Ер нь зонхилох салхины дээдчиглэлдээ газар олгохгүй байгаа гэжойлгож байгаа. Цаашдаа энийг онцгой анхаарах хэрэгтэй. Тэрдундаа Газрын тухай хууль Хот байгуулалтын тухай хууль дээр аймгийн төвүүд дээр анхаарах хэрэгтэй. Дорнод аймаг гэхэд одоогоос 8 жилийн өмнө Иргэдийн хурлаараа тогтоол гаргуулж салхин дээд талдаа газрыггэр бүлийн хэрэгцээнд зориулж олгохыг зогсоосон нь түүхэн чухал шийдвэр байсан. Хотууд орон торны бүтэцтэй байдаг юм байна лээ. Тиймээс жижиг замуудыг хотхон хороолол дунд сайтар барихгүй бол төв зам дээрээ бүгдээрээ орж ирээд овоороод байна. Нэг ёсондоо, элсэн цаг шиг болчхоод байгаа юм. Нэг талдаа өргөн замтай ч гэсэн нөгөө талдаа нарийхан замтай. Үүн дээр дэд бүтцийн хөгжлийн хүрээндээ тодорхой ажлууд хийнэ байх аа гэж найдаж байна. Бүс орон нутгийг зэрэгцүүлээд хөгжүүлэх бодлогыг бол давхар баримтална гэдэгт орон нутгаас сонгосон гишүүнийхээ хувьд найдаж байна. Цаашдаа орон нутгуудын бие даалгах бодлогыг нь төсвийн болон өмчийн томилгооны эрх мэдлээрэрс нэмэгдүүлж өгөх хэрэгтэй.