Инновац, цахим бодлогын байнгын хорооны /2025.01.14/-ний өдрийн хуралдаанаар Хилийн чанад дахь Монгол иргэдийн төрийн цахим үйлчилгээний И-Монгол системийг ашиглах боломж, цахимаар сонгуульд оролцох эрхийг хангах талаар Сонгуулийн ерөнхий хорооны дарга, Үндэсний дата төв болон И-Монгол академийн захирлын мэдээллийг тус тус сонслоо. Уг мэдээлэлтэй холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэллээ. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир: Энэ бол зөвхөн хилийн чанад дахь монголчуудын санал өгөх боломж нөөц бололцоог нэмэгдүүлэх тухай асуудал биш. Цаашлаад дэлхий нийт цахим хөгжил рүү явж байна. Бид жил ирэх тусам сонгуулийнхаа ирцийг нэмэгдүүлэх шаардлага тулна. Сонгогчид маань илүү залуужиж байна. Шинэ залуу үеийнхэн маань цахим орчинд илүү их ажилладаг. Илүү их цаг өнгөрөөдөг ийм эрин үе бидэнд тулаад ирчихсэн байгаа. Бид нүүдлийн соёл иргэншлийн түүхтэй ийм ард түмэн. Малчин иргэд хэчнээн байгаа билээ. Хөдөө мал дээрээ байгаад саналаа өгч чаддаггүй иргэд хэд байгаа билээ гээд ингээд бодоод үзвэл яах вэ?Ер нь бол сонгуулийн санал өгөх арга технологийг улам олон болгох шаардлагатай байгаа. Хэлсэнчлэн нэг нь цахим нөгөөдөх нь магадгүй шуудан байж болох юм. Цаашлаад сонгуулийн санал авах байрны тоог нэмэгдүүлэх гэх мэт олонгарц гаргалгаануудыг бид нар судалж үзэж боломжтойг нь хэрэглээнд нэвтрүүлэх шаардлагатай. Энэ нь сонгуулийн ирцийг нэмэгдүүлэх, нийгэм, улс төрийнхөө асуудалд оролцох, иргэдийнхээ оролцоог нэмэгдүүлэх ийм чухал ач холбогдолтой асуудал юм. Мэдээж үүнийг хамгаалах, сэргийлэх гээд олон зүйл гарч ирнэ. Үүнийгээ тооцож бодолцож судалж үзэхээс өөр аргагүй. Нөгөө талдаа бид цахим үндэстэн гээд бодлого дэвшүүлээд төлөвлөгөө гаргаад явж байгаа. Үнэхээр сонгуулийн саналыг цахимаар авдаг болно. Ялангуяа эхний ээлжид туршилтын байдлаар хилийн чанадад байгаа монголчуудаа цахимаар саналыг нь өгүүлнэ гэж үзвэл. Миний ойлгож байгаагаар манай улсад хэрэгжиж байгаа үндэсний цахим системд тэд нарыг холбох том алхмууд, ажлууд хийгдэх бүр нарийн ярих юм бол сонгуулиар санал өгдөггүй юм аа гэхэд манайулсад хэрэгжиж байгаа үндэсний хэмжээний цахим системүүдэд том ахиц дэвшил гарах ийм олон давуу талтай гэдгийг бид бас харах юм. Заавал сонгууль ярьдаггүй юм аа гэхэд зүгээр цахим хөгжлөө харахад нэг том алхам урагшлах иймач холбогдолтой үйл ажиллагаа байгаа гэдгийг онцлон дурдмаар байна. Тэгээд энэ ажлыг дэмжиж та бүхэн өнөөдөр санал бодлоо хуваалцаж мэдээллээр хангасан та бүхэнд баярлалаа.
Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэх гэж буйтай холбогдуулан өнөөдрийн нэвтрүүлгийг зохион байгуулллаа. Манай өнөөдрийн нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн А.Бакей, МУИС-ын дэд захирал Ч.Нарантуяа, Л.Мөнх-Эрдэнэ, БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр, Дээд боловсролыг хөгжүүлэх төслийн зөвлөх Б.Бат-Эрдэнэ нар оролцож байна. Ингээд Б.Насанбаяр даргаас Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогын талаар товчхон танилцуулга өгнө үү гэж хүсч байна. БШУЯ-ны Стратеги, бодлого төлөвлөлтийн газрын дарга Б.Насанбаяр: Анх 1995 онд Боловсролын талаар төрөөс баримтлах бодлогыг баталж байсан. Энэ маань цаг үеэ өнгөрөөж эдүгээ дахин шинэчлэн тогтоох шаардлага бий боллоо. Өнгөрсөн оны тавдугаар сараас асуудал яригдаж бүтэн жилийн хугацаанд олон нийт, төрийн болон төрийн бус байгууллагууд, мэргэжилтэн, багш нарын дунд хэлэлцүүлэг өрнүүлсний үр дүнд долоон бүлэгтэй бодлогын баримт бичгийг боловсрууллаа. Өмнө нь бид боловсролын хүртээмжийн асуудал дээр голлон анхаарч ирсэн. Харин энэ удаагийн бодлогын гол зорилго бол боловсролын чанарыг дээшлүүлэх. Бодлогын баримт бичгийг 2024 он хүртэл хэрэгжинэ. УИХ-ын гишүүний хувьд та энэхүү бодлогын баримт бичгийн талаар ямар бодолтой байна вэ? УИХ-ын гишүүн А.Бакей: Миний бодлоор өмнөх бодлогын баримт бичиг хэрхэн хэрэгжсэн, ямар үр дүн гарсан, юу нь оносон, юу нь алдсан гэдэгтээ эхлээд дүгнэлт өгөх ёстой гэж бодож байна. Өдийг хүртэл баримталж ирсэн бодлого маань Монголын нийгэм, эдийн засагт гарсан томоохон өөрчлөлтүүдтэй давхацсан. Чанар гэхээсээ илүү тоонд анхаарч ирсэн. Боловсролыг тэргүүлэх салбар хэмээн олон баримт бичигт тодорхойлсон байдаг ч өнгөрсөн хугацаанд лозунг төдий байсаар ирсэн. Угаас улс орон хөгжинө гэдэг хүний капиталаа хөгжүүлнэ гэсэн үг. Хүнийг насан туршид нь сургах, хувь хүний хөгжлийг хангах үзэл баримтлал энэхүү бодлогын баримт бичигт орсон гэж үзэж байна. Гэхдээ анхаарах асуудал нэлээдгүй бий. Тухайлбал эцэг, эхийн оролцоо ямар байхыг сайн бодолцох хэрэгтэй. 1990 онд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж байх үед их, дээд сургуульд суралцагчдын тоо 20 мянга хүрэхтэй үгүйтэй байсан. Дээд боловсролын асуудал сүүлийн үед багагүй маргаан дагуулж байна. Тэгэхээр би Бат-Эрдэнэ зөвлөхөөс дээд боловсролын шинэчлэлийг хэрхэн тусгасан бэ гэдгийг асуумаар байна? Дээд боловсролыг хөгжүүлэх төслийн зөвлөх Б.Бат-Эрдэнэ: Дээд боловсрол бол хамгийн их тэлсэн салбар. 1990 онд Монгол улс зах зээлийн нийгэмд шилжиж байх үед их, дээд сургуульд суралцагчдын тоо 20 мянга хүрэхтэй үгүйтэй байсан. Харин өнөөдөр 170 мянга оюутан их, дээд сургуульд сурч байна. Энэ нь ард иргэд дээд боловсролд бусад боловсролоос нь илүүтэй ач холбогдол өгч сонгодогтой холбоотой.